Монгол нь цэрэг, эдийн засгийн чадавх, газарзүй, хүн амын хувьд хоёр томоохон гүрэн болох Орос, Хятадын дунд оршдог онцгой улс. 2016 оны зургаадугаар сард найрсаг харилцааг бэхжүүлэх, “Бүс ба зам" санаачилгыг амжилттай хэрэгжүүлэх эдийн засгийн харилцан солилцоог хөгжүүлэхийн тулд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг танилцуулжээ.
Хятадын эдийн засгийн зураглал дахь Монголын байршил Хятадын орчин үеийн санаачилгын тулгуур болно гэдгийг олон тайланд онцолж байна. Монгол Улс нь Хятадын эдийн засгийн гол түнш бөгөөд Хятадын засаг захиргаа Орос болон олон улсын бусад түншдээ нээлттэй байхын тулд Монголын газарзүй, стратегийн байршлын давуу талыг харгалзан тус улстай байнгын хамтын ажиллагаа, уялдаа холбоо тогтоохыг эрмэлзсээр ирсэн. Тус улс байгалийн баялаг ихтэй, уул уурхайн түүхий эд ДНБ-ийх нь 30 хүртэлх хувийг, экспортын бараг 90 хувийг бүрдүүлдэг. Эдийн засгийн зарим тайлангаас харахад гурван улсын эдийн засгийн коридороос Монгол Улс эдийн засгийн ихээхэн ашиг хүртэж буй тодорхой байгаа юм.
Монголчууд моринд дуртай ард түмэн. Морь үгүй монголчууд далавчгүй шувуутай адилхан гэх үг ч байдаг. Даяаршил, хүйтэн цаг агаар, газарзүйн хүнд хэцүү байдлаас үл хамааран монголчууд уламжлалаа орхиогүй бөгөөд монгол ахуй өнөөг хүртэл оршин тогтнож байна.
Монголд сүү, мах, ноос гэх мэт үр шимийг хүртэх боломжтой таван хошуу мал бий. Хятадад цар тахлын дэгдэлт эрчимжиж байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч 30 мянган хонь тус улсад хандивласан. Энэхүү санаачилга нь хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлэх эрмэлзлэлийг илтгэж байгаа юм. БНХАУ бол махны импортлогч орон бөгөөд хятадуудын махны эрэлт хэрэгцээ байнга өсөж байгааг олон баримтаас харж болно. Тиймээс Монгол Улс Хятадын зах зээлд экспортлох махны нөөцөө нэмэгдүүлэх сайхан боломж хэзээд бий. Монголын эдийн засаг мал аж ахуйгаас ихээхэн хамааралтай. Гэсэн хэдий ч Засгийн газар нь хөдөө орон нутгийн хөгжилд төдийлөн анхаарахгүй байгаа нь олон тооны иргэдийг нийслэл рүү шилжин суурьшихад хүргэж байгаа юм.
2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголд түүхэн айлчлал хийсэн нь хоёр орны харилцааг “Иж бүрэн стратегийн түншлэл” болгон дээшлүүлсэн. Түүний айлчлалаас хойш хоёр талын хамтын ажиллагаа илүү хурдан хөгжиж эхэлсэн. Монгол нь Ази, Европыг холбох гүүр болох стратегийн байршилтай тул БНХАУ тус улсыг хэзээ ч орхигдуулахгүй бөгөөд Монголын хөдөө аж ахуйн салбар нь Хятадад ихээхэн ач холбогдолтой.
Мөн “Бүс ба зам” санаачилгын чухал хэсэг, Хятад-Оросын хамтын ажиллагааны гол бүрэлдэхүүн болсон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг дурьдахгүй орхиж болохгүй.
Өнөөдөр Хятад, Монголын харилцаа нь хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болж байна. Эдгээр улсын ард түмний соёл, эдийн засаг, улс төр, аялал жуулчлалын хамрах хүрээ үргэлжлэн хөгжсөөр байгаагийн сацуу “Бүс ба зам” санаачилга энэхүү харилцааг улам урагшлуулна. Мөн хятадууд дэд бүтцийн сүлжээгээр дамжуулан чөлөөт худалдааны бүс, эдийн засгийн холбоог нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна.
Ц.Даваасамбуу
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Хятад улсын тэр бодолгыг "Нэг бүс нэг зам" гэдэг. Давсамбуу та түүний нэг гэх үгийг хасаж нэрлэж багаа нь муу санааны илрэл байнаа.
ХЯТАДАД НЭГ ИХ НААЛДАХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ. ЗАЛГИЖ МАГАДГҮЙ Л ЭВГҮЙ ХӨРШ ШҮҮ.
orosuud bol nur buduuleg, mongolchuudiig buhii l arg zamaar hogjeliig hoish ni barij daramtalaj bgaa uls. buduuleg horon deerengui horsh.
Хятадын нялуун урхинд орсон алхам 2020 онд хийсэн түүхэнд бичигдэнэ
Түүхийн архиваа хүртэл (640,000 хуудас материал) худалдчихсан түшмэдүүдээ орой дээрээ залчихсан ард түмэн...
Өгсөн зээлиыг нь төлөх гэж чардайж байж бас илүү дутуу монголд хэрэггүй төсөлд хамтарч өрнөөсөө өндийхгүй болох вий
тархины тураалтай монголчууд өөрсдөө л хятад руу зүтгээд хятадтай сүжилдээд байгаа болохоос хятад монголоор яах вэ дээ.
ГХЯ-ны Хөрш орнуудын газарт ямар хүн ажиллаад байна? Өөр мэдлэг боловсролтой залуучууд зөндөө л байх юм. Солих шинэчлэх цаг болсон биш үү?
Хятад улсаас авах ганц сайн зүйл бол улстөрийн авлигачид хулгайч нараа барьж цаазалж байгаа байдал..
Социалист коммунист улс хөгжиж болдгийг яруу тодоор харуулж бнаа. Хувийн өмчийг зөвшөөрчихвөл бусдаар бол социализм чинь болдог л нийгэм юм бн.