sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 31 /NHK/. АНУ-ын эрх баригчид гадаадын улс орнуудад үйлдвэрлэсэн хүн дүрст робот импортлохыг хориглох шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Энэхүү шийдвэр нь БНХАУ-ыг чиглэсэн гэж ажиглагчид үзэж байна. Хятадыг эрх баригчид уг шийдвэрийг шүүмжилсэн байна. Учир нь тус улс ийм төрлийн роботын дэлхийн зах зээлийн ихэнх хувийг эзэлж байгаа юм. Хиймэл оюуны дэвшлийн ачаар хүн дүрст роботуудыг хурдацтай хөгжүүлж байгаа бөгөөд бие даан ажиллах чадвар нь нэмэгдэхийн хэрээр улам нарийн төвөгтэй даалгавруудыг гүйцэтгэх болоод байгаа билээ.


АНУ-ын Харилцаа холбооны комиссоос мэдэгдэхдээ "Гадаадад үйлдвэрлэсэн дэвшилтэт робот төхөөрөмжүүдэд найдах нь нийлүүлэлтийн сүлжээ, кибер аюулгүй байдалд хүлээн зөвшөөрөхийн аргагүй эрсдэл үүсгэнэ" гэж онцолсон байна.


Мөн ийм роботуудыг америкчуудыг тагнах, гадаадын тагнуулын байгууллагуудад мэдээлэл цуглуулах, эсвэл "алсаас удирдан ашиглах эрсдэлтэй" гэж мэдэгдэлд мөн дурджээ. Үүний хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ыг үндэсний аюулгүй байдлыг шалтаг болгон Хятадын компаниудыг хавчин шахаж байна хэмээн буруутгаж, эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг