-Ертөнцийг өөрчлөхгүй юм бол ерөөсөө хүн байгаад яах юм?
Зурагтын мэдээ дан эмнэлэг, өвчтөн, хавьтал, шинээр батлагдсан тохиолдoл, эмийн сан, амны хаалт, халдвар хамгаалал, ядарсан зүдэрсэн, цөхрөлөө барсан иргэд, тэднийг зохицуулж байгаа хэдэн цагдаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон төдөн жолооч л гэнэ, хориог зөрчсөн төчнөөн согтууг эрүүлжүүллээ л гэнэ, жорлонд унасан согтууг аварлаа л гэнэ. Гэгээтэй мэдээ нь төдөн ор дэлгэн тавихад бэлэн л гэнэ, тийм тийм эмийн нөөцтэй л гэнэ, вакциныг тэсэн ядан хүлээлээ л гэнэ. Эсвэл дан сэрэмжлүүлэг. Тэгчив ингэчив, эндчихэв, төөрчихөв, осгочихов, хальтирчихав, халдварлачихав. Зүйрлэвээс өвчин салдаггүй, сул дорой биетэй, халамж шаардсан, эрxээpээ хатсан зоргоороо нэг нөхөр. Энэ улсад чинь ингэхэд хийдэг бүтээдэг хүн, салбар гэж байна уу? Юу хийцгээж, юу хийж амь зогооцгоодог улс вэ?
Монголчууд бид 30 жил ардчилал гэж хөнөглөөд адаг сүүлд нь ямар их сул дорой, үхээнц, хэврэг улс үндэстэн болж хувирав (бий болгочихов уу?) гэдгийг Засгийн газраас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ хэдэн өдөр ёстой нэг голд ортол харуулав. Миний бичдэг байнгын сэдэв: Дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлсээр байгаад ямар үр дүнд хүрснээ улс төрчид минь, Төр-Засаг минь бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ хэдэн өдөр ёстой нэг олж харав уу? Чухам үүнийгээ улс төрчид Та нар минь хүлээн зөвшөөрч байна уу гэдэгт л асуудал үлдлээ шүү! Толгой эдийн засагчиддаа бас энэ асуултыг тавьчихья! Ам хамхихгүй мэдэмхийрэхийг чинь ард түмэн харж ханалаа, эдийн засагчид аа!
Үндсэн асуудалдаа оръё. Төр нь хүн ардынхаа амьдралд хэрхэн гүн, нэвт, гэхдээ зөв оролцож чаддагийн сонгодог жишээ. Сул дорой, үхээнц, хэврэг үндэстэн байсныг хатуу чанга, цэх, эрүүл, зөв үндэстэн болгож болдогийн сонгодог жишээ!
Дэд гарчигт өгүүлсэн энэ афоризм бол Сингапурын Ли Куан Югийн амнаас байнга цухалздаг онч үгс нь байлаа. Сэтгэл сэргээсэн, тархи руу өрөмдсөн, зүрхэнд хүрсэн хурц, хоржоонтой үгс хэмээн афоризмыг нь төсөөлж болно.
Улс төрч хүн байгаа ертөнцөө өөрчлөхөөр ирсэн, заяагдсан гэдэг тайлбарыг тэрээр их хэлдэг байв. Тэгэхдээ ертөнцийг өөрчилнө гэдгээ 1) Өөрсдөө дэг журмыг дээдлэх хэрэгтэй; 2) Бүтээмжийг дээшлүүлэх ёстой гэж үздэг байв.
Бүтээмжийн тухай бүхэл бүтэл үзэл баримтлалыг тэрээр сингапур хүн нэг бүрийн оюун тархинд хадагдтал нь суулгаж өгчээ.
Насанд хүрэгсэд, хүүхэд гэж ялгасангүй. Ажилчдын өвөр хоорондын, ажилчин болон ахлах ажилтнуудын хоорондын харилцан ажиллагааг сайжруулах, илүү сайн тоног төхөөрөмж ашиглан юмыг түргэн, хямд, гологдол багатай хийх үзэл санааг тэрхүү бүтээмж гэдэгтээ хамруулан ойлгоно. Энэ бүхнээ хүн бүрт төлөвшүүлэхээр зүтгэнэ. Хөдөлмөрийн хандлага, боловсрол, мэдлэг, чадвар, бас ажиллагсдынхаа хамгийн сайн чанаруудыг илрүүлэн удирдаж чаддаг сайн менежмент хэмээн тэр бүтээмжээ томъёолжээ.
.jpg)
Би хэн бэ гэдгээ ямагт таниулж явахыг тэрээр сингапур хүн бүрээс шаардах нь холгүй байв. Хүн бүр дараагийн үеийнхэндээ өөрийгөө таниулах эрхтэй ба өртэй. Үүгээр зогсохгүй хүн өөрөө өөрийгөө зөв таних ёстой. Боловсролтой хүмүүсийн нийгмийн оролцоо адил бус байгааг залруулах ёстой.
“Боловсролтой хүмүүсийн нийгмийн оролцоо” гэдгийг чухам хашилтад аван Сингапурын төр засаг ажиллаж иржээ. Ерөнхий боловсрол хүн бүрт ажил эрхлэх тэгш боломж олгодог. Ажиллах бүх хугацаанд нь адил тэгш боломжоор хангадаг хэмээн тэд үздэг. Тийм бодлого нэвтрүүлсэн нь маш зөв зүйтэй, хөгжлийн зам нээсэн шийдвэр байсан төдийгүй энэ нь ирээдүй рүү чиглэсэн, хоцрогдсон үзлийг арилгах арга зам мөн хэмээн тэрээр зүтгэж байв.
Хүн бүрт боловсрол олгох нь хамгийн зөв шийдэл ба ажил эрхлэх тэгш боломж олгох нь нь ч зөв алхам. Харин эмэгтэйчүүдийг эх байх хугацаанд нь ажиллуулах ёсгүй. Үүнийг зөвшөөрч болохгүй, эсэргүүцнэ. Харин ч зарим нэг буцалтгүй арга хэмжээ авах хэрэгтэй гэж хэлдэг байв. Хүн амын өсөлтийг хэвийн хэмжээнд авчрахын тулд өнөөдөр цаашдын бодлогоо тодорхойлох ёстой. Одоогийн түвшинд хүрэхийн тулд маш хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зориг зүрх гаргаж, 20 жилийн турш зөв замаар явахын тулд, цаашдаа урагшлан хөгжихийн тулд маш хүнд боловч үр ашигтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн хэмээн ярих бөлгөө.
Ли ноёнтон Засгийн газарт олон жил удирдах ажил эрхлэхдээ нэг зүйлийг мэдэж авчээ. Хэрэв асуудал руу дайрахгүй бол, асуудал өөрөө шийдэгдэнэ гэж хүлээх юм бол, эсвэл байдал бүр муудчихаагүй байна гэж бодох л юм бол чи өөрөө асуудалд орно гэдгийг Ли Куан Ю ой тойндоо хүртэл ойлгож авсан аж.
Алгуурлах, санаа амрах, амжилтандаа сагахыг тэрээр үзэж чаддаггүй нэгэн байв. “Шинэчлэл өөрчлөлтүүд саад бэрхшээлгүй шулуун замаар явсан гэж хэлбэл шударга бус болно. Тийм байгаагүй” хэмээн тэрээр өчөөд ямар бэрхшээл байсныг нуулгүй ярьдаг. Намынх нь удирдлагын хүрээнд хөгжлийн хурдац, арга замын талаар санал зөрөлдөөн зөндөө гарч байжээ. Харин мань хүн бүх арга замыг оролдож туршихыг илүүд үздэг учраас бусад намууд, олон нийтийн хөдөлгөөн, идэвхтнүүдийг хувь нэмрээ оруулахыг санал болгож байв.
Тэгээд ч тэр өөрөө, түүний нөхөд хөгжил саарахгүй нээ гэдэгтээ итгэж урагшаа том алхжээ. Тэдэнд ямар хугацаа өгөгдсөнийг хэн ч мэдэхгүй учир тэд маш түргэн хугацаанд арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан ба хэдийгээр ахмад туршлагатай хүмүүсээр удирдуулсан хэвээр байсан ч буруу зам руу халтирах вий гэхээс ихээхэн болгоомжилж ажилладаг байв.
- Миний хувьд унтаж байх 2-3 цагийн хугацаанд утас хангинахаас илүү айдас түгшүүр төрүүлдэг зүйл гэж байхгүй. Нэг сэрээд сэтгэл түгшсэн бол тэр шөнөдөө буцаад унтаж чаддаггүй. Маргааш нь өдөржингөө таагүй өнгөрдөг. Зөв шийдлийг олох бүх боломжуудыг тунгаан бодох цаг хугацаа маш хомс. Ийм байдлаар л ажиллаж байна. Дөнгөж унтаж эхэлтэл 2 цаг хагасын дараа сэрээхэд мэдээж хэн ч дургүй. Хүч чадлаа үргүй зарж байгаа хэрэг. Тухайн үед нь хариултыг түргэн олоход бэрх. Энэ бол гамшиг.
Ли Куан Югийн үнэн өчил энэ байна. Ажилдаа хэт улайраад ирэхийн цагт тэрээр иргэдийнхээ хувийн амьдралд оролцож байна хэмээн шүүмжлүүлнэ. Хариулт нь тун товч ба оновчтой. “Хэрэв би үүнийг хийгээгүй бол та нар өнөөдөр энд байхгүй байсан. Дөрвөн өөр хэлээр ярьдаг, харилцан ажиллах чадваргүй бол сингапурчууд энэ шинэ хотод амьдарч, сайн хөрш байх арга замд суралцахгүй байх байсан шүү” гэх нь тэр.
Нэг удаа Бямба гарагт баяр цэнгүүн тэмдэглэж хүмүүсийн сэтгэл нэн өндөр байжээ. Тэрээр индэрт гараад үг хэлж байна. “Энэ бүхэн яаж бүтсэн хэрэг вэ?” гэсэн асуулт тавиад хариулжээ. “1959 оноос хойш 27 жилийн дараа баярын мэндчилгээг англиар уншихад цэнгэлдэх хүрээлэнд ирсэн бүх хүн анх удаа ойлгож байна. Тэд нэгэн дуугаар хариулж байна. Тэд хамтдаа дуулсан. Ойлгож байна уу? Бид хамтдаа дуулж чадаж байна” хэмээн хариулжээ.
Үнэндээ ч сингапурчууд өөр өөр дууг янз бүрийн хэлээр дуулдаг байсан ба тэрхүү ялгаа зөрүүгээ халж өөрчилж чадсан нь л гол ололт юмсанж. Тэд үүнийгээ маш болгоомжтой, алгуурхан өөрчлөх ёстой байсан ч ямар нэг албадлагагүйгээр 27 жилийн дотор ажил хэргийн ганц хэлтэй болж чаджээ. Тэр 27 жил гэдэг нь удаан санагдаж болох юм. Гэвч сингапурчууд үүндээ өчүүхэн ч харамсдаггүй. Тэд үүнийг хийгээгүй бол эдийн засгийн амжилтад хүрч чадахгүй байсан хэмээн өнөөдөр бахархан ярьж байна.
Ли Куан Ю өөрөө бүх хүнээ англи хэлтэн болгож, айл өрх бүрт яаж амьдрах, яаж ажиллахыг нь зааж сургаж байна гэдэг бол төсөөлшгүй үзэгдэл мэт. Өөрөө хожим зөвтгөж байна.
- Хэрэв бид хувийн жижиг сажиг зүйлд оролцоогүй бол, таны хөрш хэн бэ, та яаж амьдарч байна вэ, ямар дуу чимээ гаргаад байна, хаана яаж шүлсээ хаяж байна, ямар хэлээр ярьж байна вэ гэх зэрэгт чинь оролцоогүй бол, тэгээд үр ашигтай арга хэмжээ аваагүй бол бид өнөөдөр ийм өндөр хөгжилд хүрэх байсан гэж үү?
Ахуйн соёл ба нийгмийн суурь өөрчлөлтүүдийн үр дүнд тэд өнөөгийн өндөр түвшинд хүрч чаджээ. Цаашаа энэ шилжилтээ хэрхэн авч явах вэ, хэнд залгамжлуулах вэ гэдэг нь Ли ноёнтны сэтгэлийг зовоодог байв.
Энэ бол зөвхөн удирдлагын асуудал биш. Удирдах бол амархан. Харин хоёр дахь үеийнхэнд удирдах боломжийг олгох хэрэгтэй. Энэ л хамгийн хүнд. Энэ бол маш нарийн эмзэг асуудал. Хэрвээ тэд буруу замаар явчихбал Ли өөрөө хариуцлага хүлээх болно хэмээн өчдөг байв.
- Хэрэв залуус бөмбөг алдах юм бол би хаалгач нь байх ёстой. Сөрөг хүчнийг бий болгох нь миний ажил биш. Харин миний ажил бол сөрөг хүчин орших боломжийг бүрдүүлэх явдал. Бид хаана ч байдаг тоглоомын дүрмийг баримтална. Мөнгө санхүүг үрэн таран хийвэл тогтолцоо үгүй болно. Мөнгө хөрөнгөгүй бол бид тогтолцоо байж оршин тогтнож чадахгүй. Энэ бол хүсүүштэй зүйл биш гэжээ.
Шилжилтийн үе гэдгээ тэрээр сонгогчдын ухамсар гэдэгтэй шууд холбочихно. Сонгогчдын ухамсар дээшилсэн байх шаардлагатай. Худалдаа, өдөр тутмын хангамж өөрөө бий болоогүй гэдгийг хүмүүс ойлгож байгаа. Маш их зүйлийг бүтээж, сөрөн зогсож байж энэ түвшинд хүрсэн гэдгийг санал өгөгч хүн нэг бүрт ойлгуулах гэж махрах нь Ли ноёнтны бас нэг парадокс юм.
Хэрэв тэгж тэмцээгүйсэн бол тэгш бус, үргэлж сөргөлдөж мөргөлдсөн, яс үндэс, хэл шашин ялгаатай хэсэг бүлэг хүмүүсийг яаж нэгтгэх байсан юм бол гэдэг асуултыг тэрээр байнга тавьдаг. Ийм хуваагдал одоо ч арилаагүй байгааа. Ялгаа багассан боловч илүү ихийг хийх хэрэгтэй гэж тэрээр сануулдаг. Ийм эрээвэр хураавар нийгмийг нэгтгэж уялдаа холбоо, нэгдэл нягтралтай нийгмийг буй болгох, тэгснээрээ төгс үйл ажиллагаатай нийгэм болох, үүний тулд Өмнөд Солонгос, Тайвань, эсвэл Хонконгтой 100 хувь эн зэрэгцэх ёстой гэж зүтгэдэг байв.
- Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол нүдээ алгаараа дараад юу ч харахыг хүсэхгүй байгаатай адил. Чухам үүнийг хүлээн зөвшөөрөх нь бүтээн байгуулсан зүйлээ улам сайжруулах эхлэл, бас ухаарал юм гэж тэрээр сургажээ.
Дээр бичсэнийг шууд татаж аваад Монголтойгоо харьцуулахад яадаг юм. Туулсан хугацаа нь хэлээд өгчихөж байгаа юм биш үү? “30:27” гээд. Бид 30 жил шилжиж байна, тэд 27 жил шилжжээ. Бид шилжилт хийж эхлээд 30 жил жирийлгэчихсэн байгааг тэдний 27 жилтэй харьцуулаад үз л дээ.
Манай улс хүнд байна. Цар тахал хаяанд биш, гэр дотор ороод ирлээ. Гэлээ гээд эмзэг энхрийгээ дуудаад суумааргүй байна. Яг өнөөдөр цар тахлын үеийн “Улсаа хамгаалъя, улам ихээр хичээцгээе!!!” гэсэн уриа агаарт цацагдан үүлэн дунд алга боллоо. Түүний оронд “Дундаас доош орлоготой бүх өрхөд 3-5 сая төгрөг бэлнээр тараая!” гэх уриа арай бодитой үлдлээ. Ийм сул дорой, амь тавих гэж байгаа түг түмэн хүнд эх орноо хамгаалах, хичээцгээе гэх уриа тулгаад ямар нэмэр байна вэ? Цар тахлын үед эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээг бараг 10 сар яриад шийдэл байдаггүй, явж явж баахан мөнгө л нэхнэ. Дур зоргоор нь хаячихтай зэрэг хувхайртлаа ядуураад модоо барьчихсан энэ олон түмнээс эдийн засгийн нэмэх, хасах байтугай, ердийн наад захын ямар ч үзүүлэлт нэхээд нэмэргүй! Tэг зогсолт хийгээд байх улсын эдийн засаг нь байна уу?
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
(1)(1)(1)(2)(1)(1)(1)(1)(1)(1)(1)(1)(1).jpg)
Facebook-ийн эрхэм найз нар аа! Миний энэ хуучин фэйс 2 сарын өмнө хакердуулаад хулгайчийн гарт орсон. Хулгайчид мөнгө залилуулсан хэрэг хэд хэд гарсан. Би Цагдаад өгөөд 2 сар болох гэж байна. Хулгайч баригдаагүй бололтой. Хорт хэргээ үргэлжлүүлэн миний нэрээр мөнгө зээлдүүлэхийг гуйх, мөн "Таны тухай тийм ч зураг байна, ийм ч мэдээ тийм сайтад байна" гэх хуурамч линк (http://8020bb10da9f.ngrok.io) илгээж найзуудын маань фэйсийг хакердаж сүйтгэх ажиллагаанд шилжжээ. Иймд Та бүхэн хуучин найз байсан юм бол REPORT хийж өгөх, миний хуучин фэйсийн постыг хүлээн авахгүй байх, найз болохгүй байхыг хичээнгүйлэн хүсье! Найз нөхөддөө уламжилж цахим-гэмт халдлагаас сэргийлцгээнэ үү! Би Та бүхэнд дахин хандаж байна шүү!
Сэтгэгдэл0
Yasan be, delhiid baihgyi ardchilal, hynii erhtei bolsoon bid gej ireed l aluurchin elbegdorjoor tolgoiluulsan manan mafiin aluurchid hulgaichid luivarchid deeremchdiig magtan duulaad baisan biz dee. Saihan baina geed l dongosch baisan ene golog genet U bolov
Муу орк чи ийм юм ойлгохгуй л дээ.
30 -ХАН ЖИЛИЙН ӨМНӨ ҮХРИЙН ТОЛГОЙ ЦУВДАЙГААР ГОЛДУУ ХООЛТОЙ АХЫНХАА ХУВЦСЫГ ДҮҮ НАР НЬ ӨМСДӨГ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ЯСЛИ ЦЭРЭГТ ХААНА Ч БАЙНГА ЗОДУУР НҮДҮҮР ТАЛХ МАСЛО ДЭЭД ЗЭРГИЙН ХООЛ БАЙЛАА.ЭНЭНЭЭС ИЛҮҮ ЯАЖ ХӨГЖИХ ГЭСЭН ЮМ.ЖАМААРАА Л ЯВЖ БАЙНА.БАЯРХҮҮ ХОНГО НЬ ЗАГАТНААД ДИКТАТУР ХҮСЭЭД БАЙНА.СИНГА ШИГ БИШ ПОЛ ПОТ ЧОЙ МАНГАС КИМ ГАРЧ ИРВЭЛ ЯАНА.ХАМГИЙН ТҮРҮҮНД ХЭНИЙГ НУХДАГ БИЛЭЭ.
30хан жилийн өмнө цувдай нтр гд 90 оноос хойших юм х у цаад бгаа хөлсний нохой больчихоосой!
Хөлсний бичээч хэрэггүй
Тэгээд яахийн,бид олигтой байя гэхээр төр нь болохгүй байна,төрдөө олигтой амьтан сонгий гэхээр оркууд нь олонхоороо мөнгө,халуун сав,бакаал аваад оркуудаа сонгоод байна,сингагаас олигтой улс төрч түрээслий гэхээр Үндсэн хууль,дагалдах хуультай нь зөрчилдөөд байна,моячууд оркууд олон,бид хэтэрхий цөөн байна,АНУ,Сингапур хэтэрхий хол,орос,хятад хэтэрхий ойр,бүслээд,багалчаад байна,яахийн бид ??!!!
Elchin said boloh geed guigeed baihaas ard tumnii dotor amidarsan youm uu ? ene erhkem.
unexeer mansid lider alga covid 19 xunii xavytal xootsoldson muur xulgana ooroo ooriigoo eruul avch yavkh uxaan baimaardaa obdbol xoxy gej bodoj bue beldej amydarax xeregtei delxii niiteeree tuum baunaa
uum yadruu baij neg l ix erx choloo ardchilal yarysan xumuus oorsdiigoo eruul saruul avch yavkh uureg irgen tand l baugaa
юугаа бичээд бгаа юм бэ? эртээдээс хойш Сингапур гээд нэг юм, ямар ч найруулгагүй, утга агуулга муутай бичээд л байхын? яагаад ингээд байдгийн? Баярхүү гуай?
Li ovogtiin ur udam ugsaa yum bailgui dee!
Ene hyn aluurchin elbegdorj shig aguu ihiin Demiirel gedeg ovchintei. aluurchin elbegdorj ooriinhoo dyrstei temdgiig mongoliin tatvar tologchdiin mongoor germand hiilgej mongolchuudiin 3 terbum togrogiig ustgasan aluurchin pizdaak. Aluurchin elbegdorj mongoliinh nereer guilgachlan donshuuchllj ooriinhoo karmaag dyyrgehdee gadaad ezeddee ooriinhoo dyrstei Altan temdgee ogch , bi bol delhiin nomer 1 ardchilagch geh meteer hutsdag. Aluurchin elbegdorj alsan hyniihee toogoor tamd unaj tarchlah bolno aluurchin elbegdorjid aluulsan olon saihan zaluusiin oshoog Burhan hyzyygyi aluurchinaas avah bolno
Mash sn bichjee. Best thing I've heard yet, lately. Thanks for lifting my Mood. I am always grateful that you are not a one time contributor n already being recognized for one of the Top Intelligent Person n Highest Modern Gentleman of our Society.Take Care, dude .
Ялзарсан тэнэгуудэд ухаан мэдлэг егех гэсэн хэрэг. Ухэрнууд ойлгоно уу байна уу Туйч хамаагуй дээ.
Odoo MANAN-g yndeseer ni zailuulaj baij sine nam tor erheen edlej sine setgelgee toriin hychin yilchlej baij l ene ylas oron chini seheh baih daa!!!!odoo baigaa baidal chini bolohoon baichihaad bnaaa!Delhiigeeree hezyy baidal ryy yabj baihad Mongol maani Koranobiryst darlyylaad baij baihch gej dee!!ene zahirgaagyi hyn ardaa zahirdag ch boloosoi doo?Toriin yndsen hyylid zahiragdaj amidar!!!!ebchin absan ygyigeen meddeggyi dylii irgedtei olon gazaraar yabj aimsigtai tahal taraasan etgeedyydiig byydbal l taarna!
Энэ орсгой зайлахгүй бол олны дархлааг унагаад байна Муу хужаа
ЯГ ҮНЭН ШҮҮ. ЛИ ГУАНЫ НОМЫГ УНШИХ ДУРТАЙ. ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ. ТАНЫГ ХҮНДЭТГЭН ЯВДАГ НЭГЭН БАЙНА.
Ter singadaa ochij amidari singapur hvn bayarhvv guai
Долоо хоног бүрийн Баасан гарагийн орой эсвэл Бямба гарагийн өглөөг би "Баярхүү дахиж шинээр санаа авахаар ухаарал өгөхөөр бас шинэ мэдлэг өгөхөөр юу бичсэн бол? " гэж тэсэн ядан хүлээдэг.Таны бичсэн өгүүллүүдийн эсрэг сөрөг сэтгэгдэл бичээд байгаа оркуудыг бодохоор Аугаа их Б.Ринченгийн хэлсэн" мундашгүй эрдэм сурахад нас даанч богино, мунхагуудын дунд амьдрахад нас даанч урт" бас суут Р.Чойномын бичсэн"Тэнэгүүдийн дунд цэцэн явахад Тэрнээс илүү зовлон алга" гэж уулга алдсан мөрүүд санаанд ордог. Багш аа, та зоригтой бай.дахиад бичээд бай. Улам их бич:Цаг хугацаа өнгөрөх тутам таны зөв гэдэг нотлогдож байгаа. Та намайг танихгүй, би өөрийгөө таны эчнээ шавь чинь гэж бодож явдаг.Та бичсэн ном нийтлэл өгүүллүүдээрээ намайг сүүлийн 40 жил сургаж ухааруулж байгаа.40 жил гэдэг нь таны ажиллаж байсан"Цаг үе" сэтгүүлээс эхтэй шүү..
Ренчин Чойном буриадууд Баяр Энхбаяраас дээрдэхгүй байсан. Орилоо хэлбэрийн цээжээ дэлдсэн орос шоу, нүүрээ нуусан эзэнгүй цуурхалаар л Монголчуудыг ходорч ирсэн.Бүгд төрөлх орос хэлээрээ Монголд өндөр авсан гуманитарууд даа харин.
Сайхан ухаалаг боловсролтой, юм үзэж нүд тайлсан, удам судар сайтай хүн дээ. Ядаж байхад хамгийн том нам болох МАН-д нэг ч олигтой сэтгүүлч нийтлэлч ер нь ард түмнийг соён гэгээрүүлэх хүн алга, соён гэгээрүүлэгчид нь дан АН-хан харин МАН-д Жамьян, Дашдондог билүү 80 гарсан хоёр өвгөн марзан марзан юм бичих юмдаа.
монголоо хөгжүүлэхийн төлөө юу хийх естой байгааг юу саад болж байгааг оюун ухаан сэтгэл зориулж шаналж байдгийг бүх хүмүүс минь ойлгож ажилласай Баярхүү таныг ойлгохгүй харааж зүхдэг хүмүүст бүү эмзэглээрэй тэд хожим таныг ойлгох болно
Энэ хүн бол үнэхээрийн шилдэг нийтлэлч
Ха ха сайхан мөардөг үхэр бна. АН хулгайч нар 30 жил мөөрөөд байдал бүр мөхөл рүүгээ явж бга малаа
Бархүүгийн бичсэн нийтлэл гарах бүрт л дан муусайн атаархагчид арзагнаад л гараад ирэх юм, Баярхүү ямар муу юм хийчихээд энэ хүмүүсийн зэвүү нь хөдлөөд байдаг юм бэ, ийм хүмүүсийг атаархагчид гэж нэрлэхээс өөр арга алга, нүүдэлчид хэзээнээсээ биенээ муучлах өвчтөй байж мржээ
Бичээд бай бичээд бай !!!Коммент бнаа гэдэг уншаад л байгаагийн илрэл
yduurlaas garii, chun bur chodol ,unsch, ajil chii,nudee nee geedel cheregtei um bichdeg tand bayrladag. ( albaar uls ornoo chorlodog um bischuu ene zasgiin gazar) , tegejil charagddag nadad.
yduurlaas garii, chun bur chodol ,unsch, ajil chii,nudee nee geedel cheregtei um bichdeg tand bayrladag. ( albaar uls ornoo chorlodog um bischuu ene zasgiin gazar) , tegejil charagddag nadad.
МАН бх АН-ыхан сонгуульд санал авч, засаг барин өөрсдөө дур зоргоороо идэж уух гэж л нийт ард түмнийг ийм ядуу , арчаагүй, сул дорой байлгаад байгаа юм биш үү??
Та зөв асуудал хөнджээ. Бид үнэхээр арчаагүй сул байна.
Баярхүүгийн бичсэнийг УИХ-ын гишүүд уншиж үзээсэй билээ.Ийм их хурлынхантай болчих гэж...
Элбэгдорж тэргүүтэй луйварчид дээд,доод,дунд шатанд улсыг сорон гударч ард түмэн Баярхүү докторын хэлдгээр үгээгүй ядуурчээ.Саяхан мэдээллээр гарснаас үзэхэд зөвхөн банкны хадаламжтай иргэдийн 2О-30 хувь нь тербумаас дээш мөнгөтэй аж.Олон орон сууц,машин,хаустай хөрөнгөтнүүд хэдэн мянгаараа.Хахуулаар баяжигсад авилагчид энэ дотор өдий төдийгөөрөө байгаа нь ойлгомжтой.Эхлээд Энэ их хөрөнгөжсан хүмүүсийн хөрөнгийн эх үүсвэрийг тогтоож,нотлогдохгүй хөрөнгийг хураагаад улс орноо босгоочээ.
Дараагийн засгийн газрыг доорх нэр бүхий нийгэмд танигдсан ухаалаг, өндөр боловсролтой,ёсзүйтэй ЗАРЧИМЧ хүмүүсээс байгуулах юмсан.Ерөнхий сайд- ДеФакто-гийн хөтлөгч эдийн засагч Жаргалсайхан, үндсэн чиг үүргийн 3 яам болох Сангийн сайд-МУИС-ийн багш, доктор эдийн засагч Оюун, Хуульзүйн сайд-УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Гадаад хэргийн сайд-дипломатч, улс төр судлаач Д.Баярхүү, салбарын яамдыг Гэгээрлийн сайд-УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайд-хүний их эмч Болдсайхан, ХАА, үйлдвэрийн сайд-эдийн засагч Энхбаяр, Байгаль, Орчны сайд-бас өөр нэг хүлээн зөвшөөрөгдсөн салбараа мэддэг нэр хүнд бүхий ёсзүйтэй Х хүн, Дэд бүтцийн сайд- тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн ёсзүйтэй Х хүн, Батлан хамгаалахын сайд- Улс төр, цэргийн өндөр боловсролтой салбараа сайн мэддэг Х хүн байна.
science ,science ,again science : world class philosophy produce world class science . so philosophy ,philosophy , again philosophy .WORLD CLASS SCIENCE PRODUCE WORLD CLASS ENGINEERING . BUT WITHOUT WORLD CLASS FINACE ,NOTHING THE MONGOLS ACHIEVE !!!!! SO SIMPLE
FINANCE
элбэгдоржийн суурийг нь тавьсан ШХАБТ хурдан элсэж сингапурын хэмжээнд хүрьеэ гэм зэмгүй гомбосрэн элбэгдорж бат үүл үүгийг хийх гэж ардчилсан хувьсгал гаргасан шүү хурдан талын зам нэг бүс нэг зам төслүүдээрээ хамтран орж хурдан хөгжинө мөн ерөнхийлөгч гаазны шугамаа түргэлээчээ зам шугам дагаад их хөгжил орж ирнэ
Таны нийтлэлийг уншаад энэ төр засагт ямар хүмүүс гарчихаад юу хийгээд байна аа гэж бодогдох юм. Улс түмнээ хөгжүүлэхэд ухаан бодлоо уралдуулмаар байхад МАН ч ялаагүй, АН ялгаагүй баруул солгойгүй мөнгө тараах юм яриад байх юм. Ард иргэд нь ядуу цөлмөн, улс төрийн сонголтоо хийх эрх чөлөөгүй байх нь, бэлэн зэлэн юм нэхээд суух нь эрх барьж байгаа хүмүүс, эрх барих эрхийг авхааар хошуурч байгаа хүмүүст энэ ашигтай гэж үү??? Энэ нь иргэдээ ангалын ирмэг дээр зогсоохтой адил л юм болж байна. Ийм цусгүй алуурчдыг бид сонгосон, бид сонгох ёстой гэж үү??? Ийм хүмүүсийн шийдвэр, арга хэмжээ буруу гэдгийг ард иргэд ойлгох хүртэл үндэслэл тооцоотой бичх хэрэгтэй. Та бүү шантар
Азийн бар Улс болсон юм бишүү
Ийм юм бичиж амьдардаг хүн хэдий хэрийн юм авч голоо зогоодог бол гэж бодохоор үнэхээр хэцүү болчихжээ.Ядаж ийм юм бичиж хоолоо олж идэх хэрэгтэй гэж мөн ч их ухуулахюм,энэ хүн.Даанч дагахгүй юм.
арчаагүй залхуу болж л өгвөл төрийн албанд шимэгчлэн амьдрах дуртай чам мэтийн оркууд уншаад ч ойлгохгүй.
Za bi mundag uhaant hun bish.gehdee bi unshlaa.mash zov bichnee.mini uhaanaar ene bidniig udirdaj bgaa nohduud uuniug sain togtoj unshsaasai.3han sayiig chini ongej chigluulj bolohoor bgaa bizdee.tsag hugtsaa hairan bn daa Lo
Ардчилал нэрээр золбин нохой шиг болгочихсон, ямар ч зорилго зорилтгүй , залуус нь iphone мөрөөдсөн эрх чөлөө шаардсан эмх замбраагүй нийгэм л бий болсон байна.Улс төрчид нь ихэнх нь хувийн аминч үзэлтэй.Лидергүй худлаа чалчсан улс.Эдийн засагчид нь хоосон онол ярьдаг улс төрчдийн тэжээвэр маягийн хүмүүс байх
Асуулт буруу. "Ийм үхээнц хүн байгаад яахын" гэдэг чинь цаагуураа ийм улс байгаад ч хэрэггүй, гаднын аль нэгэн хүчирхэг улсад дагаар оръё гэж ойлгогдоод бна. Сингапур хол бна даа, таны бодлоор тэр улс нь магадгүй Хятад байх юм болов уу?
Сэтгэгдлүүдийг харлаа. Энэ зэргийн шүүмж байх л асуудал. Үүнээс илүүгээр хариуцлага нэхэх өдөр ирж болох юм шүү. Зарим нь жам ёсоороо хөгжиж л байна гэж дуугарч байна. Энэ үнэлгээ бол ёстой тайвшруулагч дайсны үнэлгээ. Бидэнд боломж өчнөөн байсан. Бүгдийг нь хулгайлж, хуурч, залилж, мэхэлж идсэн. Одооч энэ процесс үргэлжижл байна. Хариуцлагын тухай ойлголт байхгүй болоод удаж байна. Ж- нь интерполоор эрэн сурвалжлагдаад байсан Монголын мөнгийг идсэн уусан, луйвардсан гэх Монгол Банкны ерөнхийлөгч байсан Золжаргал хулгайч Bloomberg-бидэндээ амьдрах ухаан заагаад даапаалаал байж байх жишээтэй. Ийм л байна. Өөрсдөө бодоцгоо. Энэ жам ёсуу?
Баярхүү ч олныг зөв чиглэлд гэгээрүүлж яваа хүн шүү.Бичсэн зүйл нь уншууртай,мөлжүүртэй сайхан сайхан.Дараа гарах нийтлэлийг нь сонирхон хүлээж,телевизийн ярицлагыг нь түүвэрлэн,давтан, давтан сонсдог нэгэн билээ би.Манайд чанга гарын удирдагч хэрэгтэй нь хэрэгтэй л байна.Хамгийн гол нь ард түмний баялгийг өөрөө болон бусадтай нийлж иддэггүй,идсэн нэгнийг өршөөдөггүй удирдагчтай байдагсан бол байгалын асар их баялаг эрдэнэсийн сантай,гуравхан сая ард түмнийг сайхан амьдруулах боломж байгаа л гэж хардаг шүү.Мөн түүнчлэн тухайн үеийн Сингапуурчуудтай харьцуулхад Монголчууд социализмын буянаар бас нилээн гэгээрч,боловсорсон хүмүүс байсан даа. Тиймээс зөв удирдсан бол өдийд Сингапурын дайны биш гэхэд Хятадаас нэг их хоцрохгүй л байсан байх.
Юм үзэж нүд тайлсан хүн шүү.хэлсэн ярьсны утгыг оилгохгүй. тэгсэн мөртөө коммент бичих дуртай
Энэ нэг сохоосон юм хаа явсах газраа Элбэгдоржийг магтаж бөгсийн долоож явдаг юм
Баярхүү эх орныхоо хөгжилд санаа зовнин бичсэнд талархаж байна. Сингапурын хөгжлийн түүхээс санаа авах хэрэгтэй гэсэн агуулга байна. Сингапур Монгол хоёр хөгжлийн хувьд ялгаатай ч гэсэн хоёр өөр ард түмэн. Бид Сингапурыг дуурайх албагүй. Монгол хүн төрөхдөө амандаа устай, ходоодондоо хоолтой төрдөг буянтай ард түмэн. Их хэмжээний газар нутаг, их хэмжээний нүүдлийн мал, асар их газрын дээрхи болон доорхи баялаг зүгээр л ээжийн хэвлийгээс унахад бидэнд өгөгддөг. Гэвч монгол хүн гарвалаараа ажилсаг үйлдвэрлэгч байсныг бас мартаж болохгүй. Түүнийгээ уламжилж чадахгүй бол харин хамгийн ядуу ард түмэн болноо. Өнгөрсөн шилжилтийн гэх 30 жилд алдсан том алдаа бол өнгөрсөн 70 жилээ муулахын дээдээр муулж, уламжлалаа мартсан явдал. Үүнээс үүдэн таны санаа зовнисон нийгмийн бүх сөрөг үзэгдлүүд бий болсон хэрэг. Гэхдээ үүнийг засч болно. Яагаад гэвэл монгол нутаг дээр минь монгол хүн л амьдарч байна.
Эрээний эдийн засгийг л дэмжых байх даа
Үнэн юм аа
Үнэн юм аа
Энэ улс мөхөх нь эргэлт буцалтгүй болсон бололтой.
Ийм л болчихсон ш дээ Ах захаа хүндлэхээ байсан, өөр өөрийнхөөрөө аашилдаг болсон, хийж бүтээхээсээ илүү идэж уусан иргэдтэй болсон, амнаас нь гарч байгаа үг нь хүртэл өмхий муу үг болгоныг гаргадаг болсон, дэвжиж дээшилжсайн яваа нэгнээ дандаа татаж унагадаг болсон, олигтой өөдтэй ажил хийж байгаа нэгнээ дандаа доромжилж муулсаар байгаад хүний адаг болгоно. Шудрага нэгнээ гүтгэсээр байгаад ард түмний дайсан болгоно, ийм улс үндэстэн хэврэг болохоос яахав Монголчуудад чанга хатуу хууль цааз, чанга удирдлага л тохирно. Ардчилал хүний эрх гэж хашгирсаар байгаад улс үндэстнээ мөхөл рүү нь явуулж байна
aldart Kunziin surgaalaas bidend bichij ogooch mash sonin baukh bolno bayrlalaa
үнэн л бичиж,Манай Ардчилал худалдан авах чадвар л байна ш дээ Өөр юу ч биш бүхнийг төрөөс нэхсэн Сэтгүүлч тэмцэгч нар тэднийг санхүүжүүлсэн улс төрчид Биднийг боломжийг хулгайлсан 30 жил ард иргэдэдээ хүртээлгүй Ардчилсан баячууд мэдээж бор зүрхээрээ хөдөлмөрлөсөн хүмүүсийг хэлээгүй шүү Заавал улс төрчидтэй хуйвалдаж авилгал танил талаараа баяжигсадыг хэлж байна
Хаягдаад байгаа малын арьс шир,нэхийгээр дулаан хувцас хийж өмсөөд гадаа 5 цаг зогсох чадваргүй Монгол хүнийг өнгөрсөн 30н жилд бий болгожээ.Арчаагүй гэхэд арай л биш ээ.Буруугаа бусдаас хайдаг,өөрөө өөрийгөө аваад явах чадваргүй энэ хүн сүрэг дайн дажин болвол бусдын эрхшээлд ороход бэлтгэгдсэн бна.
Монгол Улсыг элгээр нь хэвтүүлсэн хүмүүсийн нэг, худалдагдсан, гол нэгэн үзэл сурталч нь.
Бая лу ку еикэ муухай байнаа.
Зөв санаа дэвшүүлжээ. Соён гэгээрүүлэгч нөхөртөө амжилт хүсье