ЛОНДОН, 2026 оны долоодугаар сарын 31 /Reuters/. Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал үргэлжилж буйтай холбоотойгоор дэлхийн зах зээлд газрын тосны үнэ савласан хэвээр байна. Пүрэв гаргийн савлагаатай арилжааны дараа баасан гаргийн өглөөний байдлаар Brent маркийн газрын тосны үнэ бага зэрэг буурч, нэг баррель нь 89.45 орчим ам.доллар, WTI төрлийн газрын тос 83-84 ам.долларын түвшинд хэлбэлзжээ.
Улаан тэнгис дэх тээврийн аюулгүй байдлыг хангах Саудын Арабын санаачилгыг олон улс хэлэлцэж эхэлсэн нь газрын тосны нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлолыг тодорхой хэмжээнд намжаасан байна.
Хэдийгээр газрын тосны үнэ өмнөх өдрүүдтэй харьцуулахад буурсан боловч зах зээлд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл нь Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал хэвээр байгаа бөгөөд үнэ савлахад нөлөөлсөөр байна. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран, Йемений хуситуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулж магадгүй тухай мэдэгдсэний дараа дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом өсөөд байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 07 сарын 31,
2026
Сэтгэгдэл1
ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатахуунгүй тэг зогсолтод орсон аж. Иймээс Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуягт хандан Өвөр байгалийн хязгаарын Нийгэм эдийн засаг, дэд бүтэц, орон зайн төлөвлөлт хөгжлийн сайд В.С. Эксузян дизель түлш гуйсан албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт “Эрхэм хүндэт ноён Ц. Ганхуяг Танаа, Өвөр Байгалын хязгаарын Төлөвлөлт, хөгжлийн яам Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, гүн хүндэтгэлээ илэрхийлж байна. Өвөр Байгалын хязгаар нь Монгол Улсаас автомашины түлш худалдан авах сонирхолтой байна. Иймд боломжтой бол энэ чиглэлээр найдвартай хамтрагч байгууллага олоход дэмжлэг үзүүлэхийг Танаас хүсье. Шаардлагатай мэдээллийг хавсралтаар хүргүүлэв. Орос, Монголын найрсаг харилцааг улам бэхжүүлэх үйлсэд цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна. Хүндэтгэсэн, сайд В.С. Эксузян” гэжээ.