Хэдхэн арван жилийн өмнө ураны салбарын хөгжлөөр ижил түвшинд байсан Монгол, Казахстан хоёр өнөөдөр огт өөр чиглэлд хөгжиж байна. Тухайлбал, Казахстан улс 2000-аад оны эхнээс ураны салбарт гаднын хөрөнгө оруулалт, орчин үеийн технологийг оновчтой ашигласнаар дэлхийд уран олборлолтоор №1 байр эзлэх болжээ.
Казахстан өнөөдөр жилд 20,000 тонноос дээш хэмжээний уран олборлож, дэлхийн нийт нийлүүлэлтийн 40 орчим хувийг дангаараа хангаж байна. Тус улс ураны олборлолтоо байгальд хамгийн ээлтэй гэж тооцогддог газар доогуур уусган олборлох (ISL) технологиор бүрэн шилжүүлсэн нь амжилтынх нь гол түлхүүр болжээ.
Монгол Улсад ч мөн ижил төрлийн ураны нөөцүүд бий. Гэвч олон нийтийн үл ойлголцол, бодлогын тогтворгүй байдал, мэдээллийн хомсдол зэрэг шалтгаанаар энэхүү салбар хангалттай хөгжөөгүй хэвээр байна.
Уг нь Монгол улс ч Казахстантай адил:
• Стратегийн ураны орд эзэмшдэг,
• Мэргэшсэн боловсон хүчин бэлдсэн,
• Газар доогуур уусган олборлох нөхцөл бүхий геологитой,
• Франц, Орос зэрэг цөмийн технологитой улсуудтай түншлэл тогтоосон.
Өнөөдөр Монголын өмнө ураны салбарыг ил тод, хариуцлагатай, олон нийтийн оролцоотойгоор хөгжүүлэх, Казахстаны жишгээр нүүрстөрөгч багатай эрчим хүчний ирээдүйд хөрөнгө оруулах түүхэн боломж байна.
Иргэдэд үнэн бодит мэдээлэл өгч, байгаль орчны аюулгүй байдалд хяналт тавин, дэлхийн жишигт нийцсэн ураны төслийг хэрэгжүүлэх нь зөвхөн эдийн засгийн бус, эрчим хүчний аюулгүй байдал, геополитикийн бие даасан байдлын чухал үндэс юм.
Пүрэв - 04 сарын 02,
2026
Сэтгэгдэл10
mAMNAI BOSOO HEWTEE MGLUUD OTGONBAATAR OCHIJ TURSHLAGA SUDLAACH HAHA
Монгол улс уран олборлолтоор Казакстантай уралдаагүй бөлгөө! уралдах ч шаардлага байхгүй.
Монгол улс уран олборлолтоор Казакстантай уралдаагүй бөлгөө! уралдах ч шаардлага байхгүй.
Улны улсаараа үлдэх ёстой юм уу?
Гэрээний дагуу хятадууд өөрийн өмч болсон газар нутгаа хамгаалахаар цэрэг оруулж ирж байгаа байдал Казакстан. https://www.facebook.com/watch?ref=search&v=1878005713029027
Эх орны хөгжлийн эсрэг чигэлсэн, "эх оронч" багтай хэсэг бүлэг ноходийн хорлон сүйтгэх үйл ажиллагааг таслан зогсоох хүч Монголд алга уу эсвэл тийм сонирхол төр засагт алга уу ?! Энэ бол яах аргагүй л хойт хөршийн маань явуу лага, Женко, Даваасүрэн мэтийн тавиулуудын үйл ажиллагаа юмшүү дээ !!!
Казакстан өрөндөө уранаа өгсөөн оркоо.
Тэнд хүй нэгдлээрээ амьдрах хүсэлтэй эргүү хүмүүс цөөн бололтой
Хасагстан усанд орж үхвэл бид бас усанд орж үхэхгүй. Битгий ингэж солиорч бай. Тэнд тэгдэг,энд ингэдэг гэж элийрдэг бол нөхцөл байдлыг бодитоор үнэлдэггүй хоосон толгойтнуудын үйлдэл юм. Хоёр айл байлаа гэхэд өөр өөр амьдралтай. Тэгвэл улс орон бүүр ч өөр өөр амьдралтай.
Яг үнэн. Казакстаны зам нэг өөр монголын зам нэг өөр.