НЬЮ-ЙОРК. /АР/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарласан Жозеф Байден Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллах багийнхнаа эхнээс нь нэрлэсээр байна. Тэрбээр баасан гарагт шинэ томилгоо хийснээ мэдэгджээ.
"Хүнд хэцүү энэ цаг үед Америкт шаардлагатай өөрчлөлтийг хийхэд туслах багийнхаа шинэ томилгоог зарлах гэж байгаадаа баяртай байна" гэж Байдены шилжилтийн үеийн багийн цахим хуудсанд байрлуулсан мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.
Цагаан ордны нийгмийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргад Карлос Илизондогийн нэрийг дэвшүүлжээ. Түүний гүйцэтгэх үүрэгт улс орнуудын удирдагчдын айлчлалыг оролцуулаад Байдены оролцох бүх арга хэмжээний бэлтгэлийг хангах ажил орох аж. Байденыг дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Илизондо түүний нийгмийн асуудал эрхэлсэн туслах байжээ.Одоо Байдены шилжилтийн үеийн багийн зөвлөх зөвлөлд ажиллаж буй Кэти Рассел Цагаан ордны боловсон хүчний асуудлыг хариуцахаар болсон байна. Барак Обамагийн засаглалын үед тэрбээр Цагаан ордны тамгын газарт найман жил ажиллахдаа ерөнхийлөгчийн орлогч туслахын албыг хашиж байв.
Байдены шилжилтийн үеийн багийн эрх зүйн асуудлыг хариуцаж буй Луиза Террелл Цагаан ордны хууль зүйн асуудал эрхэлсэн газрын даргаар ажиллана. Барак Обамагийн засаг захиргаанд тэрбээр Ерөнхийлөгчийн тусгай туслахаар ажиллаж байсан бөгөөд Конгрессын тамгын газарт мөн хэдэн жил ажиллахдаа Байденыг Делавэр муж улсаас Сенатчаар сонгогдон ажиллаж байх хугацаанд тамгын газрынх нь орлогч даргаар ажиллаж байжээ.
Байдены сонгуулийн өмнөх кампанит ажлын улс төрийн ахлах зөвлөх Мала Агидаг Байдены гэргий Жилл Байдены улс төрийн асуудал эрхэлсэн захирлын албан тушаалд томилсон байна. Барак Обамагийн үед тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын шинжлэх ухаан, соёлын солилцооны асуудал хариуцсан орлогч туслахаар ажиллаж байсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Мөнгөний эздийн тоглоомын хүүхэлдэй!!!
Ард нь дэлхийн банк санхүүгийн эзэд болох еврейчүүд зогсож байгаа. Тэдгээр банк санхүүгийн еврей нар ядуу буурай улс орны эдийн засгийн уул уурхайн баялгийн хяналтандаа авдаг.
Аливаа зүйл хөдөлгөгч хүч, эзэд гэж байдаг. Толгойгүй хүн гэж байдаггүйтэй адил тийм болохоор чи эзэн нь байж чадахгүйгээс хойш боол нь болоод олон юм гуцалгүй гэлдэрч яв. Тухайн цаг үедээ Чингэсийн Монгол гүрэн эзэн нь байсан тэгээд цагийн юм цагтаа одоо АНУ байна уу? Еврей байна уу эзэн нь байна тэгээд чи олон юм гуцаад хаа хол очих вэ дээ өрөвдөлтэй зулбадсага
Болж бна зөв дөө
Нэг өвгөн нь томилоод байдаг, нөгөө өвгөн нь ажлаа өгөхгүй ээ! гээд үзээд байдаг. Ккк. Хүүхэд нохойн тоглоом гэж ийм юмыг хэлнэ биз
Туслах гэж махчлан орчуулаад байгаа нь манайхаас арай л өөр албан тушаалдаа.
монгол хүрэлмах сумьяабух гэсэн удирдагчтай боллоо 1990 оны өлсгөлөнд бэлдэж байна