Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд боллоо.
Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцон үе үеийн эх орончид, ахмад дайчид, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, талархал илэрхийллээ. Мөн тэдний найдвартай ар тал болдог гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Монгол цэргийн өдөр бол эх орноо батлан хамгаалж яваа цэрэг эрс, улсынхаа төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн өвөг дээдэс, суут жанжид, ахмад дайчдын алдар гавьяа, үйл хэргийг дурсах, сурталчлан таниулах, алдаршуулан тэмдэглэх учиртай бахархал-хүндэтгэлийн өдөр гэдгийг хэллээ.
Зэвсэгт хүчний нэгэн зууны хөгжил, шинэчлэл нь дайчин уламжлалаа дээдэлсэн үе үеийн алба хаагчдын хичээл зүтгэл, ур чадвар, төрийн батлан хамгаалах тогтвортой бодлого, цэрэг, ард түмний бат бөх итгэлцэлд тулгуурлаж ирснийг онцлов. Орчин цагийн Зэвсэгт хүчин дайны жилүүдэд эх орноо хамгаалан тэмцэж, энх цагийн бүтээн байгуулалтад манлайлан, гамшиг, ослын голомтод хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалж, ирээдүй хойчдоо эх оронч үзэл, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх эх ундарга, аюулгүй байдлын баталгаа нь болж ирснийг төр, засаг, ард түмэн ямагт талархан дурсах учиртайг хэллээ.
Цаашид төрийн цэргийн шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлж, үүрэг гүйцэтгэх чадавх, бэлэн байдлаа байнга ханган, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчнийг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч, ахиц, үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд монгол цэрэг эрс даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйл хэрэгт оролцон “Дэлхийн цэрэг” болсныг онцлон тэмдэглэлээ.
23 мянга гаруй цэнхэр дуулгатан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, хошууч генерал Б.Эрдэнэбат Кипр Улс дахь Цэргийн хүчний командлагчаар томилогдон ажилласан нь үүний нэг тод илрэл гэдгийг хэллээ.
Төрийн цэргийн байгууллагууд “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Эх оронч монгол” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож, улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшил, монгол хүний амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж байгааг тэмдэглэв. Нийт бие бүрэлдэхүүн цаашид төрийн болон цэргийн албаны үнэлэмж, нэр хүндийг өндөрт өргөн, мэдлэг, боловсрол, ур чадвараараа манлайлан, аливаа аюултай тэмцэх үндэсний чадамжийг нэмэгдүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавх, бэлэн байдлаа дээшлүүлэхийн төлөө хүчин зүтгэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх мөн Халхын голын дайн, Чөлөөлөх дайнд оролцон эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан ахмад дайчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ. Баярын хуралд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, удирдах бие бүрэлдэхүүн, ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, сонсогчдын төлөөлөл оролцлоо.
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл11
Монголын ард түмнээс гамин цэргийн бага дарга Хү Сю Жан гэдэг цолыг хүртсэн нүүрсний хулгайч өгөр хар сармагчин Хүрэлсүх чи зайл.
Нүүрсний хулгайч Хү Сю Жанд хоер том хар чихнээс өөр олигтой юм нэг ч алгаа..Хурдан зайлуулж нүүрсний хулгай казино хадгаламж банкны хэрэгт шалгах хэрэгтэй.
erenhiilegch ee!!!!Hyatdyyd manai ylsad vizagyi orj ireheer yridchilsan medegdeelee egyylsen ta dyylsan yy?...end syydag elchin said ni manai hyatadyydiig vizgyi oryyldag bolgono gedegt naidaj baina geh belgee,men manai ylas chini Hyatadyydiin erhseeld orson yum bis uu?ter barij baigaa nehedyydiin yndes ni yu be?......ta nazaarairai daa;,odoo hamag gol gazariin haigyyliin baylagaa Hyatadtai hamtarch haih,gazariin bytechiig ni oloh byyr >Mongoliin dotor erdes baigaliin baylagaa Hytadtai hamtarch sydlana gedeg ni erdee hyatadyydad bygdiig ni tabiad tyyh deeree bolson yy?iim tereliin gariin yseg ali hediin ee zyrsan bilee;Hytadaas eer ylas yndestenteiu haigyyliig hiij bolohgyi yu?...yagaad zaabal Hytadtai byh zyilee hamtardag bolchihob oo?.......................uund l ychir ni baina........ta nar ter zasagaa barij abch yabj chadaj bna uu,;;;;ESBEL GADNIIHAND BARIZAALAGDSAN YY,,,,,,,,,,,,,,,,HARIUGAA HELEEREI;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;
Битгий хуцаарай чи . Хү Сю Жан Өвөрмонголоос орогнол хүсэн орж ирсэн өвөрмонголчуудыг үг дуугуй баривчлан хятадын талд тушаах үүргийг Бээжингээс авч хөлс мөнгөө урьдчилж аваад идчихсэн. Харин цэвэр хятад иргэд орж ирвэл Замын Үүдээс автобусаар тосож цагдаагаар хамгаалуулан Улаанбаатарт авчран суурьшуулж тэжээх даалгавартай.
Путинийг урьдаг Хүрэлсүхийн ИХ-н дарга,ерөнхий сайд хоёр нь анхны айлчлалаа Орос руу хийсэн.
монгол үе үеийн эр цэргүүдийнхээ халуун амь эрэлхэг зоригтой тэмцлийн хүчинд эх орон маань мөнхөд оршин тогтнож ард түмэн бид тайван амгалан амьдарч байдаг шүү. та нартаа гал халуун баяр хүргэж эрүүл энх аз жаргал хүсье! баяр
Улсаа зарж идсэн хулгайч луйварчин Сү Батболдын өмхий хар хошного Хүүрсэг монгол цэрэг ярьж огт болохгүй. Хориглож байна.
Оюутолгой, Сү.Батболд, У.Хүрэлсүх... Бас дараагийн засгийн газар. Юу болоод байгааг нэг тайлбарлахгүй бол учрыг нь бүрэн олоод байгаа хүн ховор бололтой дог оо. Маш товчхоноор хэлье. 1. Рио Тинто МУЗГ-ыг 155 сая долларын татварын асуудлаар 2020 оны 2 сард Лондонгийн арбитрийн шүүхэд өгсөн 2. Гэтэл Сангийн сайд Ч.ХҮрэлбаатар Арбитрийн шүүхэд гаргаж өгөх ёстой тайлбарыг хугацаанд өгөлгүй зориудаар дарсан. 3. Үүнтэй зэрэгцээд 2018 оноос Монголын талаас Эрдэнэт УБҮ, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс – Оюутолгой” компанийн хүсэлтээр АНУ-ын “K2 Intelligence” байгууллага Сү.Батболд нарын офшоорын хэргийг судлаад судлаач Д.Ганхуягийн бичсэн офшоор хөрөнгүүдийн асуудлыг илрүүлсэн. Монголын тал хохирлоо 250 орчим сая ам.доллар буюу 713 тэрбум, 575 сая төгрөг гэж тооцон нэхэмжлэв. Монголын АТГ дээрх байгууллагад тусалж хамтран ажиллав. /
Манин хошного Хүрэлсүх Лондонгийн арбитрын шүүхэд монголын талаас гаргаад байсан Оюунтолгойн татварын 155 сая доллар болон Сү Батболдын олон зуун тэрбумын хэргийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг Лондлн руу явуулж Монгол улсыг хохироожээ
Манин хошного Хүрэлсүх , Сү Батболд болон МАН ын бусад хулгайч луйварчдын зураг хөргийг гахайн толгойд ороож бүх орон даяар шатаахыг бүх монголчуудад уриалж байна
Хү Сю Жаны төрж өссөн Улаанбаатарын 32ын тойргийн хятад хороололд гамин цэргийн генерал ШҮ Шү Жаны хөшөөг босгохыг уриалж байна