“Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Зөвлөлдөн шийдье” зөвлөлийн ажлын алба хамтран зохион байгуулсан энэхүү хуралд холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагууд болон ШУА, их, дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачид, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагууд, орон нутаг, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцов.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт хурлыг нээж хэлсэн үгэндээ “Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын зарцуулалтыг 2030 он хүртэл царцаасан нь зөв үү гэдгийг нягтлан үзэх, баялгийн сангуудын хуваарилалт тэгш, шударга байж чадаж байна уу, Хуримтлалын санг зөвхөн эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ипотекийн санхүүжилтийн зориулалтаар зарцуулахаар зохицуулсан нь бодит хэрэгцээтэй нийцэж байна уу гэдгийг бодлогын түвшинд дахин авч үзэх шаардлага зүй ёсоор гарч байна” гэлээ.
Хуралд оролцогчид газрын хэвлийн баялгийн өгөөжийг айл бүрийн хаалгаар оруулахын тулд ямар бодлого баримтлах, Үндэсний баялгийн сангийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, ногдол ашгийг бодитой төвлөрүүлэх, баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүйд иргэддээ тэгш, шударга хүртээх, үүний тулд Үндэсний баялгийн сангийн удирдлага, менежментийг сайжруулах, хуваарилалтыг шударга болгох зэрэг өргөн хүрээнд санал хэлж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл3
Хурдан цуглуулагтан наадахаа
Сарлаг Бямбацогт насаараа сайд байхаар төрцөн хулгайч уу? Авлигалд хэдийг өгдөг бол?
heden haltar tegregeer ard tymeniig byy hyyr!!!!!!!!!!!!!!!ta nar ter ylas sig baij syr!!!!odoo baichihaad Hytadiin ard tymeniig vizagyi bolgoj ner terbym derben zyyn saya irgedeer oryylaj ireheer siidee yu?...hyatad Oros geh metiin ylasyydiig hezee ch vizagyi bolgoj bolohgyi gej medej bna uu?.....gazaraiin doorhi byhii l elementyyduud baigaliin baylagaa Hytadtai haih ni yamar ychirtai be?...ene talaar hediiinee gariin yseg zyrchihsan bilee....yagaad zebhen Hyatadtai gej?...eer ylas oron oldohgyi bna uu?........