sonin.mn
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Канад Улсын Гадаад хэргийн сайд Франсуа Филипп Шомпань нар өнөөдөр утсаар ярьж, хоёр талын харилцаа, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов.
 
 
 
 
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л чиглэлээр идэвхтэй өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, Канадын Засгийн газар “COVID-19” цар тахлын халдвартай тэмцэх, вакцин гаргах, вакцины тэгш хүртээмжийг бий болгох зэрэг асуудлаар Олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд манлайлж  байгаад баяр хүргэж, хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв. Мөн Канадад аж төрж буй монголчуудыг дэмжиж буйд талархал илэрхийлэв.
 
 
 
Ноён Франсуа Шомпань Канад Улс нь Монголын уул уурхайн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагч болсондоо баяртай байгааг тэмдэглэж, COVID-19 цар тахлыг хяналтдаа байлгаж, хүний амь эрсдээгүй байгаад баяр хүргэв.
Сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ийнхүү өргөн хүрээнд хөгжиж ирснийг тэмдэглэж, цаашид ололт амжилтаа улам бататган бэхжүүлж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа нотлов.