Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Эхлээд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг өгөв.
Засгийн газрын 2020 оны 178, 181 дүгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Нийслэлийн Онцгой комисс “Шуурхай штаб” байгуулан өдөр бүр тодорхой цагуудад үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэн цар тахлын тархалтыг хязгаарлах, хариу арга хэмжээг Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд зохион байгуулан ажиллаж байна.
Коронавируст /Ковид-19/ цар тахал илэрсэн голомтын бүсүүдэд ойрын хавьтлын 991, дам хавьтлын 6729 нийт 7720 хавьтлыг тогтоосон. Улмаар 118 шинжилгээний төвийг байгуулан түргэвчилсэн болон PCR шинжилгээг 59.346 иргэнд хийж, Улаанбаатар хотод 2020 оны 11 сарын 27-ны өдрийн байдлаар нийт 63 тохиолдол батлагдан эмчлэгдэж байна. Нийслэлийн хэмжээнд 30 тусгаарлах байранд 1536, гэрийн ажиглалтад 1307 иргэн байна.
Улаанбаатар хотын орох гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон, нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй бүх автобусанд дундын болон эцсийн зогсоолуудад тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудаар ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэж буй. Мөн зорчигч иргэдийн хоорондын зай, суудлын тоог тогтоож, амны хаалтыг зүүлгэж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан тогтмол хяналт тавиж ажиллаж байгаа юм.
Түүнчлэн ойрын болон дам хавьтлын байр, өрөө тасалгааны нийт 1 сая 760 мянган метр квадрат талбайд голомтын эцсийн ариутгал, халдваргүйжүүлэлт болон урьдчилсан сэргийлэх халдваргүйтгэлийг хийжээ. Мөн технологийн дэвшлийг ашиглан иргэдийн болон авто замын хөдөлгөөнийг цахим бүртгэлд шилжүүлэх ажлыг нэвтрүүлэн, өнөөдрийн байдлаар 17 мянган тээврийн хэрэгсэлд тодорхой цагуудад замын хөдөлгөөнд QR кодоор оролцох боломжтой болоод байна.
Цар тахлыг эдийн засгийн хохирол багатай даван туулах боломжтойг онцоллоо
Нийслэлийн удирдлагын зүгээс коронавируст /Ковид-19/ цар тахлын халдварын хариу арга хэмжээний хүрээнд хязгаарлалт тогтоож, иргэдийн орлогын түвшин буурсантай холбогдуулан өрхийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх үнийг тогтвортой хадгалах, махны зохиомол хомсдолоос сэргийлж, нийслэлийн долоон дүүрэгт 28 байршилд 497,8 тн нөөцийн мах борлуулж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн нөөцөд хяналт тавьж судалгааг гарган ажиллаж байна. Хүнсний нөөц хэвийн хэмжээнд байгаа аж.
Улмаар нийслэлийн өрхийн амьжиргааны түвшинг нарийвчлан тогтоох ажлыг эхлүүлэн, өрхийн хэрэгцээний хүнс болон хүйтний улиралд түлээ түлшээр хангах ажлыг зохион байгуулан, 10 мянган өрхөд сайжруулсан түлш олгохоор төлөвлөж 4150 өрхөд олгоод байна. Мөн орон гэргүй 248 иргэнийг тогтоож, 169 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай төв болон түр байршуулан үйлчилгээ үзүүлдэг зургаан төрийн бус байгууллагад хүргэжээ. Тэдгээр иргэнд шинжилгээнд хамруулан, амны хаалт, ариутгалын бодис материал, хоол хүнсээр хангах ажлын зохион байгуулсан. Цаашид коронавирусийн халдварыг таслан зогсоохын зэрэгцээ иргэд, бизнес эрхлэгчдийн санал хүсэлт, шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгааг ул суурь болгон эдийн засгийн хохирол багатай даван туулах боломжтойг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар онцлов.
НИТХ-ын төлөөлөгчид асуулт асуух үеэр НИТХ дахь АН-ын бүлгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа: 2020 оны нэгдүгээр сараас хойш нийслэл хот “COVID-19” халдварын эсрэг бэлэн байдлыг хэрхэн хангасан. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээг харахад бэлэн биш байсан нь харагдаад байгаа. Ялангуяа НЗД-ын нөөц хөрөнгөд 7,3 тэрбум төгрөг төсөвлөсөн атлаа 11 дүгээр сард данс нь улайсан тэг төгрөгтэй байсан. Харин 4,5 тэрбум төгрөгийг тодотголоор нэмж баталсан. Хоёрт хичнээн ажлын байр цар тахлын улмаас зогссон. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн 70 орчим хувь нь үйлчилгээний салбар бөгөөд тухайн цаг үедээ л орлогоо олдог. Уул уурхай бол нөхөж орлогоо олох боломжтой.. Цаашдаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэг үргэлжлэвэл хэдэн хоногийн хөл хориог хот даахаар байгаа гэв.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хариуд нь: Монгол Улс өнгөрсөн нэгдүгээр сараас хойш өдөр тутмын бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал гэсэн хоёр бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хугацаанд Засгийн газраас дотооддоо халдвар алдахгүйгээр, дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн зохицуулалт шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Тухайн үед өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сулруулах, 14 хоногийн гэрийн хориог цуцлах хүсэлт их ирж цуцалсан. Ингэснээр өдөр тутмын бэлэн байдлын зэрэг рүү шилжүүлсэн. Үүнээс улбаалан цар тахлыг дотооддоо алдах нөхцөл үүссэн гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа. МҮХАҮТ-аас гаргасан судалгаанд хамрагдсан 3530 ААН-үүдийн 96 хувь нь маш хүнд нөхцөл байдалд байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 126 мянган орчим жижиг, дунд, том ААН-үүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэв.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан: Нийт төлөөлөгч нарт цаасан болон файл хэлбэрээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлан, нөөц хөрөнгийн зарцуулалтын талаар мэдээлэл өгье гэв.
НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа: Ж.Батбаясгалан дарга та өнгөрсөн долдугаар сард “НИТХ-ын төлөөлөгчид сонгуульд анхаараад Улаанбатар хотод ажил хийдэг хүн алга байна” гэж хэлж байсан. Зарим хүмүүст нь та хариуцлага тооцсон. Гэтэл орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгууль гэж улстөржсөөр “COVID-19” халдварын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээг сулруулсан гэдэг дүгнэлтийг ард түмэн өгч байна. Мөн та нар сайн ажилласан гээд сая төгрөгөөр өөрсдийгөө шагнасан. Нийслэлийн онцгой комиссын хариуцлагагүй байдал халдварыг дотооддоо алдахад нөлөөлсөн гэж бодож байна хэмээн саналаа илэрхийллээ.
НИТХ-ын хуралда цахимаар оролцож буй НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр: МҮХАҮТ-ын судалгаа байна. Нийт судалгаанд оролцсон ААН-үүдийн 70 хувь нь цалин олгоогүй бол ердөө 14 хувь нь цалингаа 100 хувь олгожээ. Ийм байдлаар эдийн засаг хэдий хүртэл тэсэх вэ. Эрүүл мэнд, эдийн засаг хоёр Монгол Улсыг хэцүү байдалд оруулж байгааг ойлгож байна. Гэхдээ бид хорио цээрийн дэглэмээ барингаа эдийн засгаа барьж үлдэх хэрэгтэй байна. Үүнд нийслэлээс ямар бодлого баримталж байгаа. Завхөн хорьж, барихаас илүүтэй өөр бодлого баримталмаар байна? гэхэд
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Эдийн засаг хүндхэн байгаа учраас жижиг том гэлтгүй ажлын байр хадгалж буй ААН-ийн үйл ажиллагааг төрөөс бодитоор дэмжих цаг болсон. Хөл хориог гуравдугаар сар хүртэл сунгахаар болбол эдийн засаг, ажлын байранд үзүүлэх нөлөөллийн тоон судалгааг гаргасан. Ер нь засгийн газар огт ажил хийгээгүй гэж ойлгож болохгүй. Бүх байгууллагууд тодорхой хэмжээгээр хяналт тавьж ирсэн. Харамсалтай нь 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг цуцлуулах асуудлыг сөрөг хүчнээс удаа дараалан шаардаж, шахсаар байгаад Засгийн газраас гэрийн хориог цуцлуулах, хүчингүй болгох шийдвэрийг гаргуулсан. Хаа, хаанаа хариуцлагагүйн улмаас халдварыг дотооддоо алдсан. Иргэд ААН-үүдээс халдвар хамгааллын дэглэмээ бариад ажиллах хүсэлтээ илэрхийлж байгаа. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээс өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа ААН-үүд хэвийн ажиллана. Харин 12 дугаар сарын 1-нээс хойш эдийн засагт зөөлөн хүчний бодлого баримтлах саналтай байгаа. Бодлогоо боловсруулсан, нөгөөдөр УОК-т танилцуулна. Нийслэлийн зүгээс эдийн засгаа чөлөөлөх талд анхаарна. ААН-үүд ажиллаж байж л иргэд орлоготой байна " хэмээн хариуллаа.
Сэтгэгдэл0
ИРЭХ СОНГУУЛИАР МААНИА УНШУУЛАХ ГЭЭГҮЙ БОЛ БОДОЛТОЙ Л ХӨДЛӨӨРӨЙ ЮУН ПИВО ВИНО БАР ВЭЭ
УГААСАА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ОЙРТЛОО
МАН хамгийн маанаг боловсролгүй улсыг даргаар томилоод тэднийг тэнэгийг ашиглан ууж иддэг уламжлалтай.Энэ жинхэнэ дотор газрын данжаад нарын арга техник шүү..МАН-ын нэг гандан хамарт гахай дарга мерит мерит гэж шуухитнаад байсан нь огт худлаа шүү...
ОДОО Ч ЭВДЭРЭЭГҮЙ Л БАЙНА МАНАЙ ХОТЫН ДАРГА.
Гөлийсөн нүдтэй махан толгойгийн зургийг битгий байсхийгээд тавиад байгаач ээ..Баас хүрч жорлон руу гүйх ажилтай болоод байх юм..
Ямар МАН-ын Засгийн газар бөгсөө арчаарай гээд ганц болов цаас өгсөн биш...
Дүү нь загнаад байгаа юм байх даа
ЭМ-ийн салбарын хөгжил олон халдвар гарвал дийлэхгүй
мөнгө, хоол гэж шунаж байгаад үй олноороо үхэцгээв ээ
Huuhdiin avtus medq malyg zailuul
Хөөний эрээ бас хаха. Хэнээс ээ ийм үнэн үг сурчихав аа? Авгай нь л зааж өгждээ хөөрхийд..
Нийслэлийн зүгээс эдийн засгаа чөлөөлөх талд анхаарна. гэнээ.Тэр нийслэлийн зүг гэх аюулыг түргэн зайлуулаарай.
Энэ худалдаа аж үйлдвэрийн танхим гэдэг байгууллага төр засгаас элдэв юм нэхэж суух юм. Эвсэл холбоод гэдэг чинь гишүүнчлэлээ ийм зүйлээс хамгаалах чадавхтай байх ёстой биз ээ.
мал чинь чамайг тэр хувийн хэвшлийнхэн тэжээдэг.Чи муу төрийн албанаасаа гарвал уснаас гарсан загас шиг болж үхнэ. Чам шиг арчаагүй юмнууд л төрийн албанд бүгэж татвар төлөгчдийн мөнгөөр амиа зогоож байдаг юм.
Битгий л архи заруулаарай даа Энэ чинь монголчуудыг хөнөөж байгаа шүү
Юу хуцаад байгаа өмхий мах вэ? 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг цуцлуулах асуудлыг сөрөг хүчнээс удаа дараалан шаардаж, шахсаар байгаад Засгийн газраас гэрийн хориог цуцлуулах, хүчингүй болгох шийдвэрийг гаргуулсан. Хаа, хаанаа хариуцлагагүйн улмаас халдварыг дотооддоо алдсан.
Хүрэлсүх жолооч халдвар тараасан гэсэн.Одоо болохоор энэ өмхий мах АН тараасан гэж байх шив дээ..Худал мэдээлэл санаатай тарааж байгаа Сумьябазарт хуулийн хариуцлага тооцуулья.
Teg teg
Ajilaa hiij hvmvvs chin amidran shvv zeeliig tsartsaaj yah ym be svvld ni or shvvdee
худлаа ч сүржин бас нялуун мэдэгдэл хйих юм.Хааж боохгүй л татвар шалгалтаар дарамтлахгүй ажлыг нь чөлөөтэй хйих боломжийг л ААН-дэд олгож байвал чиний тус тэр.Өөр юм хэрэггүй.
НИЙСЛЭЛИЙГ УДИРДААД БАЙГАА ГЭХ МАН Ы ТЭНЭГ АЛИАЛАГЧ НАРЫГ БҮГДИЙГ НЬ ЗАЙЛУУЛЬЯ. ЭД НАР БАЙДЛЫГ УЛАМ Л ДОРДУУЛНА.
Төрийн албаныхан ажиллахгүй байсан ч болоод байгаа нь төрд хэрэггүй хог шахаа ямар их байгаа нь тод илэрч байна 60% цомхотгоод ч багадана
Бэлэнчлэх сэтгэлгээг
Хөөрхий эдийн засгийн аагүй хүн одоо тэгээд толгой дээр сандайлчаад
Haldvariig togtoon barih hyanaltdaa oruulah ene ontsgoi tsag ued orlogo bish hamgaalaltiin tuhai yarij sanaa tavih heregtei! Hyanaltdaa absanii daraa orlogiig togtvortoi bailgah nemegduulehed sanaa tavih heregtei!
Үнэхээр үнэн зүйл бичижээ доорх 6-н зүйл туйлын үнэн дээ !!!!!!!!!! Өнөөдөр монголд ямар ч хэрэггүй 6 юм байнаа . 1 – рт энэ муусайн олон Монгол нэр зүүсэн ҮндэснийБӨХчүүд, сумочид хэрэггүй ээ . 2 – рт шороолж шиг олон Дуу дуулсан дуучинчарууд хүмүүсийн шоунууд хэрэггүй ээ . 3- рт авч ханадаггүй хувалз болсон энэ олон муусайн Лам нар хэрэггүй ээ . 4 – рт дээлэндээ түүртсэн өвгөн шиг УЯАчид бүр ч хэрэггүй ээ . 5 – рт хошин Шогийн алиа салбадайнууд хэрэггүй ээ . 6 – рт чалчаа хулгайч Улс төрчид хэрэггүй ээ . Энэ 6 -ааг зүгээр л нулимаад хаяая аа . Хариулах
гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд тусгагдсан тодорхой нэрийн хүнсний бүтээгдэхүүн, малын өвс, тэжээлийг импортлоход үзүүлж буй 16.5 хувийн хөнгөлөлт нь эцсийн дүндээ иргэд, аж ахуйн нэгжийн амьдрал, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа учраас энэ талаарх хяналтыг сайжруулж зөв зохион байгуулах, хомсдол үүсгэхгүй, үнэ өсгөхгүй байхад онцгой анхаарах шаардлагатайг онцлох нь зөв Үнэхээр Ард түмнээ л бодож байгаа бол Төрийн данасанд орох мөнгөө өгөхгүй бол дэлгүүр, худалдаанд 16,5%- иар үнииг нь буулгаа. Монгол Ард түмэнд ямар ашигтай вэ? цөөн хэдэн наймаачинд өндөр ашигтай л байна шүү дээ байв.Тэдэнд ашиг нь 16,5% -иар өсж л байна .Жишээ нь цагаан будаа дэлгүүрт 1 кг-3000 төгрөг гэж байвал 16,5%-иар үнийг 20210- оны 1-сарын 01 нээс бууруулж заруул тэгвэл Төр Засгийн бодлого зөв гэж Ард түмэн баярлана шүү дээ
БУЛЧИНТАЙ АЛИАЛАГЧ.
ЭЗ-ийн зөөлөн хүчний бодлого гэж юу байдаг юм...
Soliorohiig helj baigaan
Эргүү ухна Сумтайбазарын хэлсэн үгийг нь хардаа. Сөрөг хүчин шаардсаар байгаад ч гэх шиг, үхсэн баасных нь сөрөг хүчин байдаг юм. Одоо бүр хэлэх үг олдохгүй асуудал хүндэрвэл эсрэг нам руугаа чихээд зугтах нь л дээ эргүү үхэр
Томоохон тохижилт үйлчилгээ сайтай худалдааны төвүүдийг ажиллуулаад баар , ресторан , гэх мэт архи пивоны үйлчилгээг хориглох бүр 6 сараар
Олон дэмий санал гаргаж байхаар хавар хэрэгжүүлж байсан шиг 1-шатаар бууруулаад ажиллуулахад лангуу түрээслэгч нар хоолоо олж идээд хяналттай харуйцлагатай байх боловуу
Олон дэмий санал гаргаж байхаар хавар хэрэгжүүлж байсан шиг 1-шатаар бууруулаад ажиллуулахад лангуу түрээслэгч нар хоолоо олж идээд хяналттай харуйцлагатай байх боловуу
Өвөл болохоор хүйтэн болдог гдг шиг л байна да
Тэнэг бөх гараад хөгжөөв гэж , Хуруу гараа гозолзуулаад , сүржин үүрэгдээ л хххх
Энэ өвчин улам л нэмэгдээд байх юм. Хориогоо сулруулж байгаад цаашаа улам тархах аюул бодитоор байгаа Хотын удирдлагууд ажлын туршлага муутай хүмүүс шиг харагдаад бна яана да
Өвөл болохоор хүйтэн болдог.
MAXH-aas ene sumyabazariig zailuulj hariutslaga tootsohiig shaardsan bichgiig niitelne uu!
Yl ni ene nohor odoo l engiin um oilgoj eheelj bn
ih mergen ug olj helsen bna kkkk
tm l aihtar yum bol naad sungasn 10honogiiv tsutsluulaadah