sonin.mn

УИХ дахь МАН-ын бүлгээс Засгийн газраас гаргаад буй бондын хэмжээ, түүний хүүнд нь манай улс өдөрт хэдий хэмжээний мөнгө төлөх болон түүнчлэн цаашид ямар хүндрэл, бэрхшээл үүсгэх талтай зэргийг тооцож  үзэх зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нар өчигдөр мэдээлэл хийсэн юм.



Ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хэлж буйгаар Сангийн яам, Монголбанкны мэдээллээр манай улсын Засгийн газрын гадаад өр 6.7 их наяд төгрөгтэй тэнцэхүйц хэмжээнд хүрсэн байна. Үүний гурван их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний өр нь 1990-2012 онд үүссэн  аж. Өнгөрсөн оны зургаадугаар сард Хөгжлийн банкнаас 580 сая ам.долларын бонд гаргасан.

 

Улмаар шинэчлэлийн Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бонд тус тус арилжаалсан. Улмаар Монгол Улс өдөрт 270 орчим сая төгрөгийн хүү төлж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, Чингис бондын 500 тэрбумынх нь хүүг таван жилийн дотор төлөх бол нэг тэрбумыг нь 10 жилийн хугацаанд багтааж төлөх ёстой юм байна. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-нд Чингис бондын гүйлгээ хийгдсэнээс хойш өнөөг хүртэл зөвхөн хүүнд нь найман тэрбум төгрөгийг төлөх тооцоо гарчээ.


Эх сурвалж: "Өглөөний сонин"