
Хөдөлшгүй баримт нотолгоогүйгээр, хэрэгт гүтгэгдэж анхан шатны шүүхээс 12 жил аваад байгаа Ламхай хүүгийн тухай гэр бүлийнхэн нь мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: "Манай дүүг хөдлөшгүй нотлох баримтгүйгээр насанд хүрээгүй хүүхдийн худал үгээр 12 жилээр хорих шийдвэр анхан шатны шүүхээс оноосон. Энэ хэрэг угаасаа ямар ч нотлох баримт байхгүй. Бид үнэн зөв нотолгоог олж өгсөөр байтал ийм ял оноосон. Энэ гүтгэлэгт гол үүрэг гүйцэтгэсэн Х гэх эмэгтэй өөрөө ёс суртахууны дээд зэргийн зөрчилтэй маш авьяаслаг хүн гүтгэгч бүсэлхийнээс доош сэдвээр хүн гүтгэж мэргэшсэн жүжигчин.
Миний том охиныг цагдаагийн үүдэнд зодож юу барьснаараа танхайрч хүүг маань шоронд орохгүй бол шороонд булагдана гэж сүрдүүлэн заналхийлж байсан нь зүгээр л жүжиг байсан. Манай гэр бүл 2023 оны 6-р сараас эхлүүлээд жинхэнэ хохирогчид болчихоод одоо хоёр жил болж байна.
Бид хууль хяналтын байгууллагаар зөндөө явсан боловч бид нарыг ерөөсөө авч хэлэлцэхгүй байна. Би энэ хугацаанд зөндөө олон баримтууд цуглуулсан. Угаасаа нотлогдохгүй байгаа хэргийг сая анхан шатны шүүх тэр тухайн хүүхдийн аман мэдүүлгээр үндэслээд хорьчихлоо. Уул нь завсарлагаан болоод гарч ирэхэд нь манай хоёр өмгөөлөгчид хоригдох хугцааг нь 60 хоногоор сунгагдана хэрвээ нотлогдохгүй бол цагаадана гэж хэлсэн ч шүүх дээр буцаад хорьчихлоо гэж хэлсэн.
Яг үнэндээ манай дүүг гүтгээд байгаа тэр хүүхэд бол анх сэвээд байсан хүмүүстэй холбоогүй сүүлд нь гарч ирсэн асуудал. Дахиад өөр хүүхэд байгаа. Шүүх шинжилгээний байгууллагаар ямар ч нотлох баримт гарч ирээгүй.
Тэгээд энэ бүх асуудлыг үндэслээд энэ бүгдээрэнгээс нь нотлох баримтыг нь шүүж байгаад энэ хэрэг гэж нэрлэгдээд байгаа зохиомол зүйлийг үнэн бодитоор нь шийдээд өгөөч гэж хүсч байна. Дээрээс нь манай дүү 12 жил Энэтхэг улсад сураад ирсэн. Монгол хэлээр сайн ярьж өөрийгөө ойлгуулж чадахгүй. Насанд хүрсэн боловч жоохон хүүхэд шиг тийм хүн. Гэтэл хууль хяналтын байгууллагаас насанд хүрсэн гээд ар гэрээс нь бид нарыг юунд ч оролцуулахгүй байна. Дотор нь яг юу болоод байгааг хэлэхгүй байна. Эхлээд гүтгэсэн тэр хүүхэд нь он цагийг нь маш олон удаа буруу зөрүү хэлсэн. Бид өөрсдөө хуулийн талын ямар ч мэдлэг байхгүй гэдгээ тэр хүмүүст нь мэдэгдсэн. Тэр хооронд нь маш олон удаагийн байдлаар он цагийг нь сольж өөрчилж дахин мэдүүлэг өгсөн нэрээр бүх юмыг нь дахин өөрчилсөөр байгаад хорьсон. Тийм учраас Монголын хүний эрхийн байгууллага гэж байгаа бол бидэнтэй холбогдож туслаач ээ гэж хүсч байна” гэв.
Т.Ундрахбаяр
Сэтгэгдэл9
12 jil ih ym surj irjdee
shashin nomiin hucheer dawaaaa sursan erdem bgaa bizdee
buruu zam butsahdaa shorooo gej. iim zuil surj irj oor hiitsgui
Ан ы Алтангэрэл Тэмүүжин нар энэ хэргийг анхаармаар ясүүлийн үед яг 37 он шиг үнэн худал матаасаар хүний хувь заяаг шийддэг тохиолдол олширлоо Зарим сэтгүүлч сайт сүлжээнд дэгсдүүлсэн хов жив биёиж олон нийтэд болон шүүгчдэд нөлөөлж шүүхээс буруу шиыдвэр гаргах тохиолдол олширч байна Хүний эрхийн байгууллагууд анхаараасай
high lama, hagas high lama бодол уншина.
Ene medeelliig bichsen setgvvlchid bayarlalaa. Ajil amidral ni vrgelj uuduu gereltei baige. Ednii ger bvliig meddeg hvnii huwid helhed mash vnench tusarhuu ulsuud bdag. Yagad ch IIM muuhai zvil hiih uls bish. Hvv ni hurdan tsagaadah boltugai.
БИЕ СЭТГЭЛ НЬ БОЛОВСОРЧ ТОГТООГУЙ БАЙГАА 16 НАС ХУРЭЭГУЙ ХУУХДИЙГ ШАШНЫ УЙЛ АЖИЛЛАГААНД ТАТАН ОРУУЛЖ ХАРЬ ГАЗАР АСРАН ХАМГААЛАГЧГУЙ ЯВУУЛАХЫГ БУРМОСОН ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ.16 ХУРЭЭД ЯМАР ЗАМААР ЯВАХАА ШИЙДЭГ. ХУУХДИЙН ЭРХ ЯРИГЧИД ХААНА БАЙНА АА?
Bandi shuumariin yos bol buddiin shashind baidag l zuil gesen
Хүн алсан хэрэгтнээс илүү ял хүүхдэд өгсөн байх чинь манай шүүгчдэд учир байна уу хуулинд учир байна уу гэхдээ аль нь ч байсан өгөх авилга байхгүй ар гэр муутай ядруу улсад илүү бяраа үзүүлээд байх шиг байна. Дээр Бзд дарь эхийн нэг мотелд ч гэлүү 25 билүү насны 2-3 гаж залуу нэг охиныг хэрцгийгээр хүчирхийлж алсан хэрэгт нэгэнд нь 5 жил нөгөөд нь арай 2 жил өгчлүү яалаа? нөгөөдүүл нь бүр гэмшихчгүй тавлаад байсан.