sonin.mn
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтоны зуучилсан Уулын Карабахад гал зогсоох тохиролцоо зөрчигдсөнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, сөргөлдөгч талууд шийдэлд хүрнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
 
“Тиймээ, ийм зүйл болсонд сэтгэл дундуур байна. Гэвч урт хугацааны турш маргаантай байсан орнуудын хувьд ийм явдал тохиолддог. Тэднийг шийдэлд хүрнэ гэж бодож байна” гэж Д.Трамп хэлжээ.
 
Армени, Азербайжаны хувьд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр хүрсэн зөвшилцлөө зөрчсөн гэж харилцан бие биеэ буруутгажээ. Энэ оны есдүгээр сарын сүүлээр мөргөлдөөн эхэлснээс хойш талууд гурван удаа гал зогсоох тохиролцоонд хүрсэн боловч аль нь ч үр дүнд хүрээгүй байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг