sonin.mn
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны V хуралдаан болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, НИТХ-ын даргад  Нийслэлийн Засаг Даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргалаа.
 
Уг саналыг МАН-ын Ерөнхий Нарын Бичгийн Дарга Д.Амарбаясгалан танилцуулж:  "УИХ-ын гишүүнээсээ татгалзана гэдэг бол аливаа улстөрчийн хувьд хүнд шийдвэр. Гэхдээ Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх болон намынхаа Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэн үзэж хүлээн авч байгаа Д.Сумъяабазар даргадаа талархаж байна.
 
 Биднийг ирэх 2021 онд  Монгол Ардын Намын 100 жилийн ой, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн маш том хоёр үйл явдал хүлээж байна. Иймээс Д.Сумъяабазар даргад маш их итгэл хүлээлгэж байгаа юм" хэмээлээ.