Богд Жавзундамба хааныг 1924 оны хавар таалал төгссөнөөс хойш 6 сарын дараа бидний өвөг дээдэс Бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан юм билээ. Энэхүү түүхэн үйл явдлыг бидний үеийнхэн оюутан байхдаа тусгаар тогтнолоо анх тунхагласан өдөр хэмээн тэмдэглэж ихээхэн хөөрцөглөдөг байлаа. Харин Монгол улс маань 1924 онд биш бүр 1911 оны 12-р сарын 29-нд Манжчин улсын хараат байдлаас гарч, тусгаар тогтнолоо олж, улсаа тунхаглан зарлаж байсан талаар нилээд хожим олж мэдэцгээсэн юм.
ХХ зууны хөгжлийн шинэ үедээ орсон улс орон маань энэ үйл явдлын дараа улс төрийн хувьд хэд хэдэн удаа мухардмал байдалд орж явсан боловч, одоогоос 96 жилийн өмнө энэ өдөр “Бүгд найрамдах улсаа байгуулж, анхдугаар үндсэн хууль баталж байжээ. Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байдаг аж.
Монголчууд туурга тусгаар улс болсноо ийнхүү зарлахад хоёрхон улс зөвшөөрөхөө мэдэгдсэн ч Монголын талаарх энэ мэдээлэл Америкийн “Нью Йорк таймс” сонинд нийтлэгдэн дэлхийн олон орны сонорт хүрс байсан түүхтэй. Хэдийгээр тухайн цаг үед Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн Төвд, Тува улсууд нь өдгөө БНХАУ, ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон ч манай улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улсууд хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг. Тиймээс анхдугаар Үндсэн хуулиа баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнэтэй юм. Анхдугаар Үндсэн хуулинд “.. улсын дээд эрхийг ардад эдлүүлж, улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхагласан энэхүү заалт одоо ч утга агуулгаа хадгалан ардчилсан шинэ Үндсэн хуульд оршсоор байгаа билээ.
Түүхийг сөхөж үзвэл манай анхны үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Ардын Засгийн газар, МАХН-аас анх гаргаж, тус ажлын хэсгийн даргаар Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржавыг томилж байжээ. Уг ажлын хэсэг Зөвлөлт Орос Улс, АНУ, Япон, Бельги зэрэг улс орнуудын Үндсэн хуулиудыг орчуулж, судалж байсныг хөрөнгөтөн орнуудын үндсэн хуулиудыг хуулах гэлээ гэсэн Коминтерний шахалтаар татан буулгаж, дараа нь 1924 оны 9-р сард Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ. Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж, халх дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч оролцож бүтэн 3 сар шахам хуралдан олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ.
.jpg)
Монгол Улсын анхны Үндсэн хууль нь 6 бүлэг, 50 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд нь “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээжээ. Энэ нь тухайн цаг үед хоёр их гүрний дунд оршиж байсан жижиг, буурай Монгол орны хувьд өөрийн тусгаар тогтнолоо олох маш том алхам болсон ба анхдугаар үндсэн хуулиа баталсан 1924 оны энэ өдөр Бүрэн Эрхт БНМАУ-аа дотоод гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан баталгаажуулсаныг судлаачид манай улсын ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг.
Анхдугаар Үндсэн хуулиар төрийн эрх барих дээд байгууллагыг хоёр танхимтай хууль тогтоох байгууллагын тогтолцоонд шилжүүлж, гүйцэтгэх байгууллагыг байгуулан, тэдгээрийн эрх хэмжээг тодорхойлсон байдаг. Үүгээрээ Улсын Их Хурал, Улсын Бага Хурал, түүний Тэргүүлэгчид болон Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагуудын эрх хэмжээ, харилцан хамаарлын эрх зүйн үндсийг анхлан томьёолсны зэрэгцээ төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд ард иргэдийн сонгуулийн эрхийн оролцоог хүйсийн ялгаваргүйгээр хуульчлан Бүгд Найрамдах засаглалын хэлбэржилтийг бодитойгоор илэрхийлсэн түүхэн чухал ач холбогдолтой баримт бичиг болсон юм.
Энэ үндсэн хуулиараа мөн улсын тусгаар тогтнолыг бататган, иргэдийн эрх, эрх чөлөөг бэхжүүлж, Феодалын нийгмийн хамжлагат ёсыг халж, иргэн ба төр гэсэн харьяат хамаарлын эрх зүйн үндсийг анх удаа тодорхойлсон байдаг. Ийнхүү ард иргэдэд хувийн болон улс төрийн эрх, эрх чөлөөг олгож, ардын эрхт шинэ дэглэмийг хуульчилсанаар олон оронд өнөөг хүртэл ноёрхож байгаа жендерийн тэгш бус эрхийн байдлыг тэртээ 96 жилийн өмнө халж, эрх тэгш байдлыг баталгаажуулж чадсанаараа онцлогтой.
Анхдугаар үндсэн хуулиараа мөн шүтэн бишрэх, эвлэлдэн нэгдэх, соён гэгээрэх зэрэг хүний үндсэн эрхийг хүлээн зөвшөөрч, нийт иргэдийн оролцоотойгоор төрөө байгуулан, хяналт тавих, тэдгээр байгууллагууд нь иргэдийн өмнө ажлаа тайлагнаж байх төлөөллийн ардчиллын үндсэн зарчмыг хуульчилсан зэрэг нь тухайн үедээ эрх зүйн цоо шинэ сэтгэлгээ, үнэт зүйлс агуулсан байлаа. Тус үндсэн хуулиар төрийн эрх мэдлийн хуваарилалт, эрх хэмжээг анх удаа тогтоож, улсын дээд эрх мэдлийн байгууллагын хүрээнд аймаг, сум, хот, ардын цэргийн тойргууд шат дараалан хурал зохион байгуулах ба түүнээс сонгогдсон төлөөлөгчид тухайн орон нутгийн хүн амын тооноос шалтгаан Улсын Их Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, жил бүр хуралдаж байхаар тогтоосон байдаг.
Улсын Их Хурал нь 30 гишүүнийг сонгож Улсын Бага Хурлыг байгуулах бөгөөд Улсын Бага Хурлын эрх хэмжээ нь Засгийн газрыг байгуулах, гишүүдийг томилох, чөлөөлөх, хянан шалгах, үүрэг чиглэл өгөх, хууль, дүрэм, тогтоол, тушаал гаргах, Улсын Их Хурал болон Засгийн газрын хуралдааныг зарлан хуралдуулах эрхтэй хамтын удирдлагын тогтолцоотой байгуулага байхаар заажээ. Мөн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид нь улсын дээд эрхийг Улсын Их Хурлын чөлөө цагт бүрэн хэрэгжүүлж, тэд хууль санаачлах ганц субьектийн эрхийг эдлэхээс гадна Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын эрх хэмжээнд шууд оролцох, хянах, Засгийн газар, түүний байгууллагууд хоорондын болон тэдгээрээс шалтгаалан гаргасан иргэдийн гомдлыг шалган эцэслэн барагдуулах, зарим үед шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж, өршөөл уучлалүзүүлэх, ялыг хөнгөтгөх шийдвэр гаргаж байхаар зааж, Улсын Бага Хурал нь жилд хоёр удаа хуралдах бөгөөд өөрийн үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнадаг байхаар хуульчлан тогтоосон байна.
Үндсэн хууль нь дараа дараагийн Үндсэн хуулиудыг боловсруулан баталж гаргахад онол, арга, зүй, практикийн асар их ач тус бүхий тулгуур суурь болж, өнөөгийн шинэ нийгмийн байгууламжийн үзэл санааны эхлэл болсон билээ.
Ш.Пүрэвсүрэн
Сэтгэгдэл0
Улс орны туулж өнгөрүүлсэн өдөр - хоног бүр ТҮҮХ ...
Одоо тэгвэл нэмээд 1919 онд Хятадад бууж өгөөд тусгаар улсаа алдсан гэдгийг мэдэх болж дээ. Бүх цэрэг нь буу зэвсгээ хураалгачихсан, хаан нь хорион орчихсон, төрийн эрхийн нэг Хятад цэргийн дарга авчихсан. Барон Унгерн Богдыг зугатааж байхад эргүүлж авч ирсэн гэдэг юм. 1919 онд Монгол улс тусгаар тогтнолооо алдсан түүхийг алгасаж ярьж болохгүй. Ардын хувьсгал ялж ардын засаглалтай төрд мандсан юм.
Бид 1911 оноос хойших үүх түүхээ нэг мөр болгож дунд сургуулийн сурах бичүүдэд оруулах хэрэгтэй.
муухай монголчууд одоогоос зуун жилийн өмнө ямар хогийн амьтад байснаа мартчихсан уу.
chi mongol hun bish ium bn l daa. Zugeer zail
1924 oni 11 sariin 26-nd zasaglaliin Bvgd Nairamdah togtoltsoog songoj avsan gej ih zub bichjee. Harin tusgaar togtnoloo 1911 ond tunhaglasan , 1924ond Vndsen huulia batalj tvvgeer tusgaar togtnoloo batalgaajuulah erh zvin vndsiig bvrdvvlsen sh dee. MAHN l bvh gaviyag uuruu naah zurshlaaraa 11 sariin 26-niig TT-iin udur gedeg yum. Ene yalgaag gargaj senhrvvlsen Pvrevsvrend bayrlalaa.
Өгөрсөн завхарсан юм ярьж хуучинтайгаа зууралдаад яах вэ больцгоо. Ялихгүй зусар баяжихад саад гэдэг байхаа. Урагшаа цэх харж өөдрөг байцгаа тэгвэл хөгжих боломж нээгдэнэ.
Ардын намын Бао Линь Цэрэндорж гэгч хорчин хятад Монгол улсыг тусгаар тогтнуулсан хэрэг үү? МАН Чингисийн алтан ургийнхныг хэдэн арван мянгаар алж хядчихаад хятад хүнийг ерөнхий сайд болгосон хэрэг үү?
2 шаттай парламент АИХ,Улсын бага хурал байх хэрэгтэй
1921 oni 2sariin 22-nd mongolchuud Bogiigoo shireend ni zalaad Zasgiin gazaraa dahin sergeen baiguulsan shvv dee.!
Чи тэр 1921 онруугаа тонил.
"Тавхан үгэнд танигдаад байнаа" гэж монгол дуунд байдаг юм. "Улс тунхагласны баяр" гэж ардын товчлол үг. Яг албан нэрлэлт бол "Бүгд Найрамдах улс тунхагласны баярт өдөр юм. Тунхаглах гэдэг нь зарлах гэсэн л үг. Энэ бол 1924.11.26. Гэтэл 1911 он бол хаант улс тунхагласан он шүү. Хаант засгийг халж БНМУ болсон шүү. Республик болсоноо ойлгооч дээ. Республик чинь үндсэн хуульт улс шүү. Богд хаант улс чинь Республик биш шүү. МАНАН сэтгэлгээ чинь 5 хан үгэнд танигдаад байна даа. Яана даа.
Harin yagaav tegeed 1924-11-26-nd haant zasgiig halj Bvgd nairamdah zasgiig tunhaglasan bolohoos TT-iig tunhaglaagvi. 1911 ond tunhaglasan TT 19 ond unaad 1921 oni 2 sard ahiin tunhaglasan yumaa. MAHN-d ogt hamaa gvi,odoogiin MAN-d bol bvr ch hamaagvi shvv!
Өмхий сохор богд хаан гэгч үхсэн тиймээс үүнээс хойш элэй балай богд энэ тэр гэж байхгүй гэдгийг зарласан
хэмжээт эрхт хаант засагтай улс байгуулсанаа 1921 онд уул нь зарласан юм л даа. коммунистууд худлаа шаагаад байдаг болохоос малууд
Богд монголын тусгаар тогтнолыг хятадуудад худалдан Сүй шү жанд бууж өгч монголчуудын зэвсгийг хураалгаад хятадуудад худалдаад авсан шан харамжаа голсон гэж Сүй шу жан Богдыг баривчлан гэрийн хорионд оруулчихаад байхад нь Барон ирж цахилгаан дайнаар хятадуудыг бут ниргэн монгол нутгийг чөлөөлөн цэвэрлэсэн билээ. Бароны эргүүлэн олж өгсөн тусгаар тогтнолыг монголчууд одоо хүртэл тогтоон барьсаар байна ! Барон 100 өдөр монголыг хаанчилж байгаад улаантнуудтай байлдахаар өөрөө гарч явсан монголын хошой баатар жанжин байсан үнэн түүх оршвой !!!
Shv shv jani gereend gariin vseg zyrsan 16 hvnii neren dotor Bogdiinh baidaggvi l yumdaa. Haan ni uuruu gariin vseg zuraagvi baihad yahaaraa ch ter gereeg zuvshuursun boldog yum bvv med
Сүй Шү Жаныг оруулж ирдэг нь Богд биш харин ноёдууд гэж уншсан. Богдын шар цэргүүд харин ч хятадын эсрэг 5 замаар байлдсан юм биш үү. Би түүх сайн мэдэхгүй л дээ.
Тэр анхдугаар үндсэн хууль гээч юмыг чинь Оросын Коминтерний төлөөлөгч Ринчино зохиосон юм, улсын нэрийг БНМАУ гэж өгсөн хүн нь ч Ринчино
Тэр анхдугаар үндсэн хууль гээч юмыг чинь Оросын Коминтерний төлөөлөгч Ринчино зохиосон юм, улсын нэрийг БНМАУ гэж өгсөн хүн нь ч Ринчино
Тэр анхдугаар үндсэн хууль гээч юмыг чинь Оросын Коминтерний төлөөлөгч Ринчино зохиосон юм, улсын нэрийг БНМАУ гэж өгсөн хүн нь ч Ринчино
Анхны үндсэн хуульд •БНМАУ-ынбүх газар ба, уурхай хийгээд ой мод усны ба, мөн тэдгээрийн баялагууд болбаас, эрт цагаас нааш ард нийтийн хөрөнгө байсаар ирсэн зан суртал нь чухам эдүгээгийн ард улсын ёсонд нийлэлцэх тул, энэхүү хөрөнгө бүрэн ардын мэдэлд байваас зохих бөгөөд, энэ тухай хувийн өмч байгуулж үл болмой. •шашны хэргийг улс төрийн хэргээс тусгаар байлгаж, шашин шүтлэгийн явдлыг өөр өөрийн доор шүшгээр болговоос зохимой. •Жинхэнэ олон ардын аливаа эрдэм соёлд гэгээрүүлэх замыг нээгдүүлэн тус улсаас элдэв ухааны эрдэмд бүрэн үнэ төлбөргүйгээр боловсруулах явдлыг гүйцэтгүүлэвээс зохимой. •Ямагт өөрийн ашгийг эрмэлзэж бусдыг зарж мөлжин амьдарагчид, бусдын хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагчид худалдааны ба мөнгө хүүлэгчид, эд хичээх зэргээр өөрийн нэрийг гутаах явдал үйлдэж ял шийтгэгдсэн нэгнийг аливаа хурлын төлөөлөгчдийг сонгох ба, төлөөлөгчдөд сонгогдох эрхгүй хүмүүс болой гэсэн заалтууд байсан нь сонирхолтой
коммунистуудын эсрэг бодолтой хүнийг ардын дайсан болгоход хэрэгтэй л заалт байнадаг
Баярын мэнд хүргэе
одоо энэ сайхан нэр тусгаар тогтнол алга байна бүгднайрамдах биш бүгд эс найрамдах улс биш үү мундаг хөрөнгөтний аж үйлдвэржсэн цэргийн хүчирхэг улс биш үү
одоо бүгд найрамдах улс чиг биш бүрэн эрхтэй ч улс биш баян хоосны банк санхүүгийн мөнгө хүүлэгчдийн мөлжлөгийн нийгэм тул ингэж ярих нь илүүц бизээ ардын гэх эрх мэдэлгүй ардын хянан шалнах эрхгүй сая сая долларын миллиард миллаард төгрөгийн цалинтай ажилгүй орлогогүй амидрах аргагүй гадаад дотоодын хөрөнгөтөнд газрын баялаг банк санхүү үйлдвэр заводаа цаасаар молигодуулсан малчин тариаланч ард үйлдвэрийн хэрэгсэлгүй гар хоосон үйлдвэрийн ажилчид үгээгүй хоосон идэх хоолгүй өлөн зөлмүүн тамир тэнхээгүй идэвхгүй нийгэм л зонхилж байна хагартлаа баяжсан гадаад дотоодт хэдэн зуун миллиард хөрөнгө хулгайн аргаар хуримтлуулсан хууль цаазгүй хүмүүс нь байсаар л байна ардын намдаа ард түмэн итгэсээр байна олон улсын байгууллагаар дамжуулан савраа шургуулсаар оффшорын мөнгө цар хүрээ тэлж газар аван монгол хүний сэтгэл зүрхэнд ул мөрөө үлдээсээр байна
Ungursun 30 jiliin 22-t ni tani hairtai itgelt MAN Mongol Ulsiig udirdaad iim baidald hvrgelee dee !
Төв Азийн өндөрлөгт нэгэн зэрлэг омгийнхон амьдрах бөгөөд тэднийг Монгол гэнэ. Тэдэнд шинжлэх ухаан, мэргэжил, мерит зарчмын тухай ойлголт огт байхгүй. Хамгийн бяртай хүчтэй хүн нь Уул уурхайн сайд хийнэ. Хамгийн их ярьдаг хүн Эрүүл мэндийн сайд хийнэ...... Яам, ангентлагуудад нь хан, ван, гүн, бээл, бэйсийн хүүхдүүд угсаа залгамжилан ажиллана.... Үндсэн хуулийг нь МАНАН гэдэг мафийн бүлэглэл боловсруулна, батална, хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд нь хүүхнүүдийн бөгс үнэлэж явна....
Эвий дээ Тува Төвд Монгол сэтгэлгээтэй наашаа сэтгэлтэй шүү. Монгол хүн олимпын аврага болоход бид маш их баярласан. Гэтэл хамгийн их өрөвдмөөр хамгийн аймаар байрласан нь хэн гээч Буриадууд шүү. Өвөрмонголчууд шүү
түүхээ мэдэхгүй байна Богд хаан шоронд хоригдсон байсан барон ирж сулалсан шүү дээ гамин ч барон ч улаан орос ч Богдод гар хүр ч чадахгүйгээр монгол түмний шүтээн байсан ардын нам ч хаанаар нь залж байгаад таалал төгсхөөр нь бүгд найрамдах улс тунхагласан хүн шүү дээ тусгаар монгол ямар их хүнд бэрхийг туулж өнөөдөрийг хүрсэн билээ Богд хаан ард түмний шүтээн байж нэг зорилгод хөтөлж чадсан юм . Тусгаар тогтнол маань одоо ч аюулд байгааг бүү март
Монголын эрэлхэг хөвгүүдийн халуун амиар бүтсэн Орос улсын Комeнтэрний тулгалтаар зохиогдсон түүхтэй .