sonin.mn
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын тэргүүний хувиар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг чөлөөлөхөөс татгалзаж, түүний оронд танхимаараа огцрох санал гаргасан байна. Удирдах зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн дэмжсэн аж. Улс төрийн уг шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэхээр товложээ. Түүний дараа УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах юм. Хуулийн хүрээнд Сайд нарыг чөлөөлөх асуудал Ерөнхий сайдын бүрэн эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх юм.
 
Э.Сүрэн