УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар цалингаа хоёр дахин нэмсэн гэсэн агуулгатай нийтлэл өчигдөр нийгмийн сүлжээнд тавигдсан. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга С.Батбаатартай холбогдлоо.
-Said.mn сайтын мэдээллийг үзсэн үү. Коронавирусийн цар тахлын энэ хүнд үед УИХ-ын дарга, Ерөнхий сайд, бусад төрийн өндөр албан тушаалтан, дарга нар цалингаа нэмсэн тухай байсан.
-Коронавирусийн цар тахлын цаг үетэй холбох хэрэггүй байх. Засгийн газрын 2019.12.25-ны 472 дугаар тогтоолоор төрийн нийт албан хаагчдын цалин 8 хувь нэмэгдсэн. Түүнээс хойш огт нэмэгдээгүй. 2019 оны сүүлч гэхээр цар тахлын үетэй хамаарахгүй л дээ.
-Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 75 дугаар тогтоолыг дурдсан байсан л даа.
-Тэр 75 дугаар тогтоол төрийн улс төрийн албан тушаалтан буюу УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга, Ерөнхий сайдын цалин нэмэгдээгүй.
-Дарга нар удаан жилийн, зэрэг дэвийн гээд овоо нэмэгдэл авдаг юм биш үү?
-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд бол улс төрийн албан тушаалтан гэж би сая хэлсэн. Эдгээр хүмүүст төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн гэх нэмэгдэл байдаггүй юм. Төрийн жинхэнэ албан хаагч буюу захиргааны, тусгай албан тушаалтанд л хамаардаг ойлголт.
-Цалингаа нэмээд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 8.0 сая орчим төгрөг авна гэж бичсэн байсан.
-Ийм хэмжээний цалинг хувийн компанийн захирлууд л авдаг байх. Төрийн өмчит зарим компанийн захирал 8-10 сая төгрөгийн цалин авдаг байж магадгүй мэдээлэл саяхан гараад байсан. Төрийн албан хаагчдаас хамгийн өндөр цалинтайд тооцогддог шүүгч нарын цалин ч наад яриад байгаа 8.0 саяын чинь талд нь ч хүрэхгүй.
Сэтгүүлч нөхөд маань буруу ойлголт, ташаа мэдээллээр олон нийтэд энэ мэт буруу мэдээлэл түгээхгүй баймаар байна. Ялангуяа цар тахлын энэ хүнд цаг үед. Олсон мэдээллээ сайтар нягтлах, холбогдох эх сурвалжаас нарийвчлан тодруулах нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны наад захын шаардлага шүү дээ..
Сэтгэгдэл0
Хийдэг бүтээдэг нь хамгийн бага цалинтай, ярвайж янтагнаж хүн дарамталж бөгс ухдаг нь аймшгийн өндөр цалинтай.
МАН-ын 60 тэрбумын системээр ийм байх естой.
ЭД НАРЫН ЦАЛИН ШИЛЭН БАЙХ ЕСТОЙ.
Нэмэгдлүүдийг нь ил гаргаж тавьчихаад улин хуцаж бөгсөө долоох хэрэгтэй..
Тогтоол гарсан,УИХ,ЗГ ын цалин нэмэгдсэн нь үнэн гэдгийг хэлчихлээ
УИХ-ын гишүүд цалингаас гадуур зээл, тендер г.м. давхар орлоготой. Зээл, тендэрийг ААН, иргэдээс булааж өөрсдөө авч хөлждөг өөдгүй юмнууд УИХ-д сууж бас л ханаж цадахгүй, цөлмөх л арга ухаан сийлж суудаг гэхэд хилсдэхгүй.
Эдний цалин бидэнд хамаагуй, мэдэхэд ч хунд. Терийн бодлого, шийдвэр л хэрэгтэй бна!!!
Uhaangui noyond urgashgyi Batbaataraa gej
батбаатар минь дээ. Ингэж ч амьжрах гэж дээ. Арай ч . Дөнгөж ширээний араас гарсан оюутан аятай. Наад тавьсан асуудлынхаа цаад мөн нь Хүрэлсүх, Занданшатартаа биш ш дээ. Би чамайг дориун гэж үнэлдэг байлаа. Эсвэл наад суудлууд дандаа ийм шантажны байдымуу. Үнэхээр урамгүй юмаа. Чи ийм байхаар хэвлэлүүдээр нэг залуучууд аргагүй ш дээ. Үнэн дүф юмаа. Бичих ч үг олдохгүй м даа.