-Шууд асууя. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу?
-Эрхтэй. Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж байгаа шүү дээ. Одоогийн Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн өмнөх өөрчлөгдсөн заалтаар сонгогдсон Ерөнхийлөгч. Түүнийг улируулан сонгох тухай заалт байсан нь хүчингүй болсон. Хамгийн товчхондоо бол одоо “50 нас хүрсэн хүнийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг анх удаа хэрэглэж 2021 онд сонгууль явуулна. Тэгэхээр парламентад суудалтай нам, намууд эвсч энэ болзлыг хангасан хэнийг ч ямар нэгэн хязгаарлалтгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх, дэвших эрхтэй. Х.Баттулга гэж хүн нэр дэвшиж, сонгогдох эрхтэй.
-Сүүлийн үед энэ асуудлаар улстөрчид төдийгүй учир мэдэх хуульчид янз бүрээр ярьж маргалдах боллоо?
-Үүний учир шалтгаан эрх зүйн онолын хувьд маш ойлгомжтой юм. Аливаа эрх зүйн хэм хэмжээний дотоод бүтэц гэж байдаг. Үүнд Гипотез буюу нөхцөл заасан хэсэг. Диспозиц буюу зан үйлийг журамласан хэсэг, санкц буюу хариуцлага тогтоосон хэсэг. Ийм бүтэцтэй. Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн хоёр дахь заалтыг үүгээр задалбал, “таван жил оршин суусан, 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн” гэдэг нь гипотез, харин түүнийг “Зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн нь диспозиц болно. Энэ хэм хэмжээний дотоод бүтцээс “нэг удаа сонгоно” гэдгийг тасдаж аваад өмнөх өөрчлөгдсөн хэм хэмжээ буюу “45 настай, уугуул Монгол иргэнийг сонгоно” гэсэн заалттай харшуулж уншаад, үүгээрээ Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгогдох эрхийг хязгаарлана гэж байхгүй. Учир нь энэ бүтэц нэгдмэл юм. Тэгэхээр гуйвуулж яриад байгаа улстөрч, хуульчид бол улс төрийн өөр зорилготой байна. Түүнээс биш онолын үүднээс энэ тайлбарыг хуульч хүн бүр, тэр байтугай хуулийн мэргэжлийн нэгдүгээр анги дүүргэсэн оюутан ч ойлгоно.
-МАН, УИХ-д олонхийн суудалтай байхдаа, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Үүгээр 1992 оны Үндсэн хуулиар тогтоосон төрийн байгуулал буюу төрийн эрх мэдлийг хуваарилсан хэсэгт зарим өөрчлөлт орсон. Тухайлбал, Ерөнхий сайд, сайд нарын томилгоо, Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудад зарчмын өөрчлөлт хийж чадсан уу?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ихэнх нь хэрэгжиж эхэллээ. Энэ цаг үед хуулийн үйлчлэлийн тухай ярилцаж, олон нийтэд оносон ойлголт өгөх нь зөв. Нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн төрийн байгуулалтай холбоотой хэсэгт, Ерөнхий сайдын эрх мэдлийг шууд болон дам шинжтэй нэмэгдүүлсэн. Энэ нь парламентын оролцоо, эрх мэдлийг бууруулсан нэмэлт, өөрчлөлт боллоо.
Дараагийн нэг асуудал нь шүүх эрх мэдлийг хараат бус болгоход чиглэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан. Мөн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан өөрчлөлт хийлээ.
-Агуулгын хувьд тодруулж, тайлбарлахгүй юу?
-Нэгдүгээрт, Ерөнхий сайд өөрийн танхимыг парламент болон Ерөнхийлөгчөөс хамааралгүйгээр бие даан томилж, чөлөөлөх эрхтэй болсон. Ерөнхий сайдыг огцруулах боломжийг хумьж, УИХ-ын тогтоол батлах хувийг илүү их болгосон. Нийт 76 гишүүний олонхиор шийдвэрлэхээр заасан. Ийм өөрчлөлтүүдийг хийснээр Ерөнхий сайдад илүү их эрх, түүнийг дагасан хариуцлага оногдож байгаа. Сонгуулиар нийт сонгогчийн хүсч дэмжсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж, үүрэг парламентаас хамаарахгүйгээр Ерөнхий сайдад ирж байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Улсын нэгдсэн төсвийн зардал болон алдагдлын хэмжээг парламент нэмэгдүүлэхгүй байх тухай өөрчлөлтийг мөн Үндсэн хуульд оруулсныг тэмдэглэн хэлье. Шүүх эрх мэдлийн хувьд, өмнө нь УИХ-аас баталсан Шүүхийн захиргааны хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийг Ерөнхийлөгч дангаараа байгуулж байсан гажуудлыг засч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог 10 байхаар Үндсэн хуульд хуульчилж, түүний тавыг шүүхээс бүрдүүлэхээр заасан. Түүнчлэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах эрх бүхий шүүхийн сахилгын хороотой байхаар мөн заасан. Одоо энэ хороог байгуулах талаар Шүүхийн тухай хуульд ид маргаж байна. Ерөнхийлөгчийн хувьд түүнд органик болон ердийн хуулиар олгох бүрэн эрхийг Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн хүрээнд хумьсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн бүрэн эрх зөвхөн Үндсэн хуулиар хязгаарлагдаж байгаа. Бусад хууль тогтоомжоор эрх нэмж авах боломжгүй болгосон.
-Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт бидний хүсч хүлээж, олон жил ярьж байсан асуудлыг шийдвэрлэхгүй гэж үү?
-Төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, тэдгээрийг тэнцвэржүүлсэн 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал гажуудаж алдагдлаа. Гүйцэтгэх эрх мэдэл, түүний тэргүүн болох Ерөнхий сайдад хэт их эрх мэдлийг төвлөрүүлж УИХ-д олонхийн суудал авсан намын дарга Ерөнхий сайд парламентыг удирдаж, Засгийн газарт тавих парламентын хяналт үгүй болох жишиг тогтлоо.
Шүүх эрх мэдлийг парламентын хяналтад үнэн хэрэг дээрээ Ерөнхий сайдын хяналтад авахаар оролдож байна. Энэ сонгогчдын, Монголын ард түмний хүсэн хүлээсэн өөрчлөлт биш.
“Нэг толгойтой болох хэрэгтэй” гэдэг бол ихээ хариуцлагагүй, мэдлэггүй үг. Гэтэл парламент бол Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар төрийн эрх барих дээд байгууллага. Одоо парламентын олонхи намын бүлгийнхээ хяналтад орчихлоо. Бүлэг дээр гаргасан шийдвэр төрийн эрх дээд байгууллагын шийдвэр болсон. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд “УИХ-ын гишүүн ард түмний элч нийт иргэн, улсын эрх ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж зааснаас бус намын элч байна гэж заагаагүй.
-Ерөнхий сайдад эрх мэдэл төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн байр, суурь бас яваад байна?
-Нам нь төрийн дээр, намын дарга-Ерөнхий сайд нь тэр бүхний дээр сууж байна. Энэ нь улс төрийн намын эрх зүйн орчинг боловсронгуй болгохыг зориуд орхиж сүүлийн 30 жил “хаяж”, нам гэдэг нь төрийн эрхийг авч төсвийн хөрөнгө, тусгай зөвшөөрөл, түүгээр дамжуулж газар, газрын баялгийг тонон мөлжиж хувь хүмүүс хөрөнгөжих аппарат болж биежсэнд байна. Энэ аппарат төрийн эрхээр тэтгүүлж хууль, журмаас, шүүхийн хяналтаас гадуур оршиж байгаагийнх юм. Цаашид ч байх нь л дээ. Үндсэн хуульд оруулсан 2019 оны өөрчлөлтөөс түрүүнд дурдсан, “Засгийн газрын өргөн мэдүүлсэн улсын Төсвийн төслийн зардлыг УИХ нэмэгдүүлэхгүй” гэдэг заалт парламентын хяналтыг төгсгөл болгох юм гэж хэн санах билээ. Энэ заалт хууль журам тогтсон, улс төрийн соёлын түвшин өндөр улс оронд бол төрийн тогтолцооны тэнцвэрийг алдуулах хэмжээний заалт биш юмсан.
Гэтэл манайд байгаа сонгуулийн мажоритар тогтолцооны гайгаар мөнөөх л жалгандаа таалагдах гэсэн, улирч сонгогдох нь амьдралын зорилго болсон парламентчдын хувьд өөрийг нь сонгосон тойрогт төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийлгэхүйц төсвийг Засгийн газраар өргөн бариулав. Үүний төлөө Ерөнхий сайдад “нэгэнтээ сөгдөх”, түүний тендерийг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас шалгаруулж өөрийг нь давхар санхүүжүүлэх “өөрийн тал”-ын хүнд өгүүлэх гэж хоёронтоо “сөгдөх”, эцэст нь дараагийн сонгуульд нэр дэвших эрхээ олж авах гэж намын дарга-Ерөнхий сайддаа дөрвөн жил “сөхрөөтэй” байгаа нь ил харагдахгүй байна гэж үү.
-Үндсэн хуульд зааснаар Төрийн тэргүүн энэ мэт гажуудлыг сануулах, зохицуулах үүрэгтэй биз дээ?
-Би Үндсэн хуулийн өөрчлөлт, түүнийг дагуулж парламентаас хийж байгаа тодорхой хууль тогтоомжийн өөрчлөлт, хандлага, улс төрийн соёл, ухамсарын түвшинтэй харьцуулаад байдал ямар байгааг зураглаж хэлж байна. Ерөнхийлөгч үү, дээр дурдсанчлан Ерөнхийлөгчийн бүрэн эрх маш хязгаарлагдмал болж үлдсэн. Харин ч одоогийн Ерөнхийлөгч байгаа тулдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хоорондоо ойлголцож байгаа тулдаа асуудал энэ зэрэгтэй удсан байж болох юм. Дараагийн удаа ийм байна гэсэн баталгаа байхгүй. Одоогийнхоос сул дорой хүн Ерөнхийлөгч болбол эсвэл увайгүй муу хүн Ерөнхий сайд болбол хууль эрх зүйн ийм боломж дээр ямар үйлдэл хийж, түүнээс ямар үр дагавар гаргах бол доо. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчөөс хурааж байгаа эрхүүдийг парламент, шууд Ерөнхий сайдад нэмээд байна шүү дээ. Тухайлбал АТГ-ын даргад томилуулахаар нэр дэвшүүлэх эрхийг, түрүүн дурдсан шүүхийн сахилгын хороог байгуулах эрхийг ч эцэст нь Ерөнхий сайд-намын дарга эдэлнэ. Ингэх гэж Үндсэн хуулийг өөрчлөөгүй шүү дээ. Илүү хараат бус болгоё гэснээс бус, зүйрлэбэл чонын амнаас гараад барын аманд гэдэг шиг байж таарахгүй. Өнөөдөртөө Ерөнхий сайдын нам, төрийн хууль тогтоох эрх мэдэлд нөлөөлж байгаа нөлөөллийг шууд хязгаарлах, залах боломж байхгүй. Ерөнхийлөгч улс төрийн нөлөө үзүүлж л болох юм. УИХ-д, ард түмэндээ илгээлт бичих, Засгийн газарт чиглэл өгөх зэргээр л эрх нь хязгаарлагдах болов.
-Тэгээд одоо бид яах ёстой вэ. Дахин Үндсэн хуулиа өөрчлөх үү?
-Би баахан эсэргүүцэж шүүмжлэхийг л зорьсон мэт харагдаж болно. Гэхдээ болохгүй зүйлийг уудалж хэлэхээс өөр яалтай. Шийдэл байгаа юу гэвэл байж таарна. Бидний 1992 онд сонгож авсан парламентын төрийн тогтолцоо бол нэгдүгээрт, “төлөвшсөн улс төрийн нам”, хоёрдугаарт, “мэргэшсэн төрийн алба” гэсэн хоёр тулгуур баганатай. Нэн тэргүүнд хийх ажил бол улс төрийн намын шинэтгэлийг эхлүүлэх юм. Улс төрийн үзэл санаа, үнэт зүйл, зарчимд суурилсан, тэдгээрийг тойрч нэгдсэн, санхүүжилт ил тод, гишүүд гэхээсээ илүү дээрх үзэл баримтлал, зарчим, үнэт зүйлд нэгдсэн цөөхөн ч хамаагүй гишүүн, тэдний үзэл санаа хөгжлийн хөтөлбөрийг дэмжих дэмжигчдэд суурилсан улс төрийн намтай болох хэрэгтэй. Ийм намыг шинэтгэн төлөвшүүлэх, эрх зүйн орчинг бий болгох нь чухал. Төрийн албыг улс төрийн намын хавсарга болгож буйг нэн даруй зогсоож, мэргэших, чадавхижих боломжийг нь нээж удирдлагыг нь гарт нь өгөх, улс төрийн намын халаа сэлгээ, дарамтаас үтэр түргэн салгах хэрэгтэй. Мөн төсвийн хулгайг таслан зогсоох, үүний тулд төсвийн хөрөнгө оруулалтын нийгмийн болон эдийн засгийн үр өгөөжийг урьдчилан тооцож эрэмбэлэх, эдгээрийг төсвийн төсөл боловсруулахад мөрдөх, хожим үүгээр боловсруулсан, хянасан алба, албан тушаалтанд хариуцлага тооцох шинэтгэлийг даруй хийх шаардлагатай байна. Одоо байгаа Үндсэн хуулийн хүрээнд, төрийн байгууллын хүрээнд нэн тэргүүн хийх ажил шүү дээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ungas ald pialdaga min
Баттулгыг дэмжих хэрэгтэй. Элбэгдоржийн МАНАН энэ хүнээс айхдаа худал гүтгэлэг цуу их тарааж байна.
Эрүүл мэнд А-Я!
НӨГӨӨ СОЛИОТ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ БАЛАЙР ЭТГЭЭДИЙН ХҮСЛЭЭР ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ НЭР ДЭВШИХГҮЙ БАЙХ ЮМ ГЭНЭ. АН-ЫГ ДАВХАРТ НЬ БАС АЛАХ НЬ. НАМААСАА ГАРСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДЭВШҮҮЛДЭГГҮЙ ЯМАР НАМ ХАА БАЙХ ВЭ, ХУУЛИАРАА Ч ХААЛТГҮЙ
Болохгүй зүйл дээр хууль хүн ингэж тэнэгтэж байна гэхээр ямар нөхөр гэдэг ойлгомжтой байна. Жонхуугийн хөлснийхөнд шударга ёс гэж байхгүй.
Хуулийг ингэж буруу тайлбарлаж байгаа хуульч шүүгч өнөөдөр гэмгүй ардуудын хэргийг яаж шүүдэг юм болдоо бүр новш санагдчихлаа.
Дахин дэвшихгүй нохойтой зууралдаад шүүгч нараа та нар хаана очих юм бэ шоронд очино. Ирээдүйгээ харж хуцаж сурах хэрэгтэй. Нэгэнт үндсэн хууль дээр болохгүй гэсэн хоригтой хүнтэй тэнэгтэж зууралдаад хол явахгүй наад хүний чинь улс төр 5 сарын дараа дуусна.
daxij songood xiix yumyg guitseex ny zob doo lav l xulgai xiij eldev uran zurag xulgailaxgyi ee
2019 онд ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд гэдэг хүн Х.Баттулгатай хамтраад өмнө ерөнхийлөгч хийж байсан хүн дахин дэвшихгүй гэсэн хууль өөрсдөө оруулж ирсэн. Ийм хууль оруулж ирээгүй бол өнөөдөр баталгаатай дахин дэвшинэ гэж явах байсан юм. Х.Баттулга өөрөө овоогоо босгож орж ирсэн. 2020 оны 5-р сард батлагдсан хууль дээр тэр өдрөөс өмнө ерөнхийлөгч байсан бүх хүмүүст энэ хууль зэрэг үйлчилнэ гэж бичигдсэн байгаа тул Х.Баттулгад боломж байхгүй. 3 жилийн өмнө Х.Баттулга ерөнхийлөгч болсон байна. Болох гэж байгаа биш ерөнхийлөгч болсон байна гэсэн өнгөрсөн цагаар бичигдэж байна. Ямар тэнэг хүн үүнийг мэдэж байхад битгий ингэж тэнэгт. Тэр хууль өнөөдөр ч үйлчилж байгаа учраас боломжгүй. Дараагийн ерөнхийлөгч сонгогдоод эрхээ авах үед Х.Баттулга ерөнхийлөгч хийж байсан хүнд тооцогдоно. Тиймээс тэр үед өмнө ерөнхийлөгч хийж байгаагүй хүн сонгогдсон байх ёстой учраас хэрэв Х.Баттулга хууль бусаар дэвшээд ерөнхийлөгч болоод үргэжилүүлнэ гэвэл өөрөө хууль зөрчсөн хэрэг болно.
Энэ хуулийн нөгөө нэг тайлбар нь өмнө ерөнхийлөгч хийж байгаагүй хүн гэж орсон учраас ирэх ерөнхийлөгч болох хүн шинэ бөгөөд өөр хуучин хүнээс тамга авах ёстой. Үргэжилүүлж болохгүй гэсэн утгатай. Ямартаа ч заавал өмнө ерөнхийлөгч байгаагүй хүн ерөнхийлөгч байсан хүнээс тамга авах ёстой учраас улиран сонгогдоно гэсэн ойлголт 2020 оны 5-р сараас алга болсон гэдгийг ойлгох хэрэгтэй хуульч нэртэй хөлсний эргүү минь. Ерөнхийлөгч болж байгаа хүн заавал өөр хуучин хүнээс тамгаа авна. Түүнээс биш өөр өөрөөсөө авч болно гэсэн заалт энд байхгүй улиран гэсэн заалт байхгүй.
Chi ugsun yriltslagaa ergej harj songuuli bolohoor l soliorood bh psda chini zail
Хуулийн ингэж тайлбарлахгүй ээ тийм байсан юм бол энэ хууль Х.Баттулгад хамаарахгүй эсвэл 2017 оноос өмнөх ерөнхийлөгч нар дахин дэвших боломжгүй гэж оруулаад ирэхгүй яасан юм. Х.Баттулга эсвэл 2017 он буюу Х.Баттулга сонгогдсон өдрөөс өмнөх үед гэж заагаагүй учраас хамагдаад явна. Наад хууль дээр чинь Х.Баттулгыг хамаарахгүй гэж заагаагүй байна. Мөн 2020 оноос өмнөх бүх ерөнхийлөгч нарт гэсэн байна. Х.Баттулга 2021 онд сонгогдсон хүн юм уу.
Энэ блл эрх баригчид өөрсдөдөө зориулж хийсэн хууль хуучин хууль нь дээр байсан америк 4 жил ээр сонгодог ер нь 6 жил их буруу муу хүн гарвалл 6 жил ард түмэн зоовоод суухуу маш урт хугацаагаар сонгох буруу ард түмэн дотроосоо ч дэвшүүлж болохоор хийх ёстой
Албаар шахуу Хамгийн гол хуулиа ингэж цоорхойтой хийчихээд бүгдээрээ их мэдэх болж худлаа үнэн нь мэдэгдэхгүй тайлбар өгөх юм. Үүнд тайлбар өгөх эрх бүхий ганц л байгууллага байгаа гэж бодох юм. Тэр нь Үндсэн хуулийн цэц байлтай. Гэтэл одоо ингэж их иргэдээ төөрөлдүүлж байхад огтоос арга хэмжээ авч нэг талд нь гаргахгүй байгаа нь ямар зорилготой юм болоо. Гайхах юм.
Чамбай сануулга ... Дүлий дүмбэд байхаас өөрцгүй сануулга ... анхны сануулга - болов уу ...
Ярилцлагын сонсоод уздээ. Еронхийлогч гэхэд ямар гутмаар мангар бэ?! Яаж энэ олон жил байв аа! Бурхандаа залбираад даруйхан уучлалт гуйгаад холдвол таарна.
Ардчилсан нам шийдэж дээ, ардчилсан намаас Оюунгэрэл гарч ирвэл 80%-ийн саналаар ялах магадлалтай, Баттулга гарч ирвэл 20%-ийн саналаар ялагдах магадлалтай гэж судалгаа хэлээд байдаг, тэгэхлээр өрсөлдөгч намууд нь Баттулгыг ардчилсан намаас дэвшүүлэх гээд улайраад байгаа гэсэн үнэн юм байна!
ОЮУНГЭРЛИЙГ ХЭН ДЭМЖИХ ВЭЭЭ, ЦААНА НӨГӨӨ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ ХАРАГДААД БАЙХАД ЧИНЬ
Garaad demii belen hool bolno!!!
Эрүүл мэнд А-Я!: www.eruulay.com
Худлаа хөмсөгөө зангидсан Пэсдаагаар яадаг юм ямар ч чадамжгүй юм байна лээ их итгэж хүндлэж байсаэ юмсан одоо ч больж байна доо Hero-р зүглүүлсэн шал худлаа Клип байлээдээ боль боль
өмнөх бүх ерөнхийлөгч нэр дэвшиж болох нь байна. Элбэгдож Энхбаяр Багабанди гэтэл дахин сонгохгүй гэдэг үндсэн зарчим байдаг
гипотeз.диспозиц.санкц нь харин дахин нэр дэвших эрхгүй болгосон байдаг.Үүнийг нь З.Энхболд тамгын дарга байхдаа өөрөө хийлгээд алга болсон өөрөа Eрөнхийлөгчид нэр дэвших далд санаа байсхн гэдэг биздээ
Хүрэлсүх гүйцэтгэх засаглалыг хянадаг тогтолцоо болох АТГ-ын даргыг өөрөө томилдог болох нь аюул дагуулна. Хэзээ ч ийм зүйл байж болохгүй. Тэгвэл АТГ гэж байх ч шаардлагагүй, үндсэн ажлаа хийхгүй бизнес болон Хүрэлсүхтэй санаа нийлээгүй хэсгийг цавчих сэлэм л болно
Маш зөв хэллээ
1 удаа гэснийг юу гэж тайлбарлах вэ
Хотын шахуу оросжсон хужаа Оросын тавиулыг өмөөрнө айн.
Arai heternee hamgiin Tom hulgaich erinhiilugch boldog huuli ba a mongold Africa ard hotsorloo
Баттулга одоо болно Юм хийхгүй хүн гэдэг нь батлагдсан Ер нь 3 хан сая хүнд энэ албан тушаал хэрэгтэй юмуу Бөөн зардал зарлагын үүр Хуурамч хор найруулах билэг тэмдгийн л нөхөр бх юм Юм хиыхийн тулд хор найруулганд оролцдог ийм орон тоо хэрэггүй Бх ёстой бол арай өөр статустай УЛСЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ бодлого тодорхойлогч бвал Зүгээр Ж нь Ерөнхийлөгч ШУА аа гартаа аваад хүчтэй эрдэмтдийн багтай улсын хөгжлийн зургийг төлөвлөж өрсөлддөг бвал оновчтой бх УИХ зөвхөн хуульчдаар бүрдсэн хуулиа боловсруулж, намууд ерөнхийлөгчиын гаргасан хөгжлийн төлөвлөгөөг гүйцэлдүүлэх арга ухаанаар уралдаж засгаа авч явбал үр дүнтэй Улс орон гждэг чинь нэг л айл Айлын аав нь ямарч ноомой дугарах мэдэлгүй, хэдэн хүүд нар гь том том юм яриад хулгай зэлгий явдаг айл бдаг Монгол яг тийм бга
Төрийг төсөв гэж хардаг, төсвөөс хулгай хийж хумсалхийн тулд эрх мэдэлд очих хэрэгтэй, гээд эрх мэдлийн төлөө төрд дарга, төрийн албан хаагч болох гэж үхэн хатан зүтгэх нь Монгол хүний бахархал (эмгэнэл) юм өө, төрд УИХ гишүүн , дарга, албан хаагч болонгуутаа хар масс нтр гэж ард түмээ дорд үзнэ новшийн Монгол зан
Зургаан жилээр нэг удаа сонгогдоно гэсэн байгаа. Үүнийг 1-р ангийн хүүхэд ч ойлгоно. Манай 76 ийн зариим нь огт ойлгодоггүй ээ.
Zonhuu eronhiilegchiin oron toogmongoor tsohiz avsan ene gemt hergiig hezee shalgaz duusah 've?
Женко дахин нэр дэвших нэр нүүргүй болсон хүн. Хэрэгт орооцолдон хэл ам болж байсан тэр үед ерөнхийлөгч болсон биздээ. Хулгай луйвар, хагалан талцуулах, хятадуудад найр тавих, оффшор лизенц гээд бүх муу мухай бүхэнд оролцсон, энэ бүгдийн ард нь байдаг энэ хүн Монголд хэрэггүй.
Ард түмэнд ер нь ямарч эрх алгаа өөрсдийн сонгох хүнээ дэвшүүлэх эрх алга тэгэхээр сонголтгүй сонгууль болно бид эднээс сонгомооргүй огт өөр хүн сонгомоор байвал яахав энэ жүжиг хэзээ ч зогсохгүй 30 жил явлаа сайн болсон юм нэг ч алга
Erkj bhgui zuwhun neg udaa 6 jil gej bgaa. 2 udaa 10 jil boloh gej bna
Zuv yarij bn. Kozeltopor oos sain yum huleegeed goridsonii garz
Баттулга л биш байгаасай
Tanai sonin ch taarsan bugs doloogchoosoo yriltslaga avch dee
Жонхуу 4жил юу хийсэн бэ
Манай УИХ ын дарга маань 6 жилээр нэг удаа сонгоноо гэсэн заалтаа өөрөө огт ойлгохгүй яваа нь ярилцлагаас нь харагдлаа. Бид ийм л төр сонгосон түмэн дээ.
Энүүний зураг хөрөг нь бна уу? Нэг их юм асууж шалгаахад дэмий хүн гэдгийг нь эртхэн мэдэж авъя. Эрхзүйч ухаантай юм блгүй
Энүүний зураг хөрөг нь бна уу? Нэг их юм асууж шалгаахад дэмий хүн гэдгийг нь эртхэн мэдэж авъя. Эрхзүйч ухаантай юм блгүй
Яг хэн гээч нь ингээд ул долоогоод байгаа юм бэ. Хаана албан тушаал хашдаг, ямар чиглэлийн эрх зүйч юм. Хэн нь ч тодрхойгүй хүнтэй ярилцсан байх юм.
Шударга байл даа . Ийм попрогч салбадай ийм хулгайч яагаад ч дахин сонгуульд өрсөлдөх эрхгүй гээд хэлчих чадал бхгүй шүү
10 жил Ерөнхийлөгч байна гэвэл ҮХ шууд зөрчигдөнө.Өөрийгөө хуульч гэж бурж буй пялдага гуйа.
Ugui shu demjihgui ee
Ойлгохгуй байна уу Зовхон 1 удаа 6 жил гэж тэнэг мунхаг харанхуй хэн ч ойлгохоор биччихсэн байгаа пялдага минь
Garaad ch gavihgui baihooo. Ner n unachihsan bolohoor.
YRAI mongolchyyd demjine. YRAI
Ядарсан захиалгат зохион бичлэг
Женко дахиж монгол ялнаа
Женко дахиж монгол ялнаа
50 нас хүрсэн Монгол Улсын иргэн” гэдэг нь гипотез, харин түүнийг “Зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн нь диспозиц болно. Эндээс харвал одоогийн ерөнхийлөгч дахин нэр дэвшвэл ҮХ зөрчих юм бн. Учир нь ҮХ-д “Зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа сонгоно” гэж маш тодорхой заасан бн. Одоогий ерөнхийлөгч нэр дэвшиж сонгогдвол 2дахь удаагаа еранхийлөгчөөр ажиллахаас гадна 6 биш 10 жил ажиллахаар болчихоод бн.
Ухаантай юм шиг тэнэг вэ
50 нас хүрсэн Монгол Улсын иргэн” гэдэг нь гипотез, харин түүнийг “Зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн нь диспозиц болно. Эндээс харвал одоогийн ерөнхийлөгч дахин нэр дэвшвэл ҮХ зөрчих юм бн. Учир нь ҮХ-д “Зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа сонгоно” гэж маш тодорхой заасан бн. Одоогий ерөнхийлөгч нэр дэвшиж сонгогдвол 2дахь удаагаа еранхийлөгчөөр ажиллахаас гадна 6 биш 10 жил ажиллахаар болчихоод бн.
50 нас хүрсэн Монгол Улсын иргэн” гэдэг нь гипотез, харин түүнийг “Зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн нь диспозиц болно. Эндээс харвал одоогийн ерөнхийлөгч дахин нэр дэвшвэл ҮХ зөрчих юм бн. Учир нь ҮХ-д “Зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа сонгоно” гэж маш тодорхой заасан бн. Одоогий ерөнхийлөгч нэр дэвшиж сонгогдвол 2дахь удаагаа еранхийлөгчөөр ажиллахаас гадна 6 биш 10 жил ажиллахаар болчихоод бн.
Жанхуу зайл
Жанхуу зайл
Монголчуудыг мунхруулагч хогийн шаар Баттулга даа , одоо бол нулиммаар бна
Баттулга гэдэг хүн нэг бол нэр дэвшинэ,шинэ ҮХ -р дэвшиж болохгүй гэвэл дахин 2 жил сунгах болно. Өөр гарц алга даа. Нэг бол 4 жил эсвэл 2 жил...ккк ямар сонголт хийх юм бол. Шинэ ҮХ-р ....нэг удаа 6 жилээр сонгоно, гэсэн байгаа.
Дахиад дэмжинэ
Баттулгыг дэмжих хэрэгтэй. Элбэгдоржийн МАНАН энэ хүнээс айхдаа худал гүтгэлэг тарааж байна. Монголын ард түмэн Х.Баттулга ерөнхийлөгчийг 100% дэмжиж гаргана.
Баттулгыг дэмжих хэрэгтэй. Элбэгдоржийн МАНАН энэ хүнээс айхдаа худал гүтгэлэг тарааж байна. Монголын ард түмэн Х.Баттулга ерөнхийлөгчийг 100% дэмжиж гаргана.
Миеэгомбо гэж бас ямар Бантан нь гарч ирээд хууль жонхууруулах гээд бнаа
Энэ логикоор бол Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж ч дэвшиж болох нээ? Хуцваа л гэе!
miegombo gej heniin
Ерөнхийлэгч Х. Баттулга гуай дахин сонгогдноо. Өөр хэн ч биш
Баттулга дэвших эрхтэй. МAHAH -ынхан мушгиад бгаа юм. Барахгүйлдээ!