Хэргээр хөндөе гэж бодож төлөвлөж бичсэн нийтлэл. Үндэсний аюулгүй байдалд маш том аюулын харанга! Архидуулахгүй байх биш, үхүүлэхгүй байх гэдэг нь Монголын ТӨР-ийн бодлого арай ч биш байгаасай!
Нэгэн уулзалт санаанаас ер гардаггүй. Нийслэлийн Засаг дарга (Су.Батболд) өөрөө албатуудаа дагуулж ирээд ярьсан хэлсэн учраас би ТӨР рүү зориглон аваачиж наахаар шийдлээ. 2017 оны эхээр шиг санагдана. Монголын шилдэг нийтлэлчдийн клубын (baabar.mn сайтад нэгдэж ажилладаг) нийтлэлчдийг УБ хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга, ЗДТГ урьдаг юм аа. Хотын хөгжил энээ тэрээ гээд баахан слайд үзүүлэн танилцуулга хийв ээ. Араас нь асуулт залгалаа. Тэд ч боломжоороо хариулж байна.
Би хэргээр асуулаа. Энэ их архичидаа хотын захиргаа яах гэж байна, алийн болгон архичидыг ард түмэн тэвчих юм, Та нарт ямар бодлого байна гэлээ. Хотын дарга өөрөө хариулсангүй, харьяа нэг чухал хэлтсийн даргаа яриуллаа. Нэрийн хуудас нь надад байна. Нэр усыг нь хэлэхээ азная. Одоо тэр нөхөр лав тэндээ байхгүй байх.
ЗДТГ-ын хэд хэдэн дарга хамсан хариулах гэж оролдлоо. “Баярхүү гуай, Баярхүү ах аа, Та ойлгох хэрэгтэй” гэж байгаад л өрөвдөлтэй (бүр үхээнц) тайлбар хэлцгээв ээ. Юу гэсэн бэ гэхлээр, нийслэл дэх архичидыг Хотын захиргаа сайн мэдэж байдаг гэнээ. Хороо хориндоо ихэнхи нь бүртгэлтэй, хэдэн зуун архаг архичин засрал авахгүйгээр байж байдаг гэв. Бид мэдэж байна, бүгдийг нь мэдэж байна, Цагдаа ч тэднийг сайн мэдэж байгаа гээд л ам амандаа бувтнана.
Мэдээд мэдээд яадаг юм гэж би асуулаа. Хариулж байнаа. Хааяа хааяа тэднийг бөөнөөр нь баривчлан саатуулах явдал гардаг гэлээ. Цагдаа тэр ажлаа сайн хийчихдэг гэлээ. АСЕМ-ын уулзалтын үеэр тэднийг албадан саатуулж хотоос гаргаж бөөгнүүлээд дараа нь сулласан гэх мэт. Өвлийн хүйтэнд осгоод үхчих вий гээд Цагдаа, эмнэлэг хоёр хамтран ажилладаг гэж байна. Зохион байгуулж байгаа ажлаа дурдаад л байна. Их л ажил хийдэг бололтой юм ярилаа. Эрүүл мэндийг нь л яриад байна, цаана нь ёс суртахуун, нийгмийн дэг журам, нийгмээ доромжилдог, сахилга бат, ариун цэвэр, ахуйн соёл гэх ганц ч үг өгүүлбэр олж сонссонгүй.

Асуулаа. Тэгвэл яагаад архичид амь бөхтэй, харин ч тоо толгой нь өсөөд байгаад байдаг юм бэ? Хариулт нэг л биш ээ. Харин ч өрөвч хүмүүнлэг тал руугаа хариулт хэлбийлээ. Баривчлаад хорьдог, ганц хоёр хонуулаад тавьж явуулахгүй бол хоригдсон газраа шууд үхчихдэг, эсвэл бие нь муудчихаад сандаргадаг тул дур зоргоор нь гадуур архидуулж байхгүй бол болохгүй гэж хэлэх шиг дуулдав. Архиа уухгүй бол үхчихдэг, үхээд гай тарьдаг, үхүүлж байхаар гудамж зээлд нь сул тавиад архийг нь уулгаад амьд явуулж байгаа нь хүмүүнлэгийн үйлс шахуу юм хэллээ. Нинжин сэтгэл рүүгээ хэлбийгээд явчихлаа.
Хүлээж авах газар олддоггүй л гэнэ, гэр бүл гэж байхгүй л гэнэ, эмнэлгүүд бараг бүгд архичидын өмнө хаалгаа барьсан л гэнэ, Цагдаа мэдэж байдаг, хараа хяналтнаасаа гаргахгүй, хотын захиргаа бас мэдэж байдаг, үхүүлчихгүйн тулд сул чөлөөтэй архидуулаад явуулдаг, тэднийг тэгсгээд байлгаж байхаас өөр арга алга, Та ойлгооч гэх нь тэр. Хариулт нь ердөө энэ.
Гоё хариулсан байгаа биз? Үүнд чинь эцэс төгсгөл гэж байна уу? Манай Монголыг, Монголын нийгмийг, Нийслэлийг маань муухай харагдуулаад тэд чөлөөтэй архидаж байх ёстой юу гээд шалгаах тусам “Үхүүлчихгүйн тулд архидуулаад явуулж байхаас өөр арга байхгүй!”. Ямар ч гарц хувилбар байхгүй хэмээн шууд л миний амыг таглав. Гол хариулт: Архидуулахгүй байх биш, үхүүлэхгүй байх! Дүгнэлт: Монголын төр архичидынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байдаг юм байна, архийг нь уулгаад, толгойг нь илээд! 2017 оноор авч ярьж байна шүү.
2017 оноос хойш Нийслэлийн Засаг дарга, ЗДТГ хэд хэд солигдлоо. Архичидтай тоймтой тэмцэл явуулж ялалтад хүрлээ, амжилттай тэмцэж байна, үр дүн нь энэ байна гэсэн тайлбарыг ард иргэд маань олж сонсоогүй өнөөг хүргэлээ. Эсвэл би сонсоогүй, уншаагүй өнгөрчихөв үү? Архитай амжилттай тэмцээд байгааг нь би харалгүй өнгөрчихсөн бол ёстой далан таваар бууж өгсүгэй! Томоос том уйчлалт гуйя.
2017 оноос хойш гурван жил дурайтлаа өнгөрчихжээ. Нийслэл хотын гэр хороолол, хотын зах хавьд архичидын бөөн сүрэг бэлчээстэй. Аймаг сумын төвүүдэд тэр гэх тэмдэгтэй архаг гавьяат архичид бас ярайж байдаг гэсэн. Тэднийг бор шувуу, болжмор, бөбө гэх мэт өхөөрдөн нэрлэнэ. Тэд өвөл зунгүй, өдөр шөнөгүй, цаг наргүй архины мөнгө, архины хамтрагч хайн сүрэглэн зогсоно. Тэдний биологийн цаг нийтэд тодорхой, хот хөдөө ялгаагүй. Архи нь толгойноос гараад шартаж үхэхдээ тулсан нөхөр үүр шөнөөр хэвтрээсээ босоод гудамжинд гарна. Өглөө ажил цуглахаас өмнө тэд л гудамжны чимэг болон зогсоцгооно. Ажил цуглах үеэр дэлгүүр онгойно. Гуйлгаа гуйж эхэлнэ. Хүн танина гэж жигтэйхэн. Шууд дээрэм хийх чадалгүй болцгоосон. Зуун цаас, хоёр зуун цаас, хэд ч байсан голохгүй. Бөөгнүүлж байгаад “нөгөөх”-өө авч ууцгаана. Өдөр шал согтуу, гэхдээ хамгийн аз жаргалтай сүрэг хүн. Үдээс хойш согтоод ухаан алдаад унана. Хот, дүүргийг муухай харагдуулан энд тэнд ундуй сундуй унтаж байна. Хэн ч тоохгүй. Цагдаа бүр ч тоохгүй. Өвөл бол осгож үхүүлэхээс сэргийлээд нэг тийш аваачдаг бололтой. Унтаж унтаж шөнө дунд сэрнэ. Толгой нь хага үсрэх шахна. Үүр шөнөөр ээлжит ажилдаа гарна. Хорин дөрвөн цагийн хэмнэл нь энэ.
Төр засаг, УБ хотын ЗДТГ, Цагдаа, эрүүлжүүлэх тэднийг сайн мэдэж мэдэрч байвч амьд явуулах хүнлэг үүргээ ухамсарлан нүдэн балай чихэн дүлий өнгөрүүлнэ. Зовлонг нь архичидыг тойруулсан дэлгүүр, дэлгүүрт үйлчлүүлэгсэд, архичидын ар гэрийнхэн, орцныхон, хамар хашааныхан үүрнэ. Амьд яваасай, хөөрхий минь гэж байгаа нэг ч хүн үзээд өгье гэхнээ байхгүй. Бүгд л үхэж далд ороосой гэх ганцхан хараалтай (ерөөлтэй). Aлвaл таарна гэх хараал бишгүй дээ л сонсож байна. Уншигчид ч бишгүйдээ сонсоо байлгүй.
Архичидыг нийгмээсээ шахан зайлуулах арга замыг би зөндөө бичсэн дээ. Дахиад л улиглая. УИХ-аар яаралтай хууль батлая. Архичид архидаж болно. Өндөр татвар төлөөд архидаг. Энэ тухай хууль. Юун татвар вэ гэвэл ажил хөдөлмөр эрхлэхгүй, бас нийгэм ба гэр бүлдээ архины хар энерги цацаж байгаагийнх нь төлөө төрөөс авах татвар. Татвар төлж чадахгүй гэвэл архинаасаа гар. Хоёр л зам байна, тэдний хувьд. Архитайгаа хамт явах бол татвар төлж байж яв, татвар төлөхгүй, төлбөрийн чадваргүй гэж байгаа бол архинаасаа үүрд гар. Хөөрхий тэд ямар татвараа төлдөг юм гэж ам асуух хүн зөндөө олон. Ганц л хариулт: Тэднээс татвар авч улс баяжих гэсэн асуудал биш, тэднийг архинаас бүрмөсөн гаргах асуудлыг л хатуу тулгаж байна. Тэгж тулгахгүй бол оройтлоо!
Төрийн өгөөмөр хараа хяналт дор оршдог, ядаж архины мөнгө гуйх нүүртэй архичидын (танагтай нь) тухай би энд ярьж байна. Харин хог ухдаг, гуйлга гуйдаг, хүн гэж нэрлүүлэх гавьяагүй болчихсон золбин тэнэмэл түг түмэн хүний (танаггүй нь) тухай яршиг цаашаа гээд орхилоо. Буянаараа болог. Тэдэн дээр Монголын төрийн хараа хяналт (ядаж зохицуулалт) илт үгүйлэгддэгийг иргэд бухимдан ярих юм билээ. Би бас хошуу нэмчихье. Золбин тэнэмэл иргэдийг үхүүлэхгүй нь Төрийн үүрэг байлаа гэхэд мөнх наслууж (30 жил оршин тогтножээ!), нийгмээ муухай харагдуулж, нийгмээ доромжлуулж байх нь бас Төрийн үүрэг үү?
Дэлгүүр хоршоогоор нэг ярайсан олон төрлийн архи манай эдийн засагт нэмэр болдог, улсын төсвийг архины үйлдвэр ба худалдан авалтаар бүрдүүлдэг гэх хуучирсан, тэнэг ойлголтоосоо төр-засаг, эрх баригчид минь салах цаг болсон. Эдийн засагт, төсөвт нэмэртэй гээд Монголын эрдэнэт хүний амийг хэдэн зуу, хэдэн мянгаар нь золиослож чимээгүй үхэл рүү нь түлхэх чинь хүнлэг үйлс мөн үү, төсвийн санхүүчид ээ? Энэ асуултыг Улаанбаатар хотын шинэ дарга болон аймаг сумдын шинэ дарга нарт бас тавья. Хариултаа нэхнэ шүү!
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Facebook-ийн эрхэм найз нар аа! Миний энэ хуучин фэйс 2 сарын өмнө хакердуулаад хулгайчийн гарт орсон. Хулгайчид мөнгө залилуулсан хэрэг хэд хэд гарсан. Би Цагдаад өгөөд 2 сар болох гэж байна. Хулгайч баригдаагүй бололтой. Хорт хэргээ үргэлжлүүлэн миний нэрээр мөнгө зээлдүүлэхийг гуйх, мөн "Таны тухай тийм ч зураг байна, ийм ч мэдээ тийм сайтад байна" гэх хуурамч линк (http://8020bb10da9f.ngrok.io) илгээж найзуудын маань фэйсийг хакердаж сүйтгэх ажиллагаанд шилжжээ. Иймд Та бүхэн хуучин найз байсан юм бол REPORT хийж өгөх, миний хуучин фэйсийн постыг хүлээн авахгүй байх, найз болохгүй байхыг хичээнгүйлэн хүсье! Найз нөхөддөө уламжилж цахим-гэмт халдлагаас сэргийлцгээнэ үү! Би Та бүхэнд дахин хандаж байна шүү!
(1)(1)(1)(2)(1)(1)(1).jpg)
Сэтгэгдэл0
Архины үнийг навс унагах ёстой юм. Өөрөөр хэлбэл архи бизнес биш байх ёстой. Төр мэдэлдээ аваад маш хямдаар нийлүүлэх хэрэгтэй. Ингэвэл аандаа архидана гэдэг утгагүй зүйл болно. Өнөөдөр нэг шил архи уухын тулд дор хаяж 3-4 үүлээ элбээд ингээд хавтгайраад байгаа юм шүү дээ. Баярхүү гуай.
Овоо горьдмол архичин уу чи 15-20 дахин өсгөчих Хог шааруудын авч гудархыг харах хэрэгтэй. Мөнгөтэй нь ууна л биз. Чадахгүй бол хохь нь Шил архи 270-800,000₮ болгоод дахин үйлдвэрлэгчдээс 100% онгой татвар авахаар энэ новшнууд жинхэнэ гөлөг болно
Овоо горьдмол архичин уу чи 15-20 дахин өсгөчих Хог шааруудын авч гудархыг харах хэрэгтэй. Мөнгөтэй нь ууна л биз. Чадахгүй бол хохь нь Шил архи 270-800,000₮ болгоод дахин үйлдвэрлэгчдээс 100% онгой татвар авахаар энэ новшнууд жинхэнэ гөлөг болно
150.129.141.151-аа?!!! Миний бичсэнийг жаахан тархи өргөнтэй хүн ойлгоно оо.
Ямар сайндаа гашуун усаар бухимдал зовлон зүдгүүрээ түр ч болов ниигэлэхэв дээ. Амидрал ямар байгаа билээ. Сайжраад ирвэл. хүмүүс архиар өөрийгөө хуурахаа болино.
ger opongyi bobochidiig tseverlex tsag bolson esvel xucheer avaachij xodolmor xuulge chadaxgyi bol ...mansixan shig id nasandaa erchuud ny gudamjind xebtdeg uls xaa vaunaa
ger opongyi bobochidiig tseverlex tsag bolson esvel xucheer avaachij xodolmor xuulge chadaxgyi bol ...mansixan shig id nasandaa erchuud ny gudamjind xebtdeg uls xaa vaunaa
Гудамж талбайг цэвэрлэх ажилд дайчлах хэрэгтэй
AH-n ah nar zovshoorohgui ee hunii erhiig ertomtsod baihguigeer zorchij gutaan dormjilloo geed suid bolno
AH-n ah nar zovshoorohgui ee hunii erhiig ertomtsod baihguigeer zorchij gutaan dormjilloo geed suid bolno
AH-n ah nar zovshoorohgui ee hunii erhiig ertomtsod baihguigeer zorchij gutaan dormjilloo geed suid bolno
AH-n ah nar zovshoorohgui ee hunii erhiig ertomtsod baihguigeer zorchij gutaan dormjilloo geed suid bolno
архичдад ямар ч хүч чадал, хүсэл эрмэлзэл юу ч бхгүй болсон бдаг. өвлийн хүйтэнд гудамж талбай цэвэрлэж чадахгүй. 100 гр уугаад тасраад унаж бгаа хүмүүст хөдөлмөрийн ямар ч чадвар бдаггүй
Ehleed bolobson arhichdaasaa saltsaay. Ene mash amarhan Mongoliin toriin abiguulguud ajild orohdoo bas garahdaa uneriin controloor ordog bolie. Daraa ni eh deed surguuliin uudend spirtiin control tabichih. medeej duureg hotiin zahirgaand za barag ingeed bolloo kkk Bid pivon dotor barag jibj tsainii orond heregledeg bailaa kkk. neg odor naiz nar maani Amzon gedeg firmd boonooroo ajild ortsgooloo kkk spirtiin test hiij ajildaa ordog . neg l medsen naiz nar maani uuhaa buur bolison doo
Ядаж л е--баримт өгдөггүй дэлгүүрт архи худалдаалахыг хориглох хэрэгтэй Тэгвэл архи зээлээр өгөхөө болино доо
Савлагаа их чухал шүү 90-ээд онд бол НЭГ БАГАБАНДИ л гэдэг байсан шүү дээ Одоо бол найз нэг 750-тай ирээд би нэгийг гаргаад навсЗөвхөн импортын архийг 750-иар савлах хэрэгтэй
Энэ талаар нэг санаа байнаа. Тэд татвараа өгөх нь юу л бол гэр орон ч байхгүй мөнгө ч байхгүй. Архичдыг нийгмээс тусгаарлах. Зөв хүн болтол нь нийгэмшүүлэх. Автобусанд явахад ямар дарамттай гээч. дарга нар огт мэддэггүй юм байхдаа.
архийг карттай болгож ч болно
yag zuv, gadnii zarim ornuudad card.ar olgodog
Ардчилалын vр дvн харагдаж байгаа нь энэ!! жинхэнэ АРдчилсан улсын таних тэмдэг бол янхандалт, гомодолт, архидалт гэсэн 3 гол шинж тэмдэг байдаг!! гэж ардчилалын онолчид сургасан байдаг! Манайх коминист улс биш болохоор яалтчгvй ээ!! Тер засаг оролцвол дарангуйлал болно! Ардчилсан улсад бvх юм челеетэй байх естой! Тэгээд ч монголчууд терелхийн Эрх Челеений мэдрэмжтэй ард тvмэн гэдэг бздэ?!
Ардчилалын vр дvн харагдаж байгаа нь энэ!! жинхэнэ АРдчилсан улсын таних тэмдэг бол янхандалт, гомодолт, архидалт гэсэн 3 гол шинж тэмдэг байдаг!! гэж ардчилалын онолчид сургасан байдаг! Манайх коминист улс биш болохоор яалтчгvй ээ!! Тер засаг оролцвол дарангуйлал болно! Ардчилсан улсад бvх юм челеетэй байх естой! Тэгээд ч монголчууд терелхийн Эрх Челеений мэдрэмжтэй ард тvмэн гэдэг бздэ?!
Ардчилалын vр дvн харагдаж байгаа нь энэ!! жинхэнэ АРдчилсан улсын таних тэмдэг бол янхандалт, гомодолт, архидалт гэсэн 3 гол шинж тэмдэг байдаг!! гэж ардчилалын онолчид сургасан байдаг! Манайх коминист улс биш болохоор яалтчгvй ээ!! Тер засаг оролцвол дарангуйлал болно! Ардчилсан улсад бvх юм челеетэй байх естой! Тэгээд ч монголчууд терелхийн Эрх Челеений мэдрэмжтэй ард тvмэн гэдэг бздэ?!
Ардчилалын vр дvн харагдаж байгаа нь энэ!! жинхэнэ АРдчилсан улсын таних тэмдэг бол янхандалт, гомодолт, архидалт гэсэн 3 гол шинж тэмдэг байдаг!! гэж ардчилалын онолчид сургасан байдаг! Манайх коминист улс биш болохоор яалтчгvй ээ!! Тер засаг оролцвол дарангуйлал болно! Ардчилсан улсад бvх юм челеетэй байх естой! Тэгээд ч монголчууд терелхийн Эрх Челеений мэдрэмжтэй ард тvмэн гэдэг бздэ?!
Энэ баярхүү өөрийгөө бүхнийг мэддэг гэж боддог байх. Хүүхэд байхдаа хэн байсныг нь ангийнхнаас нь асуу. Атаархуу ховч хөгийн гарууд л ийм мэдэмхий, хонзогногч, их мэдэгч, шүүмжлэгч болдог..
Баярхүү өөрөө ч нилээд сайн балгадаг нөхдийн нэг байсан. Одоо л уухаа болисийн байх даа. Архинд их донтсон хүн архийг их шүүмжилдэг болдог гэсэн. Цагаан солионы нэг хэлбэр
Баярхүү өөрөө ч нилээд сайн балгадаг нөхдийн нэг байсан. Одоо л уухаа болисийн байх даа. Архинд их донтсон хүн архийг их шүүмжилдэг болдог гэсэн. Цагаан солионы нэг хэлбэр
Энэ ахыг еерийг нь архичдаас татвар авагч байцаагчаар томилоод егееч Тэгэж л гуйгаад байна еерее Бусдыг шуумжилж харуй нэхэж суугаа ахад маань еерее хийх боломжийг нь гаргаад егеечээ тер засгийн малуудаа
Зөв арга байна
Та үнэхээр чухал асуудлыг хөнджээ, монголчууд бидний айл бүхэнд эсвэл хамаатан садан дотор архичин хүн байхгүй гэвэл ёстой үлгэр биз ээ. Архи тамхинаас иргэдээ хол байлгаж, эрүүл мэндэд маш хортой гэдгийг хүүхэд наснаас нь ухуулан таниулах ажлыг маш сайн хийдэг болмоор байна. Хаа саагүй байгаа архичдаа нийгэмшүүлэх гээд нэг үзээч УБ хотын шинэ даргаа. Мөн архи тамхи үйлдвэрлэгч, борлуулагчдыг шилдэг татвар төлөгч энэ тэр гэж өргөмжлөхөө ч зогсоо. Тэдгээрийн сурталчилгааг бүүр байхгүй болгох хэрэгтэй. Монгол улсад эрүүл саруул чийрэг биетэй, эрдэм боловсролтой хүмүүс маш олон болоосой. Архигүй, тамхигүй амьдарч сурцгааяа, алийн болгон энэ байдалтай эвлэрч байх ёстой юм бэ
мал минь, чи тэдний төлсөн татварын мөнгөөр амьдарч байгаа шүү.
Архи тамхиар хордуулагчдын татварын мөнгөөр амьдарч үзээгүй ээ, яагаад гэвэл татвар төлөгч учраас
Bugdiig ni huaragnaad surug huchnii namd ugch tednii udirdalgaar hot hudeegui huglersen ikh houiig tseverluuleh heregtei. Arkhichid bol AN, ardchllaliin buteel bilee.
төрийн албан дахь архичидаасаа сал.Ердөө хэдхэн хоногийн өмнө ажлын байран дээрээ архидаж "би та нартаа баярлаж явдаг" гэж нус нулимасаа хутгаж байсан хурандаа Цогтжаргал өчигдөр генерал болж байх юм.Өчигдөр генерал боллоо гээд бодвол навс архидсан байх.Энэ мэтийн архичидаасаа эхлээд салах хэрэгтэй.
Эхлээд төрийн зүгээс түмэн нэртэй архийг цэгцлэх шаардлагатай.Буудайных бол 30-40% хүртэл бүгдээрээ арз,20-30% бол архи гэх мэтчилэн.Түгээмэл хэрэглэгддэг архинуудын градусыг жилд 1% буулгаж 28-с доош 10 жилд авчирах нь зөв.Япон Солонгост сакэ соджу энэ замаар явсан. Архины эсрэг сурталчилгаанд Миеэгийн Чойжамцын Бурхны шашин одоо оролцох цаг нь болсон. Архи тамхинд амархан ордог эмэгтэйчүүд бага өсвөр настнуудад архины эсрэг сурталчилгаа чиглэх ёстой. Америкд зүгээр л 21 хүрээд насанд хүрдэг юм биш.Нэгэнт архинд орчихсон хүмүүсд бол албадан эмчилгээ л тусалж магадгүй. Хамгийн гол нь ажилтай иргэд архичин бараг болохгүй.
Васубанду хэлснээр согтуурал мансуурал, лонхоо барьж яваа. Дэмчгийн ван тавихаар эмэгтэйчүүд, бага настнууд гүйгээд ирдэг гэхээр яалтай билээ
балин тахил цар тавгийн ёроол харахгүй шүү гэнэ. архичин архины лонхны шавхруу уухгүй үзэхгүй харахгүй гэх тангарагтай бараг шахуу ижил маягийн. тэр нь савны ёроол харахгүйгээр мөнхийн тасралтгүй уугаастай гэсэн утга. НОМ ТАСРААГҮЙ.
тараг мэт шашин. тарагаа утгаад. бүлээд гэх. аарц. архи. арз. хорз.
сахалтай, халимагтай жаалууд тараг хулгай хийж уугаад...
явж калачакраа сонсъё. цагийг хурдлуулая. юун жилд нэг пэрсэнт. арай дэндүү удаан.
Өнөөдөр та бидэнтэй алхам тутам тааралддаг энэ архины хамааралтай хүмүүсийг "Айзам"дуунд гардаг шиг Унаган биеийг нь төрүүлж өсгөхдөө Ухаант ээжүүд нь архиар угжаагүй лавтай. Та бидний ад үзээд байгаа энэ архичдын дотор бурхан ухаантай инженер,багш, офицер, эмч, хуульч, эдийн засагчаас гадна уран гартай мужаан, зураач, дархан токарьчин, слесарь гээд нийгмийн төрөл бүрийн ажил мэргэжлийн төлөөлөл болсон хүмүүс байдаг.Тэд гэв гэнэт архинд донтоогүй.Тэднээр машинаа засуулж, хэргээ бүтээлгэж, юмаа хийлгэж, биеэ эмчлүүлж, хүүхдийнхээ дүнг аргалуулсан та бид л архинд оруулсан.Мөн төр засаг энд хамгийн их буруутай. Амьдралд нь ямар ч нэмэргүй одон медаль шагналаар хүмүүсийн хууран мэхлэж шагнаад тэдний баяр жаргалыг хуваалцаж байгаа нэрээр хүмүүс архи уулгаж архинд донтуулдаг.Ад үзээд байгаа та бид болон архичидад архины ямар ч үйлдвэр дэлгүүр баар ресторан хүчээр аманд архи цутгаж халаасанд архи хийгээгүй.Энэ архийг уухгүй бол чамайг ална гэсэн тийм тохиолдолтой таарсан хүн байна уу? Үгүй
Монголчууд архичин болсон нь Оросын үндэстний бодлого байсан.Оросуудыг айлгадаг Тувад бол малчдын сууриар цалингийн машинтай архины автолавка явдаг,эмэгтэйчүүд архи уухыг хөхүүлэн дэмждэг байсан гэдэг. Одоо цаг өөрчлөгдсөн.Бид одоо хэнийг ч буруутгах боломжгүй болсон.Өөрсдөө тэмцэж байж л нэгэнт орчихсон аалзны торноосоо гарна.
Архины хэрэгцээ болсон энэ олон шалтаг баяр ёслолоо цөөлөх хэрэгтэй.Мөн утга учраа алдсан одон медалиа цөөрүүлж үнэхээрийн гарт баригдаж нүдэнд харагдахаар бүтээл туурвиж зохион бүтээсэн болон эрэлхэг гавьяа байгуулсан хүмүүсийг л шагнах нь зүйтэй.Олигтойхон үйлдвэрлэл ч байхгүй амиа биеээ даагаад аваад ч явж чадахгүй улсын төсвийн татаасаар голоо зогоодог энэ олон үрэлгэн тархай бутархй засаг нутаг дэвсгэрийн хуваариа эргэж харж аймаг сумд баг хороодоо цөөрүүлж нэгтгэх хэрэгтэй. Олигтойхон халуун усны газаргүй атлаа аймаг сум багийн ой тэмдэглэх дуртайг нь яана.Хэрэгцээг багасгахад төр өөрөө манлайлан төрийн албадын энэ олон ой баяр ёслол одон медалиа цөөрүүлж жилдээ ердөө 3-хан баяр-/Шинэ жил-гэр бүлийн баяр, Цагаан сар-Хамаатан садангийн баяр, Наадам-төр, орон нутаг байгууллагуудын хамтын баяр/-ыг л долоо долоо хоног амардаг болгох шаардлагатай. Оны эцсээр тусгаар тогтнол үндэсний эрх чөлөөний баярын өдөр бүх нийтээр амардаг тэрийг тоож мэдэж байгаа хүн байхгүй.Бүгд л Шинэ оны баяр
MONGOLIIN ARXCHDIIG ENE TOR ZACAG YAAJCH CHADAXGYI XYN ARXI UUNA GEVEL ARGALAAD L UUNA ENE XORVOOGIIN 1-N NEG ARXCHIN ARD TYMENTEI XULGAICH ULC TORCHIDTEI ULC BOL MONGOL ORON MINII CAIXAN ARD TYMEN MINII CAIXAN ORON ODOO YAANAA
унэн юм их бичих юм даа даан ч ойлгохгуй юм даа залуучуудаа ажилтай болгож архи уух завгуй болгох хэрэгтэй соц. уеийн уйлдвэруудээ сэргээх хэрэгтэй зарим хувьчилсан уйлдвэруудээ буцааж улсынх болгох хэрэгтэй
пулемётоор буудаад ч сум үл нэвтрэх савхин дээл, бүтэн цаг чанаад ч дэвтдэггүй гоймон, нэг бүтэн хайрцагийг ч зураад асдаггүй шүдэнзээ цөмөөрөө буцаагаад хэрэглэцгээе.
унэн юм их бичих юм даа даан ч ойлгохгуй юм даа залуучуудаа ажилтай болгож архи уух завгуй болгох хэрэгтэй соц. уеийн уйлдвэруудээ сэргээх хэрэгтэй зарим хувьчилсан уйлдвэруудээ буцааж улсынх болгох хэрэгтэй
Архины чанараас их шалтгаалж байна гэж харж байна. Дотоодод борлуулагдаж байгаа архи тэр чигээрээ хор! Асар их донтуулагч агуулагдсан,бараг үхлийн зэвсэг лугаа.хүнийг зугуухан, чимээгүй эзэмдэж архины хамааралтай болгодог.гурваас дээш хоног дараалан ууж эхэлвэл eрөнхийдөө донтох эмгэгтэй болсон гэсэн үг. За тэгээд энэ хор асар хүчтэй тул нэгэнт донтсон хүнийг үхэл л тосдог жамтай. Чимээгүй, зугуухан,эхэлээд хүнийг адгуус болгоно, дараа нь амийг нь авна.
Сонгуулиар АН д маш хэрэгтэй хүмүүс дээ!
Оросод сахар нэрдэг самогонщики, Америкд нишингэ нэрдэг Bootlegger гэж байдаг. Монголд яагаад байдаггүй юм бол! Цэвэрлэгээ муу хортой гээд яривал шимийн архи ч адилхан. Хуульгүй Монголд диваажин баймаар. Хятадаас төмсний спирт оруулж ирэх хямдхан тусдаг байж магадгүй.Одоо арай ч мэдэхгүйгээсээ биш байх.
mongol erchuud maany 400 jil delxiig atgaj baisan xumuus chuny ingej gudamjind xevtex gej id gtalalzaj
Насыг чинь таачихья.Ойролцоогоор 10.
Йhleed toriin bolon ulsiin baiguulguudiig arkhigiu 80.92.245.24 17 цагийн өмнө Ehleed bolobson arhichdaasaa saltsaay. Ene mash amarhan Mongoliin toriin abiguulguud ajild orohdoo bas garahdaa uneriin controloor ordog bolie. Daraa ni eh deed surguuliin uudend spirtiin control tabichih. medeej duureg hotiin zahirgaand za barag ingeed bolloo kkk Bid pivon dotor barag jibj tsainii orond heregledeg bailaa kkk. neg odor naiz nar maani Amzon gedeg firmd boonooroo ajild ortsgooloo kkk spirtiin test hiij ajildaa ordog . neg l medsen naiz nar maani uuhaa buur bolison doo
Setgetsiin ervvl mendtei xolbootoi. Jagaad albadan xodolmor emchilgee....
Баярхүү энэ асуудлыг дутуу л харж ойлгож байна даа
сайхан хүүхнээ тэврэх, ямаагаа алах, лонхтой архиа уух?
архиа сонгосон болхоор юу юу ч үйлдчэв дээ? ямааг лав алаагүй, сайхан хүүхэн тэврээгүй цэнд сударт гардаг нэг "эртэй" юу яасан, ян-ян янпаарийдсан.
Sain medej bna ooroo arhidaj unaj zowj vzsen baih ni bauarhv guai
Downsyndroms unent guichegdeed .Seigiiin delhiig huurah geed chadahgui
даун аут изм гомо. бүгд ян хий.
Hoorog golchgjj zuram burhi gesen hemjeetei arhiig neg hemjeetei bolgo tegwel arai gaigui
Chuhal asuudal. Tatvar nemsneer shiidverlehgui. Urt hugatsaany urgun hureetei bodlogo bolovsruulj tur ni hoshuuchilj yavah heregtei bizee
i disgust being momgol.Please tell me where can i puke
түүчээ триангл. зурагаа авахуулцан хэд бий
ДЭЛХИЙГЭЭС БҮХ ТАЛААРАА 100ЖИЛ ХОЦРОГДСОН МОНГОЛЧУУД БУСАД УЛСЫН ТУУЛНЫГ ТУУЛАХААС ӨӨР ГАРЦГҮЙ? ТАТВАР БҮСДЭЭ Ч ДЭЛХИЙД Ч ХАМГИЙН ӨНДӨР БАЙГААГ ЭРЭЭНД 0,5Н АРХИ 1000ТӨГ УЛАН-ҮҮДЭД 1500ТӨГ БАЙГААГАС ХАР СУДАЛ ХӨ? МОНГОЛД 0,5Н ХАМГИЙН ХЯМД АРХИ 3ДОЛАРААС ИЛҮҮ БГА, ҮҮНЭЭС ИЛҮҮ БОЛ НАЙРКАА ГАРНА, ХҮН АМЫН 99% УУХАА БАЙСАН 1% УУДАГ ДЭЛХИЙН ЖИШИГ ТАВИЛАН ТЭР, УДАХГҮЙ ҮХЭЭД ДУУСДАГ БАЙГАЛИЙН ХУУЛЬ
1. Хог ухагчдын ач тус гэж байдаг. Тэд нар хогноос ашиглаж болох хоёрдогч түүхий эдийг ялгаж тушаадаг, ингэснээр өчнөөн тонн хог тээвэрлэх тээврийн зардлыг хэмнэж өгдөг. Харин олсон мөнгөө тэд юунд зарцуулдаг нь тусдаа асуудал юм. 2. Дэлгүүрт архи зарах зөвшөөрлийг Хотын захиргаа өгдөг. Тэд аль болох их зөвшөөрөл авилгал авч өгдөг нь өөрсдөд нь ашигтай. 3. Нэгэнт гудамжны архичдаа улс хариуцаж чадахгүйгээс хойш Загдаа гуайд өгөх хэрэгтэй, тэр хүнийг тайван орхи.
ХАЛАМЖИЙНДААТГАЛЫ ДАРГА БУМЭРДЭНЭ ГЭДЭГ ЛУЙВАРЧИНГ ЕРӨНХИЙ САЙД МЭДСЭН БОЛОВ УУ, ЭСВЭЛ "ХҮЧЭЭ НЭГТГЭСЭН" ЮМ БОЛОВ УУ Зочин · [43.242.243.228] · 23 цагийн өмнө Энэ одоо хувийн хөрөнгөө зарж тансаглаж байгаа хүн юма даа ,тийм биш бол шоронд хурдан хий тэгэхгүй бол одоо бүх хүн яг энэ Бумбазалилан шиг төрөөсхулгай хийж байгаа бас хийх гэж байгаа шүү дээ Зочин · [43.242.243.228] · 23 цагийн өмнө Улсын мөнгийг төрд төлүүлж шоронд хийлгээ
ХАЛАМЖИЙНДААТГАЛЫ ДАРГА БУМЭРДЭНЭ ГЭДЭГ ЛУЙВАРЧИНГ ЕРӨНХИЙ САЙД МЭДСЭН БОЛОВ УУ, ЭСВЭЛ "ХҮЧЭЭ НЭГТГЭСЭН" ЮМ БОЛОВ УУ Зочин · [43.242.243.228] · 23 цагийн өмнө Энэ одоо хувийн хөрөнгөө зарж тансаглаж байгаа хүн юма даа ,тийм биш бол шоронд хурдан хий тэгэхгүй бол одоо бүх хүн яг энэ Бумбазалилан шиг төрөөсхулгай хийж байгаа бас хийх гэж байгаа шүү дээ Зочин · [43.242.243.228] · 23 цагийн өмнө Улсын мөнгийг төрд төлүүлж шоронд хийлгээ
бомба
САЙД ЁНДОНГ БАС ШОРОНД ХИЙ ЛУЙВАРЧИНГ
ян дан, ён дон
Ёндон гэдэг нь Юндэн Самбу Миеэгээс эхлээд өчнөөн олон Монголжсон Хятад нэрийн нэг биш! Эрдэм гэсэн утгатай төвд нэр.
нэг үг мөн чанараасаа өөрөөсөө бүтсэн сайн гэсэн утга агуулаагүй. номыг үзүүлж байгаа бол хоосныг үзүүлэх. ЭРДЭМ БҮХНИЙ СУУРЬ жав дан
яв чинь хөл дорх нэг тэнгэрс л байсан байгаа байхгүй юу. ха ха ха. тэнгэрс & асур тэнгэрс.
тэр тэнгэрс & асур тэнгэрс нь хүч тэнцүү харш болчоод наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болсон байнаа
Юндэн чинь гурваар дарсан гэзэгтэй. хусчаад л байгаа болхоос.
Архиар угжуулсан улс мөхдөг дөа
Бадамжунай архины тухай зөндөө л хэлсэн. Суврагт байгаа шүү гэж хэлсэн.
гэрээс гарсан, суврага эрдэнэ. байдаггүй ээ
Тэгээд архи ууж шатахыг чинь хари..ккк
ШҮҮМЖЛЭХИЙН ДОНТОН БАЙНОО. ӨӨРӨӨ ЯМАР Ч САНАЛ ГАРГАЖ ХЭЛЭЭГҮЙ БАЙНА
Tatvar avah ni ch haashaa um be dee ogch chadah chgui baih harin albadan hodolmor erhluuldeg boloh heregtei gudamjind sogtuu hevtsen esvel gudamjid arhidaj baigaa er em humuusiig barivchlan saatuulaad niitiin hodolmor steverlegeenii ajil albadan hiilgeed bh heregtei ingej duraar ni uulgaj iduulseee baital ger buliin huchirhiilel gemt herguud ossoor baina yaraltai huulichlah heregtei
Өндөр татвар тавьбал самогон, нэрмэл юм уу өөр янзын технологийн бус архи дэлгэрнэ. Харин эмчлэхийг нь эмчилж, ажил төрөлтэй болглхыг нь ажилд дайчлах хэрэгтэй. 7 цэргийн дунд нэг архичин авөачаад тэр төмөр үамаа бариулахгүй юу.
аравны дарга, хорооны даргаас зөвшөөрөл алга гээд барихгүй байна
цутгуур хийх дархан алга
ториин албан хаагчидтай эхлээд хатуу тэмцэх хэрэгтэй!элдэв томор цол тарааж найр наадам ой гэдэг балай юмнууд замаа алдсан учир архииг тодии хэмжээгээр хэрэглэж байна.одоо согтоож байж л найр наадмаас гаргадаг моод дэлгэрсэн уунтэй уонт,хэвлэлууд,шашныыхан тэмцэх хэрэгтэй байна!
архичин нь архичидтайгаа яаж тэмцэх юм болоо?
Баярхүү тэтгэвэрт гарсан л байдаг байгаа даа, төрийн албанд яагаад байх ёсгүй ёс зүйгүй этгээд. Бас их бичнэ ээ.
Энэ Баярхүү доктор ч биш, профессор ч биш.
Олны хэллэгээр Би архичин хүн. Олон улсын нэршлээр Архины шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэгтэй хүн. Яагаад би ийм өвчтэй болсон бэ гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж архины хэрэглээндээ хяналт муу тавьж байсны үр дүнд архинд донтох өвчтэй болсон байдаг. Эмчилгээ хийлгэх хүртлээ архинд хамаг буруугаа тохож хариуцлагаас ямагт өөрийгөө чөлөөлж бас зөвтгөдөг байлаа. Одоо бол өөр өнцөгөөр хардаг болсон. Бүгд надаас хамааралтай буруу үйлдэл байсан. Миний ам руу хэн ч хэзээ ч цутгаж байгаагүй. Би өөрөө л түүнийг хүртдэг байсан. Өөрөөсөө эхлээд өөрчлөгдөх хэрэгтэй болов уу. Хүн бүр хэрэглээгээ багасгаад хяналттай болчихвол эрэлт багассан бизнес зах зээлийнхээ жамаар дампуурах болов уу
Архиний шйл биш хүн хүүхэд хөгжих ёстойсон
Социал утопизм
Социал утопизм