УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотой төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжлээ. УИХ-ын гишүүдийн хувьд энэ нөхцөлд хэрхэн ажиллаж байна вэ?
-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Төрийн ордонд, бусад гишүүд цахим хэлбэрээр хуралдаж байна. Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн тавдугаар хэсэгт зааснаар “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдаанаар хэлэлцүүлж болно” гэсний дагуу чуулган зохион байгуулагдаж байна. Миний хувьд шаардлагатай тохиолдолд зөвшөөрөгдсөн бол биечлэн уулзаж, бусад үед цахимаар ажил хэргээ явуулж байгаа. Цахимаар гэрээсээ ажиллах нь бүтээмжийг нэмэгдүүлж, замын түгжрэл, гэрээс гарах бэлтгэл гэх мэт үр ашиггүй цагийг багасгаж байна.
Гэвч цахимаар ажил хэрэг явуулахад зайнаас харилцаж байгаагийн сул тал ч бий. Улс орон онц, эрсдэлтэй байдалд байхад УОК-ын шийдвэрийг хүндэтгэж иргэний үүргээ биелүүлэх ёстой учраас нөхцөл байдлаа тохируулан ажиллахыг хичээж байна.
-Та УИХ-ын төсвийн ажлын хэсэгт орж ажилласан. Цахимаар баталсан 2021 оны төсөв онцгой үеийн төсөв болж чадсан уу?
-Улсын төсвийн орлого, зарлагыг олон талаас нь ярьж бодлого, чиглэлээ харж байж боловсруулж баталсан. Ирэх оны төсвийг боловсруулахдаа COVID-19-ийг тооцоолж ирэх жилийн дэлхийн болон Монгол Улсын эдийн засаг, уул уурхайн түүхий эдийн үнийн төлөв байдал зэргийг тооцоолсон. Ирэх жил дэлхийн эдийн засаг тодорхой хэмжээнд өсөлттэй байна гэдгийг судалгааны байгууллагууд онцолж байгаа.
Үндсэн Хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд батлагдаж байгаа анхны төсөв учраас УИХ-аас нийт зарлага нэмэгдүүлэх боломжгүй. Харин ч ажлын хэсгийн саналын дагуу зарлагаа хассанаараа өмнөх төсвүүдтэй харьцуулахад харьцангуй сахилга баттай төсөв болж чадсан гэж бодож байна. Түүнчлэн 2021 оны төсөвт хэд хэдэн давуу тал байгааг хэлэх нь зүйтэй.
Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарын реформ хийж эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эмийн чанар, хөнгөлөлттэй эм олгох системийг цахим технологи ашиглан сайжруулна. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог зөв болгоно. Цар тахлын энэ хүнд үед эрүүл мэндийн салбарын реформ хамгийн чухал. Хоёрдугаарт, боловсролын салбарын реформыг эхлүүлнэ. Үүний тулд манай улсад олон жил орхигдоод байсан Үнэлгээний системийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн институтээс оруулж ирнэ. Үнэлгээний үр дүнд суурилан бид ямар төвшинд, аль чиглэлээр явж байгааг бодитоор харж түүнд үндэслэн сайжруулах асуудлуудаа олж харах боломжтой. Тухайлбал, сайжруулах шаардлагатай сургууль, багш гээд бүгдийг бодитой харж болно. Боловсролын салбарт хийгдэх бас нэг чухал ажил нь байршлын судалгаа хийж орон нутгийн хүн ам зүйн төлөв байдалтай уялдуулан хөрөнгө оруулалтуудыг хийх юм. Эдгээр чухал ажил болон Боловсролын тухай багц хуулийн шинэчлэл хийгдвэл бид тус салбарынхаа реформын суурийг тавьж чадна. Гуравдугаарт, бид халамжийн орноос хөдөлмөрийн орон болохыг зорьж байна. Өнөөдрийн байдлаар нийгмийн халамжийн чиглэлээр зургаан хууль хэрэгжиж, үүний хүрээнд нийт 1,5 сая иргэнд төрөөс зайлшгүй шаардлагатай нийгмийн халамжийн арга хэмжээ авдаг. Зарим айлын сарын халамжийн орлого хөдөлмөр эрхэлдэг дундаж цалинтай айлаас өндөр байна. Ийм үед хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүн багасч, нийгэм залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болно. Тиймээс энэ бодлого руу чиглэнэ. Халамжийг хэрэгтэй хүнд нь л хүргэх юм. Дөрөвдүгээрт цахим шинэчлэлийг зоригтой хийж төрийн үйлчилгээг цахимжуулан хүнд суртлыг арилгана. Эдгээр чухал зорилтуудаас гадна цар тахалтай холбоотой хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн өгөх, аж ахуйн нэгжийн зарим татварын хөнгөлөлтүүдийг үргэлжлүүлэн олгох гээд арга хэмжээнүүд орсон байгаа.
-Боловсролын салбараас сонгогдсон гишүүний хувьд салбартаа реформ хийх ажилд та манлайлан оролцож байгаа. Гарсан үр дүн болоод цаашид ямар үе шаттай энэ ажил хийгдэх талаар мэдээлэл өгнө үү?
-Хүүхэд бүрт тэгш, чанартай, хүртээмжтэй боловсрол олгох нь төрийн үүрэг. Боловсролын салбараас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд боловсролын салбарын тогтолцоог сайжруулах буюу үүнд боловсролын шаталсан хөтөлбөр, багшийн хөгжил, үнэлэмж, салбарын хөрөнгө оруулалт, чанарын үнэлгээний тогтолцоо, хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах, шинжлэх ухааны хөгжил, инновацийн эко системийг бүрдүүлэх гээд олон асуудал дээр системээр нь харж идэвхтэй ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд нэр бүхий гишүүдтэй хамтраад гурван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахдаа боловсролын салбарын оролцогч талууд нэг дор цуглаж өмнөх алдаа оноо, цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажил, бодлогоо ярилцсан. Боловсролын тухай багц хуулийн төслийг БШУЯ дээр байгуулагдсан ажлын хэсэг боловсруулж олон нийтээс санал асуулга цахимаар авч байгаа. Энэ хуулийг УИХ-д удахгүй өргөн барина. Тэр үед БСШУС-ын Байнгын хороогоор нухацтай хэлэлцэх болно.
-Хөл хориотой холбоотойгоор эдийн засаг хумигдаж, ажилгүй иргэдийн тоо нэмэгдэнэ гэсэн судалгааг гаргаад эхэллээ. Гаднын улс орнууд ажлын байр, орлогыг хадгалах тал дээр сайн ажилласан туршлага байна. Бид яах ёстой вэ?
-УИХ-ын тогтоолоор коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга нар, парламент дахь цөөнхийн төлөөллийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ түр хороо тогтмол хурлаа хийж байна. Одоогоор хэрэгжүүлж байгаа болон 2021 оны төсвийн тухай хуулийн хүрээнд бизнес эрхлэгчдийг хэд хэдэн байдлаар дэмжиж байна. Аж ахуйн нэгжийн нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл 3-5 нэгжээр бууруулж тооцохоор болсон. Аж ахуйн нэгжийн хугацаандаа төлөөгүй НДШ болон бусад албан татварт алданги, торгуулийг ирэхийг мөн дээрх хугацаанд тооцохгүй. Мөн энэ хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан зарим чиглэлийн талбай түрээслүүлэгчдэд Орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлж байна. Банк болон ББСБ-аас олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр гэрээг нь өөрчилж зохицуулах зэрэг арга хэмжээ авч байна. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, ЖДҮ сан, Зээлийн батлан даалтын санг энэ чиглэлээр ажиллуулна. Цаашид авч хэрэгжүүлэх санал, санаачилгыг УИХ, Засгийн газар дор бүрнээ эрэлхийлж, судалж байна.
-Таны сонгогдсон тойрог Сэлэнгэ аймагт нөхцөл байдал хүнд хэвээр байна. Тойрогтоо ямар байдлаар ажиллаж, нөхцөл байдалд хэрхэн дэмжлэг үзүүлж байна вэ?
-Сэлэнгэ аймгийн хувьд Алтанбулаг боомтоор ард иргэдээ эх оронд нь оруулах, улс орны шаардлагатай хүнсний болон ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх ажлыг цар тахалтай хүнд хэцүү үед арван сар гүйцэтгэсэн. Энэ хугацаанд нөөц бололцоогоо шавхаж их сайн ажилласан. Энэ нөхцөл байдлыг ард иргэд бодож зүтгэлийд нь сайшаалтай хандах хэрэгтэй. Одоо болтол УОК-оос авлагатай, санхүүгийн хувьд маш хүнд нөхцөл байдалд байна. Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар 179 тохиолдол илэрсэн, хөл хорионы дэглэм үргэлжилж байна. Түргэвчилсэн оношлуураар иргэдээ шинжилгээнд хамруулж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг 45 ор бүхий тасаг ажиллуулах бэлтгэл ажил хангасан. Аймгийн онцгой комисстой байнга харилцаа холбоотой ажиллаж байгаа. Шаардлагатай шийдвэр шийдлүүдийг УОК-той ярилцах, зөвлөлдөх, асуудал дэвшүүлэх зэрэгт идэвхтэй оролцож байна.
-Цар тахлын ганц найдвар нь вакцин боллоо. Мөн ирэх оны улс орны ерөнхий төлөвийг хэрхэн харж байна вэ?
-2020 он бол дэлхий дахиныг хамарсан цар тахалтай хүнд жил байлаа. Манай улсын хувьд бусад олон оронтой харьцуулахад харьцангуй боломжийн давлаа. 2021 оны бидний хамгийн том зорилго бол цар тахлаас ангижрах юм. Одоогоор дэлхийн хэд хэдэн байгууллага коронавирусын эсрэг вакцин бүтээсэн боловч олон улсад зөвшөөрсөн нэг ч вакцин хараахан алга. Энэ сарын 10, 17-ны өдрүүдэд АНУ-ын Хүнс, Эмийн Хяналтын албаны Вакцин болон бусад биологийн бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн зөвлөх хороо хоёр компаниас ирүүлсэн вакциныг авч хэлэлцээд хүлээн зөвшөөрч бүртгэх эсэхээ шийдвэрлэнэ. Эдгээр вакциныг уг байгууллага бүртгээд улмаар ДЭМБ хүлээн зөвшөөрвөл Засгын газраас байгуулсан ажлын хэсэг хэлэлцэн худалдаж авна гэж бодож байна. Одоогоор улс орнууд цар тахлаас ангижрах гарц бол вакцин хэмээн харж байна. Тэр ч утгаараа вакцин улс орнуудын улс төрийн асуудал ч болж харагдаж байна. Үүнээс гадна бид цар тахлын үеийн болон дараагийн эдийг засаг, нийгэмд гарсан хүндрэл, хохирлоос гарах том арга хэмжээ авах ёстой. Эдийн засгаа сэргээж, баялаг бүтээгчдээ хөл дээр нь буцаан босгох, ажлын байрыг нэмэгдүүлэх гээд маш олон чиглэл бүхий арга хэмжээ авах ёстой. Олон улсын судалгааны байгууллагуудын тооцооллоор дэлхийн эдийн засаг 2021 онд өсөх бөгөөд энэ дотроо БНХАУ-ын эдийн засгийн өсөлт бусад улсаас өндөр гарч байна. Тиймээс бид зөв бодлого хэрэгжүүлбэл хүндрэлээс богино хугацаанд гарах боломжтой.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Халамжийн бодлогын талаар тун зөв ярьсан байна. Монголд залхуу, архичин хүмүүс турж үхэхгүй харин ч бүр тарга тэвээрэг аваад, дургүйгээ хүрэхээр төр, засгаа муулж, дайрч давшилдаг болсон. Гэтэл хотын гудамж талбайг өвөл,зун,өглөө,үдэшгүй цэвэрлэж байгаа хүмүүс тэд нараас бага цалин авна гэж ямар юм байсан юм.Ер нь залхуу,хулгайч, архичин нараа нийгмээс цэвэрлэх хэрэгтэй. Үүнд хүний эрх, хүмүүнлэг ёс мос гэж нялуураад байх шаардлагагүй. Төр гэдэг нийгмээ улам хөгжингүй,аюулгүй,хүчтэй,нийгэмд байгаа гишүүдээ цэвэр,даруулгатай байхад л ажлаа чиглүүлж ирсэн түүхтэй. Гаднын доройтож байгаа улсуудын бодлогыг дагаж далдаганах хэрэггүй.
Энэ ёстой үнэн шүү багавтар хүнсний үйлдвэрийн жолооч хийгээд замын түгжээнд бухимдаж сардаа би 700,000₮ орчим авч байхад хажуу айлын архичин нэг орой гэртээ ирж байсан нэг татах уу гэхээр үгүй гэсэн чинь зөрүүлээд ерөнхийлөгч 1 сая төгрөг хэзээ өгөх сурагтай байна гэж солиордог юм шал дургүй хүрээд явчихдаг юм байна.
Та маш зов асуудал хондлоо юу гэвэл энэ хавтгайсан халамжуудыг цэгцлэх естой, нарийн хяналтандаа авч тэр олон жил хийсэн идэж уухын дон туссан хорооны дарга, хэсгийн ахлагч нарыг сольж залуужуулах хэрэгтэй, тэд нарт но их бий, тэгээд бэлэн монго сая тогрог гэдэг бол нэг удаа хоолонд оруулж байгаатай ялгаагуй ороод маргааш нь гарчдаг юм, тэрний оронд бага орлоготой, амьдрал нь хунд эсвэл унэхээр ажил олж чадахгуй байгаа гэр булд нэг удаа монго олгох, бас тэтгэвэр 400 мянгаас доош авдаг тэтгэврийн хогшчуудийн тэтгэвэрийг 50 мянгаар нэмэгдуулэх хэрэгтэй, унэхээр тэд нар ардаа олон хун тэжээдэг энийг хун бур мэднэ хумуус тэд нартай барьцахгуй харин нудээ олсон шийдвэр гэж ойлгоно!
Тэтгэвэр нэмэх нь огт буруу.Тэтгэврийн хөгшний ард нуугдсан ажил хийх сонирхолгүй, насанд хүрсэн, эрүүл хүн хогнууд хэвтэж байдаг.Хөгшин уначихаар бид өлсч үхлээ гээд хуцаад унадаг.Улс төрийн оноо цуглуулах гэсэн нийгмийн харицлагагүй намууд өлгөж аваад ард түмэн хэцүүдлээ гэж донгосдог.Ингэж нийгмээ, улсаа бүхэлд нь сүйрүүлэх үйлдлийг улс төрийн нам,хэвлэл мэдээлэл хөгжүүлж байна. Тэдэнд Монгол улсын өмнө хүлээсэн хариуцлага гэж юм алга.
Зарим өрхийн халамж цалингийн орлогоосоо их байна. Энэ ёстой үнэн. УИХ гишүүд гэхэд сард сая орчим цалин 20 сая орчим унааны мөнгө авах жишээтэй. Ганцхан Сэлэнгэ аймагт 180 орчим хүн халдвар авчихсан байхад маш сайн ажиллаж байгаа нь ямар утгатай юм бэ. Олон байх тусмаа сайн хэрэг үү.
Тэнэг байж битгий коммент бич.Муухай.Усан тэнэг юм бичих юм. Халдварыг дэлхийн аль ч улсад хууль тогтоогч тараадаггүй юм штээ.
chamgiin baga tetgever avdag er churdeggui !!!,umnii une dandaa osdog ! chechuu l baidag
Тэтгэвэр авдаг таньд хамаатай зүйл биш.Халамж бол хөдөлмөрийн насны ажил хөдөлмөр эрхэлж татвар төлж төсөв бүрдүүлэх үүрэгтэй залуу хүмүүст хамаарна.Тантай хамт амьдардаг ажил хийдэггүй тэжээвэр малууд таны тэтгэврийг хамт цуслаад байгаа учир танд хэцүү байгаа юм.
Хн. 2021 оны төсвийн талаар УИХГ маань хайрцаглагдаж, олон түмнээ сонсохоо больжээ. Эрдэмтэн судлаачид, олон нийт цар тахлын үеийн төсөв биш, заавал тодотгох ёстой гэхэд, үгүй маш сайн төсөл болжээ гэнэ. Үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв. 2021 онд МУ-ын э/з -ийн байдал маш хүндэрнэ шүү. Байшин барилга, музье, хөшөө дурсгалаа тэвчмээр л байх юм
Ажил хийхгүй тэжээвэр малууд боломж олдвол ажил хийхгүй татвар төлөгчдийн хөлс хүчээр бүрдүүлсэн төсвийн мөнгийг нэхэж байж идчихээд хэвтэж байхыг бодно.Энэ тэжээвэр гахайнууд бол улсын хөгжлийг хойш татаж, төсвийг ачааллаж байдаг мөртлөө татвар төлдөггүй улсын дайсан болсон хог новшнууд гэсэн үг.Барууны зах зээл хөгжсөн оронд бол ийм халамж иддэг малуудын санхүүгийн бүх харилцааг тасалсан байдаг. Зээл авах,хөнгөлөлт эдлэх бүх эрхийг хасдаг. Төрийн бүх төрлийн үйлчилгээ авахад ч эрх хязгаарлагддаг ёстой. Бид зах зээлийн нийгмийг сонгосон бол энэ харилцааг авч хэрэгжүүлэх ёстой. Нийгмийг шимэгчилж амьдардаг хамгийн адгийн амьтад гэсэн ойлголтыг нийгэм даяараа зөвшөөрсөн байдаг тул халамжийн тэжээвэр болохоосоо тэд үхтлээ айдаг юм. Ажил хийдэггүй тэжээвэр малууд бол Монгол улсын нэг номерийн дайснууд мөн.
Болдогсон бол ийм нөхдүүдийг Загдаа гуайд өгчих юмсан. Тэнд хашраад, бие дааж амьдаръя, халамж хүсэхээ болъё гэснийг нь хашаанаас нь гаргадаг байвал гоёо.
Huushee ter hiij buteej baigaa yumnuudiin ta nar heden bayan nertei huligaanuud ustgaad saad bolood bdag bizdee neg negnii amidrald saad bolku amidarch boldkumu
Sainii hajuugaar saar gej ene Undram um l bol Bolovsroliin shinechlel geed ulsaas sanhuujdeg urdaa baridag heded Cambrige programmtai surguuliudiig ad uzej ugui hiihiig zorilgoo bolgood bh. Ter surguuliudad manai ulsiin ireeduig avch yavah manlailagch huuhduud busadaasaa shalgaraad shigshigdeed suraltsaj bgaa. Undram meted ter surguuliud yagaad hereggui geheer tednii ( turiin hahuulchid) huuhduud shalgaltiin bosgiig ni davahgui ni deer hahuuliar huuhdee oriulj chadhgui uchraas Ardiin huuhduud Cambrige bolovsrol ezemshih edend ashiggui. Harin cotsializmiin ueiin Huuhed burt tegsh (chanartai) bolovsrol geed dongodood bgaa shaajgai daa naadah chini. Er ni tegeed Ih hurliin gishuun geheeree dandaa aav eejiin munguur esvel alivaa neg bulegliin munguur garch ireed Uls Eh orniihoo Yazguur erh avshigiig dandaa huviin ariljaa , naimaa bolgosoor baigaad ene Ih Hurliig chini naimaanii Zah gej nerleed bna. Ene busguin namtar payan ni udahgui il bolohoor heniig songosnoo haramsana Selegechuud bulai
Sainii hajuugaar saar gej ene Undram um l bol Bolovsroliin shinechlel geed ulsaas sanhuujdeg urdaa baridag heded Cambrige programmtai surguuliudiig ad uzej ugui hiihiig zorilgoo bolgood bh. Ter surguuliudad manai ulsiin ireeduig avch yavah manlailagch huuhduud busadaasaa shalgaraad shigshigdeed suraltsaj bgaa. Undram meted ter surguuliud yagaad hereggui geheer tednii ( turiin hahuulchid) huuhduud shalgaltiin bosgiig ni davahgui ni deer hahuuliar huuhdee oriulj chadhgui uchraas Ardiin huuhduud Cambrige bolovsrol ezemshih edend ashiggui. Harin cotsializmiin ueiin Huuhed burt tegsh (chanartai) bolovsrol geed dongodood bgaa shaajgai daa naadah chini. Er ni tegeed Ih hurliin gishuun geheeree dandaa aav eejiin munguur esvel alivaa neg bulegliin munguur garch ireed Uls Eh orniihoo Yazguur erh avshigiig dandaa huviin ariljaa , naimaa bolgosoor baigaad ene Ih Hurliig chini naimaanii Zah gej nerleed bna. Ene busguin namtar payan ni udahgui il bolohoor heniig songosnoo haramsana Selegechuud bulai
Шалгаад зөв горимонд нь оруулах хэрэгтэй 1000т малчин картны бараа авдаг яриа гараад бх юм хэний хамаатан садан нь хүн бүхэнд тодорхой бгаа байх
Jil bur ochnoon myangat malchin bii bolood l tsagaan saraar tsol olgood l bdag getel 1000-t malchinii ashig tor ulsad naaldah yu bna. Zovhon ter malchindaa l heregtei bh. Deer ni nooluur suund hurtel mongo ogood l Mongol ulsad malchid shig erh irgen haa ch bhgui. Halamjiin talaar havtgairsan bodlogoo ergej harah tsag bolson. Yag yamar hun halamjid hamragdah estoi yum ter unelgeegee oorchloh tsag bolson. Ajilgui nertei bolgon halamjind hamragdah esgui. Tord bolohoor ajilguichuudiin dansand bdag, getel huviaraa ochnoon orlogo oldog noxduud halamjind orchihson yaduugaa gaihaad l sagsuuraad gaihuulaad l alhaj bh. ingej bolohgui sh dee. Bid bugd adilhan hun
Bi l lav yamar ch halamjing bagtaj baigaagui, bolomjtoi geed dandaa sorog hariu ugzug bsan. Ug ni oron gergui hund chin halmj, tusamj heregtei l bizdee
Mungiin zugeer suuj idcheed solirood baidag sht Halamj ochih yostoi hundee barag ochdiimuu
Коммунистууд тэр дундаа залуу коммунистын муйхар бодол ийм байдаг ажээ.
Боловсролын салбарын реформыг эхлүүлнэ гэнэ. МУИС-д ажиллаж байхдаа юу ч хийгээгүй байж одоо хийнэ гэнэ Танд хийх мэдлэг чадвар байхгүй дээ
Үнэн үнэн халамж хавтгайрсан энэ цаг үед халамжийг яг хэрэгтэй хүнд нь олгох хэрэгтэй.
Энэ хүүхэн үсрээд л ганц хүүхэдтэй байгаа.Хүн ам өсгөдөг хэсэг арай өөр хүмүүс шүү дээ.Энэ хүүхнийхаар бол Монгол удахгүй устаад мөнгөтэй Хятад дүүрэх юм байна дөө
Huyee hen halamj awaadiimaa goyiinbe manai Ger udii hurtel awj bgaagui
Miss B.Temuulen baina bas zugeer halamj haraad suuj baidag
Miss B.Temuulen baina bas zugeer halamj haraad suuj baidag
Хүн нам маш сайн төрийн зүтгэлтэн нэр хүнтэй хүнийг сонгож дэвшүүлэх хэрэгтэй.дэмжинээ