sonin.mn

Оросуудын дийлэнх нь буюу 80 хувь нь барууны орнуудтай харилцаагаа сэргээхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Энэ нь судалгааны нийт үеийн хамгийн дээд үзүүлэлт бөгөөд өмнөх оныхтой харьцуулахад 28 хувиар өссөн үзүүлэлт гэж Левада төвөөс мэдээлсэн байна. 

Тус төвийн мэдээлснээр судалгаанд оролцогчдын зөвхөн 14% нь харилцаагаа сайжруулах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд энэ нь 2015 оноос хойших хамгийн доод түвшин юм.


Хэдий яриа хэлэлцээ хийх шаардлага өндөр байгаа ч барууны орнуудтай жинхэнэ найрсаг харилцаа тогтоох боломжтой гэж үзэх хүмүүсийн тоо ердөө 25% байв.  
Эдгээр хүмүүсийн дийлэнх нь 24-өөс доош насны залуучууд, эмэгтэйчүүд, YouTube-ээс мэдээлэл авдаг хүмүүс гэнэ.


Үүний эсрэгээр, Орос, Барууны хооронд үл итгэх байдал зайлшгүй гэсэн үзэл бодол бүхий эрэгтэй, өндөр настай хүмүүс судалгаанд оролцогчдын дунд түгээмэл байв.

Сонирхолтой нь АНУ сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа Оросуудын нүдэнд гол “дайсан” байхаа больсон нь анхаарал татжээ.

Уг жагсаалтыг одоо Герман 55%, Их Британи 49%, Украин 43% -аар тэргүүлж байгаа бөгөөд харин АНУ 2024 оны тавдугаар сараас хойш 36 хувиар буурч, 40%-иар дөрөвдүгээр байрт орсон байна.


Мөн АНУ-д хандах хандлага мэдэгдэхүйц зөөлөрсөн бөгөөд судалгаанд оролцогчдын 37% нь АНУ-д дуртай гэж хариулсан бол жилийн өмнө энэ үзүүлэлт 18% байжээ.

Энэ санал асуулгад ялангуяа Орос залуучууд, Москвагийн иргэд, Европт очсон хүмүүс эерэг хандлагатай байсан гэнэ.


Түүнчлэн БНАСАУ-ын нэр хүнд Оросын холбоотон болж огцом өссөн нь гэнэтийн зүйл байсан бөгөөд 2023 онд санал асуулгад оролцогчдын дөнгөж 5% нь Хойд Солонгосыг дурддаг байсан бол одоо 30% болж, Беларусь (80%), Хятад (64%), Казахстан (36%), Энэтхэгийн (32%) дараа бичигджээ.  

Энэхүү судалгааг 2025 оны 5-р сарын 22-28-ны хооронд Оросын 50 бүс нутгийн 1613 хүний дунд нүүр тулсан ярилцлагын аргаар явуулсан байна.


Эх сурвалж: trt.global

Ж.Бат