Цар тахлын хөл хориг дахин 10 хоногоор сунгалаа. “Монгол Улсын нийт ДНБ-ийг 40 их наяд төгрөг гэж үзвэл өдрийн 110 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл, бид бүх зүйлийг зогсоосноор өдөрт ийм хэмжээний мөнгө алдаж байна гэсэн үг. Тэгвэл 14 хоногийн хөл хорионы үед 14 тэрбум гаруй төгрөг алдаж байна гэсэн үг хэмээн эдийн засагч Б.Дөлгөөн хэлсэн. Одоо дахин арав хоног гэвэл боловсруулах үйлдвэрийг нээснийг эс тооцвол дахин арван тэрбум орчим хэмжээний мөнгө алдах уу. Энэ нь УИХ, Засгийн газар эдийн засгийн хямралыг давахад ямар ч төлөвлөгөөгүй байсныг нотолоод буйг эдийн засагчид хэлсээр байна. Хамгийн наад зах нь улс үндэстнүүдийн хүлээлт болоод буй “ COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтын зардлаа ч Монгол Улс 2021 оны баталсан төсөвтөө суулгаагүй байгаа нь үүнийг нотолж буй юм Хэдийгээр гадаадын зээл тусламж байлаа ч төсвийн зардалд заавал сууж өгөх ёстойг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдмээрсэн. Одоо эдийн засгийг бага ч болов аврах нэг гарц нь ирэх оны төсөвөө яаралтай тодотгох. Нэг, хоёр музейд төсөвлөсөн мөнгөөр иргэдээ вакцинжуулах боломжтой гэдгийг ч манай эдийн засагчид хэлж байна. Энэ мэтээр төсөвт хэмнэж болох зардлыг тооцож ирэх оны төсвөө энэ ондоо багтаан яаралтай тодотгох саналыг дахин хөндөж эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ: Эдийн засгийн хямарлыг давах тооцоо 2021 оны төсөвт суугаагүй
-Ерөнхийлөгчийн тамгын газрын төсөв 50 хувиар , Улсын ерөнхий прокурорын төсөв 80 , Эрчим хүчний сайдын багц 40 хувиар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн багц 11 хувиар тус тус нэмэгдүүлсэн. Гэтэл цар тахлын үед төсвийг нь нэмэгдүүлэх ёстой байтал Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Сонгуулийн ерөнхий хороо, зэрэг байгууллагуудын төсвийн зарлагыг 19-37 хувиар бууруулсан. Зөвхөн энэ дүнгээс харахад эдийн засгийн хямарлыг давах тооцоо төлөвлөгөөгүй байгаа нь тодорхой. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайдын төсвийн багцыг яагаад бууруулав. Урсгал зардал нь ч тэр, хөрөнгийн зардал нь ч хоёулаа буурсан. Эсрэгээрээ Ерөнхийлөгчийн тамгын газрын төсвийг ингэж ихээр нэмэгдүүлэх шаардлага байсан уу. Мөн 2021 онд сонгууль болохгүй юм уу. Яагаад Сонгуулийн хорооны төсвийг багасгав. 2021 онд эдийн засгийн нөхцөл байдал сайжрахгүй, цар тахал үргэлжилсээр байвал хүний эрх, тэр дунд хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэхгүй, энэ талаар урьдчилан сэргийлэх ямар нэг арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж байна уу. Ядуурлын хэмжээ буурч олон ядуу иргэдэд үзүүлэх нийгмийн халамж багасна гэж үзэж байна уу. Гэх мэт асуултууд хариултгүй үлдэж байна. Иймээс 2021 оны төсвийг дахин яаралтай тодотгох шаардлагатай.
Эдийн засагч Ц.Лут-Очир: Ажил олгогч нарын алдагдлыг төсвөөс үүрэх нөхцөл үүссэн
-Энэ оны III улирлын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр ДНБ 7.3 хувиар агшчээ. Татварын орлого 30 хувиар тасарч байна. Хатуу хөл хорионоос шалтгаалан хүнснээс бусад үйлдвэрлэл, үйлчилгээ тэг зогсолт хийж байгаа тул энэ тоо дахиад уруудна. Болзошгүй эрсдэлд бэлтгэх хугацаа хангалттай байсан. Төсөв баталснаас хойш хэдхэн хоногын дараа төсвөө тодотгох асуудал хөндөгдөж яригдана гэдэг байж боломгүй. Манай улсын ДНБ 40 их наяд төгрөг. Долоо хоногт 769 тэрбумын бүтээгдэхүүн, үйлчилгээг бид хэрэглэдэг. Түүнээс 65 хувь УБ хотод ноогдох ба хөл хорионоос шалтгаалан хотын үйлдвэрлэл, үйлчилгээний 30 хувь ажиллаж байгаа гэж тооцвол өдөрт 50 тэрбумыг хөл хорионоос шалтгаалан алдаж байна. Засгийн газраас гаргасан хатуу хөл хориог 14 хоног сунгах шийдвэр 700 тэрбумын өртөгтэй гэж тооцоолсон.Дээр нь хорионы үед онцгой байдалд ажиллах төрийн албан хаагчдын цалин хөлс, хүн амын эмзэг хэсгийг хүнсээр хангах зардал, татвараас олох байсан алдагдсан боломж, зээл, түрээсийг хойшлуулах зардлыг тооцвол 900 тэрбум хүрэх болов уу. Хэдийгээр цөөн хэсэг нь гэрээсээ ажиллах боловч хувийн хэвшилд байгаа 920,00 ажиллагсдын ихэнх нь орлогогүй, цалингүй болно, эсвэл ажил олгогч алдагдлыг үүрэхээс аргагүй.
Эдийн засагч Р.Шинэгэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд өгөөжөө өгөх төсвөө жижиг дунд бизнесийнхэнд чиглүүлье
- Нэг жишээг иш татахад ирэх онд эдийн засаг эргэн сэргэнэ гэж тооцоод хувь хүний орлогын албан татварын орлогоор нэг их наяд төгрөг олно гэж тооцжээ. Бүтэн жил бүсээ чангалсан иргэд гэнэт их хэмжээний орлоготой болох боломжтой юу. Мөн ажлын байраа алдсан иргэд богино хугацаанд өндөр цалинтай ажлын байртай болж, хаалгаа хаасан, цомхотгол хийсэн аж ахуйн нэгжүүд гэнэт бүгдээр олон ажлын байр бий болгож, цалингаа нэмж үйл ажиллагаа нь сайжрах боломж бидэнд байгаа гэж үү. Төсвийн болон төрийн бүтээмж нь иргэд, байгууллагуудын хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлыг бүх боломжит нөөцийн хүрээнд хэрхэн оновчтой шийдэж байгаагаар илэрхийлэгддэг. Аж ахуйн нэгжүүдийг бэхжүүлэхэд чиглэсэн, шинэ технологи менежмент нэвтрүүлсэн бизнесүүдийг бий болгоход төсвийн бодлого чиглэх ёстой. 2021 оны төсвийн бодлого иргэд, аж ахуйн нэгжүүдэд бүтээмжээ өсгөхөд биш Ерөнхийлөгчийн сонгуульд өгөөжөө өгөхөд чиглэсэн төсөв болсон. Тиймээс энэ мэт бусад үр өгөөжгүй бүтээн байгуулалтад зарцуулах төсвөө жижиг дунд аж ахуйн нэгжээ тэтгэхэд зориулж төсвөө тодотгох хэрэгтэй.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Төсөвтөө чтодотгол хийх, Баян хоосны ялгаа ихэссэн гэх бас 30 гэр бүл монголын бүх баялаг дээр суусан ч гэдэг.30 гэр улсаа аварах уу? ард иргэдээ өвчин,өлсөглөнгөөс авах уу?Төрөөс төрсөн тэрбутангууд тэрбум,тэрбумаар нь хуримтлуулж хадагласан нөхөд иргэдээ өлсөглөнгөөс аварах учиртай бус уу? Авч байх өдөр байхад буцаагаад гаргадаг цас бий бий. цаг нь яг одоо болсоон. Тэд үхэхдээ аваад явж чадахгүй,нөгөө ертөнцөд авилга байдаггүй юм гэсээн. хэрэг болохгүй гэсэн үг
Хүрэлсүх ээ. Мөнгөгүй гэж гоншигнох хэрэггүй. нөхөн сонгууль хийх,өөрсөдийгөө хамгаалах шилэн хорго хийхээр мөнгө олдоод байна.Уйльяа гэвэл сохроосоо,өгье гэвэл ганцаасаа эхэлдэг гэх монгол үг бий. Ард иргэдгэдээ өвлийн хүйтэн,өвчин тахалтай үед иргэддээ тусльяа гэсэн чин халуун сэтгэл байвал мөнгийг хаанаас нь ч хасаж танаад гаргаад ирж болно. Өнөөдөр сумдад соёлын төв барих чухал уу?өвчин тахалаас хамгаалах нь чухал уу? иргэддээ хандадуулах уу гэдгээ эрэмбэлэвэл мөнгөгүй гэх асуудал байхгүй ээ.
янз бүрийн хүчирхийлэлд мөнгө зарсны хэрэггүй корон вирусын үед хүний эрх мэрх элдэв гадаадын юм хэрэггүй
баар ресторан каракед суумааргүй улаан булан соёлын төвд бүжиг хийж багт наадамд оролцож кино ши үзэж англи орос хэл хороогоороо сурч баян хуур аккердионд бүжиг хиймээр байна улаан буланд теннис тоглож өндөр таазтай соёлын төвд волебол спорт тоглоом тогломоор байна
Шавар овоолсон төсөв хийгээд тендер нэрээр хувааж авахаа бодохоос ард иргэд яаж орлогүй болж байгааг мэдэх сөхөө байхгүй сонгуульд зарсан мөнгөө олж авах гэж улаарсан төсөвөө хурдан тотодгоод ард түмэн руугаа хандсан бодлогү хэрэгжүүлмээр байна