БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Их Британи, Умард Ирландын Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоуныг өчигдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн хамтын ажиллагаа, 12 дугаар сард болох “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг ахиулах” дээд хэмжээний цахим уулзалт, ирэх жил зохион байгуулах НҮБ-ын суурь конвенцын Талуудын 26 дугаар бага хурлын талаар санал солилцлоо.
Элчин сайд Филип Малоун, “Бид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлдэг. Тухайлбал, хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжих, орон нутагт уур амьсгалын эрсдэлийн менежмэнтийг сайжруулах, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр зэргийг нэрлэж болно. Энэ чигт бидний хамтын ажиллагаа тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байна” гэв. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөх эрсдэлтэй 10 орны нэгд тооцогддог. Иймд уур амьсгалын өөрчлөлтийн талаар багагүй анхаардаг. Хэдийгээр манай орны хүлэмжийн хийн ялгарал өндөр хөгжилтэй оронтой харьцуулахад бага ч иргэдийнхээ болон Парисын хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүрэг, амласан амлалтаа ухамсарлаж зорилтдоо хүрэхээр хичээнэ. 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувь багасгахыг 22,7 хувь болгох том зорилт тавьсан. Хүлэмжийн хийн ялгарлын эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад санаачилгатай ажиллаж байгаа”-гаа онцоллоо.
Сэтгэгдэл0
Өө за.Хүрэлсүхийн хоёр удаа сайд болгосон Их Хурал дээр Хужааг сэгсрэнэ гэж ил ярьдаг сайд одоо далдыг хардаг Далай лам болчихож.Ийм болхоор нь Сарангэрэлээс дээр залуучууд Монголд байдаггүй байх.
Малоун салтгар Сарангэрэлд сэгсрvvлсэн байхдаа зайлуул
Эрсдэлд орох улс биш.Аль эрт ямаа,уул уурхай хоёрын гайгаар эрсдэлд ороод одоо гамшиг болчихоод байна.Ганц ямаа ч гэлтгүй одоо бол 50 сая мал идээшлэх даацтай бэлчээрийг 90 сая мал талхалж байна.Бараг хүн бүр машинтай болж дотоодын аялал жуулчлал нэрээр хөрс ургамлыг талхилж байна. Мөнгөнд нүдээ ухаж өгөхөөс буцахгүй сувдаг хомхой монголчууд эх байгалиа өстөн дайсан шиг сүйтгэж байна. Самарчид гэх дайснууд бол монголын нэг номерийн дайсан юм.
Бушуухан энэ хорвоод галав юүлээсээ уйтгартай хорвоо.
Сэгсгэр хүүхэн сэгсрээд байгаарай.
Уул уурхайн яам доголдоод эхэллээ... сайдаар төрцөн сарангэрэл авгай очихгүй юм уу ? ажил сайжруулах шугамаар ..