Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр /2026.03.17/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дэх 214805 газар зүйн нэр бүхий "Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт"-ыг баталж, тус жагсаалтад Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 8767, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 6941 газар зүйн нэр байдаг байна.
Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан нийт 214805 газар зүйн нэрийг бүх төрлийн масштабтай байр зүйн болон газрын зураг, атласт тусган тэмдэглэж, улсын хил тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тусгай хэрэгцээний газрын байршил, хил заагийг тогтоох, хаягжуулах, соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаанд болон иргэд төрсөн газар нутгаа нэрийн дагуу байршлаар нь хайж олох зэргээр өргөнөөр ашигладаг байна.
Өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасан газар зүйн нэрүүдийн хувийн хэргийг бүрдүүлэн, мэдээллийн санд бүртгэж ашиглахаар бэлтгэж буй талаар С.Бямбацогт сайд танилцууллаа.
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт монгол хэлнээс өөр хэлээр нэрлэгдсэн газар зүйн нэрүүд байгаа нь тогтоож, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тус аймгийн 12 сумын нутаг дэвсгэр дэх монгол хэлнээс өөр хэлээр нэрлэн баталсан 319 газар зүйн нэрийг монгол хэлээр болгох, үүний зэрэгцээ 47 газар зүйн уламжлалт нэрийг шинэчлэхээр төсөлд тусгажээ.
Сүхбаатар аймгийн хувьд Улсын Их Хурлаар батлуулаагүй 940, байрлал зөрүүтэй 17, үг, үсгийн зөрүүтэй буюу хэл бичгийн дүрмийн алдаатай 45 газар зүйн нэр байгааг 2021-2022 онд орон нутгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын дагуу тогтоосныг мөн төсөлд тусгасан байна.
Түүнчлэн төсөл дэх газар зүйн нэрүүдийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж, нийтэд сурталчлан таниулахаас гадна 2026-2027 онд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах нийт газар зүйн нэрийг бүрэн тогтоож дуусгах, сумдын хилийн цэсийг албан ёсны газар зүйн нэрээр шинэчлэн батлуулах чиглэлээр зохих арга хэмжээ авч, ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар газар зүйн албан ёсны нэрийг бүх төрлийн газрын зурагт тэмдэглэж, олон нийтэд зөв нэрээр сурталчлан таниулж, хэрэглээнд нэвтрүүлснээр Монгол Улсын газар нутгийн халдашгүй, бүрэн бүтэн байдлыг хадгалах, хамгаалах болон монгол үндэсний хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хамгаалан хадгалж, хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл9
Монголын сургуулиудад хятад хэл заахийг хатуу хоригло. Монголын газар нутгаас хятадууд хятадын эрлийзүүдийг бөөнд нь албадан гарга.
Орос хэлтэй Буриадууд Хятад заагаад хэзээ ч бүрэн сурахгүй. Согтуу толгой нь ч сэтгэл зүтгэл нь ч тас дутна.
Буриадууд Хятад байтугай Англи ч сурдаггүй. Дургүй хүрмээр муухай Орос аялгаар, Орос үг хэллэг үгчилж махчлан орчуулан ярьцгаана.Үнэн зайлчихсан. 10 мянган ханз холбоос үг хэллэгнүүдтэй нь шоучин буриад нь цээжлэнэ гэвэл нар баруун хойноос гарна.
АН н бүх гишүүд дэмжигчдийг хөөж гаргалаа гээд гамингийн шээснүүд бахирч эхэлнэ дээ
Путинийг урьдаг Хүрэлсүхийн Буриад голдуу хүүхдүүд Потаниний мөсөн голоос эхлээд Орос нэрнүүдийг үлдээнэ л дээ.
Отгон тэнгэрийг Очирваань гэж тэнэгтэхээ л больчихоё
Монголын түүх гэдэг чинь дэлхийн түүхтэй холбоотой, тэр утгаараа гадаад хэл нэр томьёо манай хэлэнд бага зэрэг нэвтэрсэн бөгөөд монгол рэлийг баяжуулдаг юм. Англи Франц Герман хэл гэхэд л 40-50 хувь нь ижил төстэй боловч өөр хэллэг дуудлагатай үгс байдаг юм. Газар нутгийн нэр нь адил. Америкт гэхэд л Орос нэртэы олон хот бий. Москва гэж хүртэл бий. Захын улс төрч гарч ирээд солино гээд мугуйдаодаггүй юм. Хэл түүхийн мэдлэггүй боловсролгүй хэдэн лалрын сэтгэлгээний хэмжээнд явмааргүй байх юм. Ерөнхийлөгч бол худлаа сарсганасан ямар ч мэдлэггүй хүн шүү дээ. Нэр нүүр олож авах гэсэн хүмүүс мулгуу хүнийг юугаар татах вэ гэдгийг ойлгож байгаа юм.
Туул-дүүрэн Сэлэнгэ-төмөрт Байдраг-баян гол Хөвсгөл-их устай нуур Отгонтэнгэр-галын эзэн тэнгэр Хэнтий-уужим уул гэх мэтээр солиод л байж дээ.
Потанины мөсөн гол ч гэх шиг