Оны өмнөхөн Оюутолгойн нээлт болсон. Нээлтийн үйл ажиллагаанд олон зочид төлөөлөгчид оролцсоноос гадна мөн Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, инженерүүд ч нээлтэд очжээ. Ингээд Эрдэнэт үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, оролцож байсан доктор М.Дамдинсүрэн гуайтай Оюу Толгойн асуудлаар ярилцлаа. Мэдээж түүнд энэ хоёр том ордын нээлтэнд оролцож байсны хувьд харьцуулж ярих олон зүйл буй бизээ.
-Оны өмнөхөн Оюутолгойн нээлт боллоо. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг нээлтийн ажиллагаанд таагүй хандаж байсан санагдаж байна. Ялангуяа ТВ9 телевиз Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг Улсын комисс хүлээж аваагүй мөртлөө нээлтээ хийлээ гэх мэтээр ярьж байсан. Эрдэнэтийн үйлдвэрийг бүтээн босгож байсан хүний хувьд Та энэ тал дээр ямар бодолтой байсан бэ?
-Миний хувьд, хоёр том ордын нээлтийн ажиллагаанд оролцож байсан гэж хэлж болохоор. Эхнийх нь гэвэл, Эрдэнэтийн үйлдвэрийн нээлтийг өөрөө зохион байгуулж, өөрөө оролцож байснаа би тодхон санаж байна. Хоёрдахь нь саяын оролцсон Оюутолгойн ордын баяжуулах үйлдвэрийн нээлт байлаа. Оюутолгойн орд нээлтээ хийж байгаа нь дэлхий нийтэд мэдээлэх талаасаа бол эерэг сайн зүйл болсон.
Гэхдээ нээлтийн ажиллагаанд учир дутагдалтай олон зүйл байсан. Тухайлбал, саяын нээлтэн дээр зөвхөн хоёр тээрмээ эргүүлж харуулаад л болох жишээтэй. Уг нь дараагийн технологийн дамжлагууд, өөрөө нунтаглах тээрэм, уулын баяжуулах дамжлагуудыг ажиллуулсан бол жинхэнэ нээлт болох байв, гэсэн ч тэдгээрийг ажиллуулж харуулсангүй.
-Тэгэхээр Таны төсөөлж байсан шиг нээлтийн ажиллагаа болж чадаагүй гэж хэлж болох нь ээ?
-Алт агуулсан баяжмал энэ тэр нь яаж гарч байгаа юм гэж сонирхтол тэр нь ерөөсөө гараагүй. Баяжмалыг гаргаад өтгөрүүлдэг, хатаадаг, хадгалдаг, шүүдэг гээд олон шат дамжлага бий. Хэрэв үнэхээр саяын нээлт бүрэн төгс нээлтийн ажиллагаа байсан бол эдгээр бүх дамжлагууд бүгд л хөдөлж явж байх ёстой. Тиймээс энэ бол зүгээр ёс төдий нээлтийн ажиллагаа юмуу даа гэж бодогдсон.
-Ёс төдий гэдгийг Та Эрдэнэтийн ордын үйлдвэрийн нээлттэй харьцуулж дүгнэж хэлж байна уу? Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн нээлт ямар шат дарааллаар явагдаж байсан бэ?
-Яагаад ингэж дүгнэж байна гэхээр, жишээ нь Эрдэнэтийг бид нэг секцийг 4 сая хүдрээр нээхэд Зөвлөлтийн мэргэжилтнүүд болон Монголчууд нийлж байгаад явуулах тохируулгын ажлыг бараг бүтэн хоёр, гурван cap шалгаж үзэж байгаад, дамжлагуудын ажиллагаа бүрэн төгс тэгшрээд, яг тэр зураг төсөлд заасан үзүүлэлтээ хангаад горимоороо ажиллаад эхлэхтэй зэрэг жинхэнэ албан ёсны нээлтийг хийж байсан.
Уг нь би баяжуулах үйлдвэрийн нээлтийн ажиллагаа гэхтэй зэрэг өөрөө 30 гаруй жилийн өмнө үүн шиг том үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд оролцоод, өөрөө бараг зохион байгуулж байсан учраас яг тийм юм болно гэж өндөр сэтгэгдэлтэй Оюутолгойд очсон, харамсалтай нь 11.6 метр диаметртэй нунтаглах хоёр тээрмийг эргүүлээд л болчихсон, түүнийг нь ажиллуулах товчлуурыг нь нээлтийн ажиллагаанд зориулаад бэлдчихсэн.
Яахав манай Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөх товчлуурыг нь дараад хоёр тээрмийг эргүүлсэн төдий нээлт боллоо. Ер нь л нэг ийм л ёс төдий нээлтийн ажиллагаа болсон. Тэрнээс үйлдвэр яг бүрэн бүтэн хүчин чадлаараа ажиллаагүй. Нэг үгээр хэлбэл, бүх шат дамжлага нь ингэж ажиллана гэдгийг нээлтэнд ирэгсдэд харуулж чадаагүй. Иймэрхүү л нээлт боллоо доо.
-Тэгээд дээрээс нь нээлтийн олон өдрийг яриад байгаа шүү дээ?
-29-нд нээлт хийлээ л гэнэ, мөн 1-р сарын 27-нд нээлт хийнэ л гэнэ. Уг нь ном ёсоороо үйлдвэрийн бүх үйл ажиллагааг жин тан болгоод нэг л удаа нээлт хийх ёстой баймаар. Магадгүй энэ мэт олон өдөр товлоод нээлтийн үйл ажиллагааг хуваагаад байгай нь цаанаа ямар нэгэн нарийн учир шалтгаантай байх.
-Нээлтэд очсон Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, инженерүүд Оюутолгойн орчин үеийн техник технологийг хараад "дуу алдацгааж" байсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр их цацагдсан. Таны сэтгэгдлийг сонсоход ийм юм болоогүй юм шиг санагдлаа.
-Нээлтэд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд бас ирсэн. Хөгжлийн хэлтсийн дарга доктор Гандаа, доктор Гэзэгт, үйлдвэр техникийн хэлтсийн дарга, Эрдэнэтийн ерөнхий баяжуулагч доктор Баатархүү, аюулгүй ажиллагаа, хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан доктор Давааням, мөн өшөө ч олон хүн байсан. Эд нар нээх тийм айхтар сэтгэл нь хөдлөөд уйлаад дуулаад байсныг би лав ерөөсөө хараагүй.
Үнэндээ эдгээр хүмүүс тэгэх ч ёс байхгүй. Тэд бол өчнөөн нарийн техник технологийн асуудлыг шийддэг, тэгээд ч түүнийгээ шийдээд сурчихсан мэргэжилтнүүд, тэгтэл 11 метрийн тээрэм хараад учиргүй юм үзээгүй хүн шиг сэтгэл нь хөдлөөд, зүрх нь цохилоод байх тийм улсууд бишээ. ёстой л дамждаг газраар нь дамжаад, ордог газраар нь ороод, үнэхээр юм үзэж хашир суусан "докторууд" л ирсэн шүү дээ.
Эд нар бол жинхэнэ мэргэжлийн хүмүүс. Эд нар бол хараад над шиг л ахиад нэг томоохон хэмжээний зэс алтны үйлдвэр бараг бэлэн болж байгаа юм байна, тээрэм нь эргэж эхэлж байна, ямар ч байлаа гэсэн ёслолын ажиллагаа болж байгаа юм байна, дутуу зүйлүүдээ ойрын үед гүйцээгээд хийх байлгүйдээ гэсэн тийм эерэг сэтгэгдэлтэй л бүгд ирцгээсэн.
-Улсын комисс хүлээж аваагүй мөртлөө нээлт хийлээ гэж яриад байгаа. Улсын комисс ийм том хэмжээний үйлдвэрийг хүлээж авах асуудал дээр Та ямар бодолтой байгаа вэ?
-Улсын комисс гэдэгт дээгүүрээ УИХ-ын хэдэн гишүүд, Засгийн газрын хэдэн сайд нар байлцаж байгаад энэ том үйлдвэрийг хүлээж авнаа гэвэл тэдний мэдлэг мэргэжлийн төвшин мэдээж хүрэлцэхгүй. Тиймээс Улсын комисс Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг хүлээж авахдаа юуны түрүүнд ажлын комисс гэдгийг байгуулаад сайн сайн эрдэмтэн докторуудыг цуглуулж, мөн эдийн засаг, санхүү болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах чиглэлийн хүмүүсийг оролцуулсан тийм мэргэжлийн ажлын комисс байгуулаад, тэгээд тэр комисс нь Оюутолгойд очоод дор хаяад хагас cap ажиллах ёстой. Бүх юмаа нарийвчлан судлах ёстой.
-ТЭЗҮ-г дахин судална гэсэн үг үү?
-Ажлын комисс ТЭЗҮ-г судлахгүй, учир нь ТЭЗҮ-ээр үйлдвэрлэл байгуулагддаггүй, өөрөөр хэлбэл ТЭЗҮ гэдэг бол хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хүчин чадал гээд бүх юмыг үндэслэсэн, энэ үйлдвэрийг, энэ ордыг эзэмшихэд эдийн засаг санхүүгийн хувьд бол ашигтайигэдгийг үндэслэсэн, технологийн гол гол хүчин чадлыг үндэслэсэн бичиг баримт. Тиймээс үйлдвэрийг ТЭЗҮ-гээр байгуулдаггүй.
Харин ТЭЗҮ гэдэг бичиг баримт баталгаажсанаар дараагийн үйл ажиллагаа юу гэхээр Техникийн зураг төсөл гэж гардаг. Тэгэхээр энэ очиж байгаа ажлын мэргэжлийн комисс Оюутолгой ордыг техникийн зураг төслийнхөө дагуу баригдаж уу үгүй гэдгийг маш нарийн тооцоолж, технологийн дүрэм журам, Монгол Улсын мөрдөгдөж байгаа хууль, дэлхийн стандарттай тулгаж маш сайн шалгах ёстой.
-Нарийн тодруулж тайлбарлавал?
-Ажлын комисс юун түрүүнд ил уурхай ямар янзтай явагдаж байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Тэгээд дараа нь ил уурхайгаас хүдрийг олборлоод гаргаад ирлээ, уурхайн орц гарц ямар янзтай байгуулагдсан байна, зам талбай нь хөдөлмөр хамгааллын дагуу баригдаж уу үгүй юу гэдгийг судална, мөн доголын өнцөг гээд олон юм байдаг. Бүгдийг нь зураг төсөлтэй нь шалгаад ил уурхайгаас хүдэр олборлоход хангалттай түвшинд бэлэн болсон байна гэдэг дүгнэлтээ хийгээд, мөн ийм ийм зүйл дутуу байна гэдгээ бичээд олборлолтын хүрээн дэх дамжлагыг ингээд судалж болж байна.
Харин олборлогдсон хүдрүүд 220 тонны даацтай том машинуудаар зөөгдөөд том бутлуурт хүрч ирэх ёстой. Хасах 150 мм-ийн тийм хэмжээний хүдэр бутлагдаж гарч ирээд тэр нь өөрөө тээрэмд очих ёстой байдаг. Энэ бүх л дамжлагуудыг бүгдийг нь ажиллуулж үзэх хэрэгтэй. Тийм учраас би улсын комисс хүлээж авахын өмнө ажлын комисс энэ нарийн техник технологийн хүрээнд ажиллаад өөрийнхөө санал дүгнэлтээ гаргах ёстой гэж хэлээд байгаа юм.
Улсын комисс болохоор өөрийнхөө баталсан мэргэжлийн комиссын санал дүгнэлтийг юуны өмнө үзэж байж, тэгээд дараа нь тухайн дүгнэлт дээр үндэслэн Оюутолгойд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч нартай ярилцан тэдний саналыг сонссоны дараа хоёр талынхаа мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, тэдний гаргасан санал дүгнэлтийг мөн харгалзаж байж баяжуулах үйлдвэрийг хүлээж авах ёстой. Ердөө гол зарчим нь энэ.
-Гэтэл саяын нээлт Таны ярьсан зарчмын дагуу ерөөсөө болсонгүй. Хугацаанд шахагдан яараад байгаа юм шиг санагдсан?
-Улсын комисс очоод нээх сайхан баяр ёслолын байдалтай нэг акт гаргачихаад гарын үсэг зурчихаад ирж ерөөсөө болохгүй. Ингэвэл том алдаа болно. Оюутолгой дээр бол засгийн газар, УИХ-ыг хараад байхад 30 гаран жилийн өмнө Эрдэнэтийн овооны орд газрыг эзэмших том барилга бүтээн байгуулалт ямар янзтай явагдсан гэдгийг мэдэхийн хувьд, мөн яамны газрын дарга байсан, өөрөө тэр ажилд гар бие оролцож өөрөө бүр сүүлдээ ажилгүй болж лааз өшиглөх хүртэл байдалд байсан учраас би энэ юмыг яаж хүлээж авах ёстой юм гэдгийг өөрийнхөө амьдралаар жишээ болгож хэлэхэд ийм л байна.
Манайхан бол Оюутолгой дээр Монголын талын мэргэжилтнүүдээ огт ашиглаагүй. Эрдэнэтийн үйлдвэрийн энэ 30 жилийн хугацаанд маш олон чадварлаг мэргэжилтнүүд өсөж бий болсон, одоо Эрдэнэт үйлдвэрийг дан монголчууд аваад ажиллуулаад явж байна. Гэтэл Оюутолгойн ордод өөрийнхөө талын хүмүүсийг огт оруулаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гээд гурван мэдэхгүй хүн гэрээг хийсэн.
Энэ гэрээн дээр эрдэмтдээс ч орсон хүн байдаггүй, бид ч орсон юм байхгүй, гэхдээ яахав Оюутолгойн ТЭЗҮ гэдэгт шинжээчдийн группт ажилласан монголчууд байдаг юм, би ч өөрөө хоёр гурван удаа ажилласан, доктор С.Авирмэд, манай сайн эдийн засагч, инженер Балжинням гэх мэт хүмүүс орж ажиллаж байсан. Ер нь ажиглаад байхад, шинжээчдийн груптт ажиллаад сүүлд нь сураггүй болчихдог тал Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэдгийг байгуулж байх үед энэ шинжээчдийн груптт ажиллаж байсан,
Эрдэнэтийн үйлдвэрийг хариуцаад дэлхийн түвшинд ажиллаж байгаа хэдийгээ бүгдийг нь оролцуулах хэрэгтэй байсан. Энэ үйлдвэрийг Ул-\сын комисс хүлээж авах гэж байгаа юм бол ерөөсөө л тэрний өмнө монгол талынхаа мэргэжлийн хүмүүсийг оруулж, мэргэжлийн хүмүүсийнхээ санал дүгнэлтийг үндэслэсний үндсэн дээр Оюу-толгойн үйлдвэрийг хүлээж авах ёстой.
-Шинжээчдийн группт орох үед Оюутолгойн ТЭЗҮ ямар санагдаж байсан бэ, тэр үед та ямар санал хэлж байв?
-Бид чинь Оюутолгойн ордын ТЭЗҮ дээр шинжилгээ анализ хийсэн улс шүү дээ, тэрнээс техникийн зураг төсөл дээр ажиллаагүй, түүнийг бол хараа ч үгүй, үзээ ч үгүй, Тэгэхдээ ТЭЗҮ гэдэг бол их олон талын техникийн зураг төслийн эхний үе шат болж өгдөг. Ер нь Оюутолгой нөөцөөрөө ч тэр, агуулж байгаа баялгаараа ч тэр дэлхийд нэгт бичигдэнэ гэдэг нь тодорхой болчихоод байгаа шүү дээ.
Индонезийн Грасбергийг зэс, молибденээр бол дэлхийд нэгт жагсдаг гэж үздэг. Тус ордын хүдрийн нөөц 2.8 тэрбум тонн гэж тогтоогдоод байгаа. Гэтэл Оюутолгойн геологийн нөөц гэхэд 6.5 тэрбум. Тэрэн дотор байгаа алт, зэс бүх л юмыг үнэлэх юм бол Оюутолгойн орд яахын аргагүй дэлхийд нэгт бичигдэх нь ойлгомжтой. Гэтэл Оюутолгойн хайгуулын ажил дуусаагүй үргэлжлээд л байж байгаа. Хүдрийн биетүүд тэрний хил хязгаарууд бол энд дуусаж байгаа юм байна гэдэг нь тогдоогдоогүй, тэгэхээр цаашдаа бол нэмэгдээд л явна гэсэн үг. Тэр утгаараа дэлхий дээр байхгүй номер нэг орд гэж ойлгогдохоор.
-Оюутолгойн техник технологийг Эрдэнэт үйлдвэрийнхтэй харьцуулвал Та ямар дүгнэлт хийхээр байна?
-Энэ том баялгийг түшиглэж байгуулж байгаа уул уурхайн баяжуулах үйлдвэрийн техник технологи гэдэг утгаараа дэлхийн хэмжээний хоёр дахь гурав дахь үйлдвэр болохоор харагдаж байна лээ. Экскаваторын шанаганы багтаамж гэхэд 42 мЗ, харин хүдрийг ачиж явдаг, мөн өөрөө буулгадаг том машин механизмууд нь 220 тоннын даацтай юм билээ. Энэ бол ил уурхайн тоног төхөөрөмж гэсэн үг.
Баяжуулах үйлдвэр дээр хагас суурийн нунтаглах тээрэм одоогоор хоёр угсрагдсан байгаа, цаашдаа гурав болно. Тэрний диаметр 11.6 метр. Саяын нээлтэн дээр очиход үнэхээр том тээрэм харагдаж байна лээ. Эрдэнэтэд бол 9 метрийн хагас суурийн нунтаглах тээрэм байгаа, Оюу-толгойнх бол Германы Сименс компаний тээрэм, явж байгааг нь харахад хэдий 11.6 метр боловч Эрдэнэтийн тээрмээс тийм ч том харагдахгүй байсан.
Миний ажигласнаар Эрдэнэтийн тээрэм арай богинохон юмуу даа гэж бодогдсон. Баяжуулах үйлдвэрийн том тээрмээс гадна баяжуулах хэсэг дээр том том машинууд байгаа. Эрдэнэтийн үйлдвэрт байхгүй шинээр орж ирсэн зүйл гэвэл баяжмалыг босоо тээрэмд дахин нунтаглаж цаашаа цэвэрлэгээний дамжлага руу орж байгаа юм. Тэр босоо тээрэм бол Эрдэнэтэд байхгүй, ер нь Монголд ч байхгүй.
Бас нэг гол юм гэвэл алт агуулсан баяжмалд баганат машин гэдгийг хэрэглэж байгаа юм билээ. Энэ нь 5 метрийн диаметртэй, 10 гаруй метрийн өндөртэй машинууд байгаа юм. Энэ мэт ийм шинэлэг техник технологиудыг оруулж ирсэн байсан. Оюутолгойг техник технологийн хувьд Эрдэнэттэй харьцуулахад нэг иймэрхүү байна.
-Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн хүчин чадал ойрын хэдэн жилдээ ямар байхаар байгаа вэ?
-Оюутолгойн баяжуулах үйлдвэр хүчин чадлаараа дэлхийд эхний гуравт орох биз. Эхний хэдэн жил 35 сая тонн хүдэр олборлоод, баяжуулах үйлдвэрт өгөөд улмаар баяжуулаад гарах баяжмалын хэмжээ 1.6 сая тонн байх юм билээ. Эрдэнэт ойролцоогоор 600 мянган тонн гаргаж байгаа. Чилийн дэлхийд хүчин чадлаараа дөрөвт бичигдэх Коло-хаусын баяжуулах үйлдвэр хоногтоо 4300 тонн зэсийн баяжмал гаргадаг.
Тэгэхээр Оюутолгой жилдээ 1.6 сая тонн зэсийн баяжмал гаргана гэхээр хоногтоо 4800 тонн баяжмал гаргана гэсэн үг. Ингэснээр дэлхийд дөрөвт бичигдэх Чилийн тэр том баяжуулах үйлдвэрийн өмнө орно гэсэн үг. Энэ утгаараа явсаар байгаад хүчин чадлаараа дэлхийн номер нэг үйлдвэр болж болох юм.
-Баяжуулалтын технологийн хувьд шүүмжлэлтэй зүйл байсан уу?
-Үйлдвэрийн хувьд нэг шүүмжлэлтэй хандъя гэвэл бас нэг дутагдалтай зүйл байсан нь металл авалтын шат дамжлагын асуудал юм. Оюутолгойд металл авалт 85 хувьтай байгаа гэсэн. Гэтэл Эрдэнэт 86 хувь давчихсан байгаа. Хам болоод ялгах дамжлага нарийн технологитой, тийм их нарийн технологиор яваад байхдаа Эрдэнэтийн үйлдвэр металл авахдаа 86 хувь давчихаад байхад Оюутолгой Эрдэнэтээс бага байгаа нь гайхмаар.
Уг нь Оюутолгойн хүдэр Эрдэнэттэй харьцуулахад хамаагүй хялбар баяжигдах зэсийн хүдэр юм. Гэтэл металл авалт нь 85 хувь, хэдий энэ үзүүлэлт өндөр тоо боловч ийм өндөр технологи ашиглаж буй үед лав Эрдэнтээс өндөр байх ёстой. 87, 88, бүр цаашлаад 90 байх ёстой. Өнгөц бодоход ганц хоёр хувийн ялгаа байхгүй мэт боловч Оюутолгой шиг жилдээ 35-60 сая тонн хүдэр боловсруулах энэ том хэмжээний ордын хувьд металл авалт нэг хувиар дээшилнэ гэдэг бол маш их хэмэээний зэс, алт ороод ирнэ гэсэн үг.
Энэ бол учир дутагдалтай технологи гэж үзэж байгаа. Мөн хүдрийн хаягдалд агуулагдаж байгаа зэсийн агуулга Оюутолгой дээр өндөр байна. Хөрөнгө оруулагчид манайхныг мэдэхгүйгээр нь далимдуулж ихээхэн мунхруулдаг юм шиг санагддаг. Оюутолгойг та нар чадахгүй, Оюутолгой чинь арав дахин том орд газар шүү дээ гэж яриад байгаа. Нөөцийн хувьд том гэдэг нь үнэн.
Технологийн хувьд хамаагүй хялбар технологитой. Ер нь л мэдэхгүй чадахгүй аливаа нэг юмыг хүчгүйдүүлдэг, буурай дорой болгож харагдуулдаг. Оюутолгойн нээлтэнд ороод явж байхад Эрдэнэтийн том үйлдвэрийг авч явж байгаа ээлжийн инженер нэг хүнийг аваачаад тавихад Оюутолгойн аль ч шат дамжлагыг хариуцаад ажиллаж чадахаар сэтгэгдэл төрсөн. Энэ бүхнийг анхаарахгүй, гадаадынхны үгэнд ороод мунхраад л яваад байх юм.
-Эрдэнэт үйлдвэрийг байгуулахтай зэрэгцэн Эрдэнэт хотыг барьж босгосон. Оюутолгойн дэд бүтцийн асуудал Танд чамлалттай л санагдаж байгаа байх?
-Дэд бүтэц гэдэг бол том үйлдвэрийг ухаандаа эрчим хүчээр яаж хангах уу, технологийн усыг хэрхэн хаанаас хангах уу, үйлдвэрийг ажиллуулахад хэчнээн хүн ажиллах уу, тэдгээр ажилчид хаана амьдарч, юугаар хангагдах уу гэсэн олон цогц асуудлыг дэд бүтцэд хамруулж ойлгодог. Уг нь миний бодлоор өмнийн говьд Эрдэнэт, Дархан шиг тийм сайхан хот байгуулах ёстой байсан юмсан, даанч тийм хот байгуулна гэж ерөөсөө төлөвлөсөнгүй.
Ердөө л хоноод өнжөөд явах түр зуурын байшин бүхий тосгон ухаантай л юм барьсан байна лээ. Хот байгуулах тухай манай засгийн газар ч хөрөнгө оруулагчдыг шахсангүй, хөрөнгө оруулагчид ч тийм санал гаргасангүй, ингээд хотын асуудал бол бүрмөсөн орхигдсон. Бид Эрдэнэт хотыг байгуулахдаа дөрөв, таван хороололтойгоор, бүр цаашлаад амралтын газрыг нь хүртэл байгуулаад, мөн залуучуудад зориулсан дотроо усан сантай спорт цогцолбор хүртэл барьж байсныг мэднэ.
Ингэснээр Эрдэнэтэд ажиллаж байгаа хүмүүсийн бүрэн шаардлагыг хангаж байгаа юм, тэр үед эмнэлэг нь сайн, сургууль гэхэд хоёр гурав байсан санатдаж байна. Хотыг хүнсний ногоогоор хангаж байхын тулд Улаантолгойн сангийн аж ахуйг хүртэл байгуулж байсан шүү дээ. Гэтэл Оюутолгойд хот байгуулна гэдэг асуудал хаана ч яригдсангүй. Тэр чигээрээ дэд бүтцээс нь хаягдаад хасагдчихсан. Тавантолгойн Цогт цэций суманд коксжих нүүрсний том орд бий. Уг нь дунд нь нэг сайхан том хот барьчихвал өмнийн говь нэг том "нийслэл" хоттой болох байлаа.
-Оюутолгойн дэд бүтцийн асуудал дээр Таны бодол?
-Хятадаас эрчим хүчээ авна гээд байгаа. Үүнийг нь Монголын тал зөвшөөрчихсөн. Оюутолгойн архан талд Тавантолгойн орд бий. Тэр бэлэн нүүрсийг нь зөөгөөд 450 мегабайтын цахилгаан станц барина гэсэн юм байдаг. Энэ юм нь одоо эхлээгүй л байгаа шүү дээ. Дэргэд нь нүүрс нь байгаа. Харин монголчууд Ухаа худагийг ашиглахдаа жижигхээн боловч цахилгаан станц бариад дэргэдэх сумаа цахилгаанаар хангаж чадаж байна.
Зам тээвэр бол дэд бүтцийн бас нэг чухал асуудал. Оюутолгойн үйлдвэрээр гарсан 1.6 сая тонн алт агуулсан зэсийн баяжмалыг урд хөрш руу нийлүүлнэ гэвэл одоохондоо авто замаар нийлүүлж таараа. Автозам нь баригдаж дууссан юмуу хэн ч мэдэхгүй. Энэ нь эргээд Монголын говийн байгалийг сүйтгэх хор уршигтай болоод байгаа юм.
Тээврийн асуудал гэдэг бол энэ том үйлдвэрийн хувьд хамгийн чухал асуудал байх ёстой. Тэгтэл төмөр зам барих уу, үгүй юу гэдэг одоо хүртэл тодорхойгүй.
-Оюутолгой усны нөөцөө гүний хоолойгоос татна гээд байгаа?
-Оюутолгойн усны нөөцөө хаанаас татах вэ гэдгийг байгаль орчны сайд баталсан юм билээ. Гүний хоолой ундаргыг 870 л/сек байна гэж баталсан. Гэтэл Оюутолгойд ашиглагдах усны хэрэглээ тэр 870-даа хүрчихээд байгаа юм. Тэгэхээр Гүний хоолойн ундаргыг дээд хэмжээгээр нь аваад байвал нөөц нь багасаад ирнэ биздээ. Хэрэв Оюутолгойн хүчин чадлыг жилдээ 56-60 сая тонн олборлохоор ихэсгэвэл усны асуудал дахин босч ирнэ. Оюутолгойн энэ том ордыг хөдөлгөхөд юу юу хэрэг болох вэ гэдгийг ойрын хэдэн жилээр урагш нь харахад иймэрхүү юм санаанд орж байна.
-Ийм олон асуудал байхад, зэс хайлуулах үйлдвэр барих тухай бүр ярилтгүй болох шив дээ?
-Оюутолгойн шиг том ордыг дандаа ургаш нь ачаад байхаар зэс хайлуулах үйлдвэрийн асуудлыг яах вэ гэдэг асуудал ерөөсөө яригдсангүй. Явж явж Хятад улсын түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгч, түүхий эдийн бааз маягтай улс болж хувирах төлөвтэй. Дэлхийн хэмжээний номер нэг орд дээр алт агуулсан зэсийн баяжмалыг хайлуулаад зэсийг зэс хэлбэрээр, алтыг алт хэлбэрээр, молибденийг молибденээр нь гаргах ёстой. Оюутолойд баригдах алт агуулсан зэсийн баяжмалыг хэрхэн болосвруулах гэдэг асуудал бүр орхигдчихлоо. Хөрөнгө оруулагчид үүнийг сонсох ч бодолгүй байдаг юм шиг байна лээ. Оюутолгойг дуусан дуустал ийм маягаар явах санаатай дагаа, лав тэд.
-Оюутолгойн алтны нөөц их тодорхой бус байх юм. Хоорондоо зөрүүтэй олон тоо баримт гарч байна?
-Зэсийн геологийн нөөцийн хэмжээ нь яг нарийн тогтоогдоогүй байгаа. Одоогоор 6.5 тэрбум хүдрийн нөөцтэй. Үүнээс 1800-аад тонн алт байгаа гэж байгаа. Алтны агуулга цаашаа хүдрийн хэмжээ өсөх тусам нэмэгдэнэ. Зэс хайлуулах үйлдвэр байгуулаагүй цагт тэр алтыг хэзээ ч олж харахгүй. Өөр үгээр хэлбэл, Хятадад очоод л хятадын юм болж хувирна гэсэн үг. Мөнгө ч мөн адил.
-Оюутолгойн асуудал дээр бас нэг орхигдуулаад байгаа сэдэв бол ховор металлийн асуудал. Үнэхээр алт, мөнгө, зэс арвинтай ч ховор металлын нөөц багатай орд юм уу?
-Алт, мөнгөний зарчимтай яг ижил. Зэсийн баяжмалыг задлаагүй, боловсруулаагүй цагт энэ асуудал хэзээд боломжгүй байсаар байх болно.
-Алтыг маш хямдханаар олно, ховор металыг ерөөс үнэгүй орж ирнэ гэсэн хөрөнгө оруулагчдын нууц яриа үүнтэй холбоотой байж болох нь ээ?
-Манай өнгөт төмөрлөгийн салбар гэдэгт холимог металл орж байгаа. Хар тугалга, цайр гэх мэт. Монголд холимог металлын дөрөв таван орд байснаас одоогоор Улааны, Цавын, Төмөртийн овоон гэсэн гурван орд нь ашиглагдаж байгаа. Эдгээр ордууд Монголынх гэвэл биш. Мардайтай залгаа, баруун талд нь байрлах Улааны орд нь 30 гаруй жилийн хугацаатайгаар 100 хувь хятадын хөрөнгө оруулалтын компаний эзэмшилд байгаа.
Улааны ордоос хар тугалга, цайр гаргадаг. Бид ноднин жил Эрдэнэтийнхэнтэй очиж холимог металл, технологийн аудит хийсэн. Тэр үед бидэнтэй шөнө том том машинууд зөрөөд өнгөрч байсан. Тэр их хар тугалга, цайрын баяжмал ачсан машинууд дандаа шөнө явдаг юм билээ. Их сонин санагдаж байлаа. Зөвхөн хар тугалга цайр байгаа юм биш. Тэр дотор гурав дөрвөн өөр металлын хүдрийн биетүүд ч бий.
Ийм ордоо 34 жилээр өгчихсөн нь харамсалтай. Тэдгээр машинууд боомт дээр очоод хар тугалгын, цайрын баяжмалыг гаргахдаа ямар ямар элемент гарч байгаа гэдэг нь ямар ч тодорхойгүй. Уран энэ тэр байгаа нь ерөөс тодорхойгүй. Мэдээж лаборатори байдаг байх л даа. Гэхдээ л бүгдийг нарийн шалгахгүй л байгаа болов уу. Улааны ордоосоо зүүн тийшээ 130 км яваад Цавын орд байгаа.
Мөн л Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай. Харин Төмөртийн овоо бол Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртаас 10 гаруй км зайнд байгаа. Төмөртийн ордын хувьд бүр социализмын үед Монгол болон Ардчилсан Германий хамтарсан хайгуулын баг аль хэдийн нөөцөө тогтоогоод, бүр усаа хүртэл хаанаасаа авч ашиглах уу гээд бүгдийг нь тогтоочихсон байсан. Мөн л Хятадын мэдлийн компани эзэмшдэг. Уг нь хамтарсан үйлдвэр гэдэг юм билээ. Гэхдээ Хятадын талын эзлэх хувь нь 60. Ер нь л холимог металл гэдэг чинь ийм л юм болчихоод байгаа шүү дээ.
-Сүүлийн асуулт болгож Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар асууя. Өнгөрсөн онд УИХ-ын хоёр гишүүн энэхүү гэрээний зөв, буруугийн талаар хэлэлцсэн. Та энэ тал дээр ямар байр суурь дээр байгаа вэ?
-Хөрөнгө оруулалтын гэрээн дээр олон юм хаягдсан. Өөр нэг гол хэлэх зүйл бол Оуютолгойн энэ их бүлэг ордыг бүхлээр өгөх нь буруу байсан, жишээлбэл,' монголчууд Оюутолгойн ордын өмнөд хэсгийг өөрсдөө ашиглаад, монгол менежерүүдээ ажиллуулан өөрсдөө аваад явсан бол үйлдвэрээ ч барьчихна, хотоо ч босгочих байсан. Ийм чадварт хүрсэн байсан. Харин гадаадын хөрөнгө оруулагчдад юу гэх вэ гэвэл тэр босоо амыг өгөх ёстой.
Блокоор хөндийлөн олборлолт явуулах технологитой гэгддэг тэр газрын доорх олборлолтын босоо амаа өгчих ёстой. Moнголчууд бол чадахгүй. Энэ хэсгийг гадныханд өгөөд явж болох байсан. Хөрөнгө оруулалтын гэрээний 1 хувьд Монгол Улс 34 хувийн мөнгөө гаргахын тулд зээл аваад тэр нь өндөр хүүтэй, өөрсдөө өрөнд орчихоод байгаа. Газрын дор байгаа баялгаа үнэлээд үнийг нь тогтоогоод Монгол Улс өөрөө авлагатай үлдэнэ үү гэхээс өртэй үлдэнэ гэж байхгүй.
Тэгтэл өртэй байгаад байдаг. Ер нь л гэрээ хийхдээ энэ бүх асуудлыг яриагүй, мэргэжлийн хүмүүсээ оруулаагүй, гэтэл Монголын сайн сайн эрдэмтэд зөндөө байж байгаа шүү дээ, өрөөсгөл талаараа хийгдсэн гэрээ гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Монголын 34 хувийг анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа хувиа өсгөх ёстой гэдэг. Үнэндээ анхны хөрөнгө оруулалт гэдэг юм нь хэдэн онд яаж төлөгдөх нь ерөөсөө тодорхойгүй байна.
Монголын талд мөнгөний урсгал бол хуваагдаж байгаа ашгаараа л хэмжигдэнэ гэхээс биш мөнгөний урсгалаар хэмжигдэхгүй шүү дээ. Нөгөө тал 66 хувийг авах нь байна. Оруулсан хөрөнгө оруулалт нь эргэж нөхөгдөөд бид өрөө төлөөд ирэхээрээ ашгаа авч эхлэх нь байна. Тэгэхээр Оюутолгойн олборлох, баяжуулах үйлдвэрийг босгох хөрөнгө оруулалтын хэмжээ анхны тохирсон дүнгээрээ явах ёстой.
Тэр нь хаашаа ч хөдөлдөггүй, бүх л бүтнээрээ өөрчлөгдөхгүй байх ёстой. Гэтэл энэ дүн нь өөрчлөгдөөд байгаа шүү дээ. Өөрчлөгдөх тусам Монгол Улсын өрөө төлж дуусах хугацаа хойшилно л гэсэн үг. Эрдэнэтийн гэсэн томоохон жишээ байхад манай талаас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийгчид үүнийг ерөөсөө анхаараагүй. Үл мэдэгдэх олон тэгшитгэл байдаг, хувьсаж өөрчлөгддөг ухаантай юм яриад байсан.
Ингэж Монголчууддаа буруу ойлголт төрүүлж тархи толгойг нь эргүүлж байж болохгүй. Уг нь Долоон буудлын Должин эмээд ч ойлгогдохоор ярьж бай гэдэг үг байдаг байхаа. Тиймдээ ч би энэхүү ярилцлагадаа аль болох энгийн үг хэллэг оруулан ярихыг хичээлээ. Тэрнээс мэргэжлийн үг хэллэг оруулаад ярьж болно шүү дээ. Ингээд ярилцлагаа төгсгөе дөө.
Ярилцсан Э.Үүрцолмон
Эх сурвалж: "Хөх толбо"
Сэтгэгдэл0
Aa ya ya dotor muuhai bolj bna. Mongol ih gurnii huvi zayagaar toglogsdiin amiig uter horoosugai.
elbegee omoorood, avgai n gadaadad iltgel taviad sain geree bolson geed huleen evelt hiigeed bsan. ohinoo hund ogson ongon bish butsaaj avaad yahav geed bsan . er n ene elbegee ardchilal gej neriig bariad mongol ulsiig hariin koloni bolgov oo. bond gargaad aldaj bgaa yum daa. delhii deer bond gargaagui hamgiin zov yavaj bgaa uls bol hyatad . undeserheg geed l bdag tsagaa tulahaar amia l boddog mongolchuud. undeserheg toriin bodlog bh yostoi shuu.
ene oyutolgoin gereenii esreg jagsaal bolovol taarna. terend oroltsoh yumsan. oyutan zaluuchuudaa seheeten zaluuchuudaa eh oronch humuusee negdmeer bn.
yana daa mongol uls min.
ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДСОН НОВШУУДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ НИЙЛЭЖ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАД ДОТРООС ХАЙХ ХЭРЭГТЭЙ ОЮУТОЛГОЙН МОНГОЛ Л АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ГЭЖ СОНИН АМ ДАМЖИН ШУУГУУЛААД БАЙГАА ЭЛБЭГДОРЖ БАЯР БАГАБАНИД БАТБОЛД ТОЛГОЙЛОГЧТОЙ 3 н ***** ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ-- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ--- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХАРИЙН ХАМСААТАНТАЙГАА ХУЛГАЙЛСАН БАТБОЛД, ЭЛБЭГДОРЖЫН БААВАРТАЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР, УЛААНБААТАРЫН БУХ АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМААР ЯРИГДАХ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ, ХУРЭЛСУХЫН ЯДАРСАН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ОЛСОН ХЭДЭН АРВАН ТЭР БУМ, ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН АРВАН ТЭРБУМ, НЯМДОРЖЫН ЖИЖИГ ТАВАН ТОЛГОЙГООС ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧ ХИЙЖ ТЭЭВРЭЭС АВГАЙХ НЬ БААР ДЭЛГУУРТ АРХНЫ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХДОО АВДАГ ХАХУУЛ ГЭЭД Л ОЛЖ БАЙГАА АСАР ИХ АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ ЗЭРГЭЭР ХҮН ГҮТГЭЖ ХЭЛМЭГДҮҮЛЭХ ИНЭЭДТЭЙ Л ЮМ
ГАДНЫ ТҮРЭМГИЙЛЭЛ МОНГОЛД ХУРЛИЙЗЭЛБЭГ ТОЛГОЙТОЙ ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗ НҮДЭНД НЬ МӨНГӨ ХАРАГДСАН МОНГОЛ ЛУЙВАРЧДААР ДАМЖИН ХЭРЭГЖИЖ МОНГОЛЫН БАЯЛАГ ГАДНА ТИЙШ УРСАЖ ГАЗАР НУТГА МИНЬ ЗАРАГДАЖ ДУУСАЖ МОНГОЛ МОНГОЛОО ГЭСЭН УЛС ТӨРЫН ЗҮТГЭЛТЭНҮҮДИЙГ МИНЬ АЛЖ ХОРЬЖ БАЙНА ХАМГИЙН ОЙРЫН ЖИШЭЭ ГЭХЭД Л ЭЛБЭГИЙН БАДАМЖУНАЙТАЙ ХАМСАН СОЛОНГОСУУДАД ЗАРСАН ХАЛХ ГОЛДОХ ХОЁР ЗУУН ГА ГАЗАР ЭНХБАЯРЫН 51-Н ХУВИЙГ Л МОНГОЛ АВАХГҮЙ БОЛ ГЭРЭЭ ХИЙХГҮЙ ГЭЖ ХАТУУ ЗОГСОЖ БАЙСАН ГЭРЭЭГ ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ЭЛБЭГ ХАМСААТАН БАЯР БАГАБАНЬД НАРТАЙГАА НИЙЛЭН ХӨӨРСДИЙН УЯАНЫ НОХОД БОЛОХ ГУРВАН ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСҮХ ЗОРИГ НАРААР ЭХ ОРНОО ХУДАЛДСАН УРВАГЧЫН ГЭРЭЭГ ГАРДАН ХИЙЛГЭЖ АСАР ИХ ХАХУУЛ АВСАН НЬ ДАМЖИГҮЙ БОЛСОН НААД ЗАХЫН ЖИШЭЭ ГЭХЭД Л ЭЛБЭГИЙН АВГАЙ ГЭРЭЭ ХИЙСНИЙ ДАРАА ОЮУТОЛГОЙН МӨНГӨӨӨР АМЕРИК ЯВЖ ХАНЬДВЫН УУЛЗАЛТ ХИЙЖ ХЭДЭН АРВАН САЯ ДОЛЛАР ОЛЖ АВСАН ТЭР МӨНГӨ ХААНА БАЙГААГ ОДОО БОЛТОЛ ЯМАРЧ ГАЗАР ТАЙЛАГНААГҮЙ БАЙНА ЭНЭ ГЭРЭЭНИЙ ДАРАА ЭЛБЭГИЙН ТУСЛАМЖТАЙ БАЯР ГАДААДРУУ ЦУГТАЖ БАГАБАНЬД ШАГНАЛАА ХҮРТЭЖ ОЮУТОЛГОЙД ТАВИН САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ СУУЖ БАЙНА
Uur xelen xurchixlee baiz! Iim teneg udirdagchtai mongol uls ard irged maani tun xaramsmaar,xelex ch UG alga!
bayar,bayartsogt,zorig 3g sain shalgah heregtei.mgliig hudaldsiishdee
Araichdee erhem toriin tysheedee Ta nariig bidnii omnoos ajillana geed toroo bariulj baihad iim ym hiigeed yvj baihch gejdee Eh oron ard tymen chini ta nart yamar muu ym hiisen ym be
Монголоо гэсэн сайхан сэттгэлийг олж хараад их баярлаж байна. Монгол улсын мэдлэгийн их түлхүүрийг атгасан эрдэмтэн мэргэжилтэн та бүхэн удахгүй Монгол улсынхаа их бүтээн байгуулалтанд бие сэтгэл , мэдлэг оюунаа хөвчлөн зүтгэх тэр цаг ойрхон байгааг та бүхэндээ дуулгаж байна. Ардчилсан хужаа нар , урвагчид луйварчидийн үе дуусаж Мөнх Тэнгэрээс монголчууд бидэнд өгсөн ер бусын сайн сайхан цаг эхлэх тун их ойртлоо. Та бүхний ажил үйлс үргэлж бүтэмжтэй , шинэ санаа сэргэг сэдлээр дүүрэн байх болтугай . Аливаа шинэ нээлтийн цаана Мөнх Тэнгэрийн өгсөн ивээл ерөөл байдаг гэдгийг та бүхэн мэддэг байх ёстой. Мөнх Тэнгэрийн хүчин дор монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
nuguu umuuruud baisan pizdakuud haana bainaa nuguu gaihamshigtai geree geed baigaa chini uu mongol hunee jinhene mongol mergejiltnee avchirch shiiduulehgui baij heden gadaadiin luivarchdiin amand bagtaj biadag mongol usl tusgaar uls bish Ivanhoe Mines iin ZG gej oilgohoor bolj dee battualgaa chi jinhene eh oronch yum bol ene nuhduuddee namaaraa damjuulaad hariutslaga tootsoochee MAN-iig bol ATGaaraa shaguulaachee chadahgui l dee
umuuruud bsan pizdakuud chin mongo amandaa chiheed gahaj uheh deeg duugarch chadahaa bolison.
Харин тиймээ Наад дуракуупыг бүгдийг нь буудвал таарна. Өөрсдөө л болж байвал эх орон , ард түмэн хамаагүй юм даа. Ёстой хөлийг нь гозойлговол таарна.
za yu gej ingej hudlaa huuchirsan setgeleer handaj bdag yum be dee manai aav ch gesen erdenetiig neehed oroltsoj l bsan ene bol baruunii sain tehnologi yun erdenet oros tehnologi bol unen buduuleg shuudee hairan shan bayalagiig horooj bdag hotsorson tehnologi shudee
178.49.199.51d chi busdiig teneg gej bodoogui biz dee chi chini harin saikhan zaldag gar uu ugui yu ter deer ueiin Erdenet chini tehnology-oo bas l shinechilsen sh dee yugaa ch medehgui hutsaj uguh yumaa yahav neg heseg Erdenet hetsuudsen odoo tend chini shinechleed sain sain tonog tuhuurumjuud baigaa sh dee chi harin baruuniihniig magtah geed yadsan baagii bainaa daa yahav sain tehnology baigaa gehdee Erdenet ch gesen baruunii tehnologior bas l shinechlegdej baigaa sh dee saikhan zalah nuhur yumaa daa
Барууны технологи нь буурай орнуудыг ардчилал нэрээр хооронд нь байлдуулаад бүх баялгийг нь өртөг багатайгаар дээрэмдэхийг хэлдэг юм. Ясыг нь гартал мөлжсөн хойноо доромжилж боолоо болгодог юм . Ойлгов уу. Гэхдээ чи ойлгохгүй чамд монголоо гэх сэтгэл байхгүй харийн цустан шиг сэтгэхүйтэй болсон учраас .
би Эрдэнэтийн иргэн байна ГОК-н үйлдвэр чинь технологоо шинэчилээд явдаг юм мэдэхгүй байж худлаа битгий ярьж бай тэгээд ч олон жил Монгол улсыг чамтай хамт тэжээгээд өдий хүрлээ
bi 90-d onii ihen ued orosiin chitagaas anh japan tereg avaad mongold orj ireed dornod aimgiin bayan dun biluu dashbalbar ni biluu neg buriad sumand mashin evdereed asdaggui tegeed nutgiin neg lag motorchin ahiig arai gej guij bj uzuullee getel yasan geech aliv naad kopotoo ongoilgo gesnee uu za hondlon harsan motor chini yaj asnavsh gesenee haachihdag bgaa ta nar iimerhuu l hogshin togtsoguud shdee odoo ter erdenet ene ger orosiin huuchin yum yarihaa bolimoor yumaa
178.49.199.51d chi chini harin uuriinhuu tenegiig gaihuulaad baigaa yumuu haashaa yum medeej sh dee ter hun chini orosiin 69 zasdag hun chini yaj teriig medeh yum hervee japan tereg orj ireed udsan bol bas uur baih baih zasah ch yum biluu shal medeejiin yuman deer haritsuulalt hiigeed shaadag naasan harin chi uuriinhuu tenegee bitgii zarla l daa
1990 ээд онд Булганд бидний унаж явсан Пажеро жип эвдрээд засуулсан тэгэхэд нутгийн засварчин орос машинтай ойролцоо юм гээд нэг сэлбэг нь газ - 24 машиний эд анги таарах болоод маргааш нь машин маань шинэ юм шиг ассан Тэр хүн урд нь жапан тэрэгний барааг хараагүй хүн байсан. Ийм л байна. Монгол хүнийг муулахдаа сайн бодож ярь . Гадаад хэл мэдэхгүй хүнээр гадаад хэлний мэргэжилтэнгээр авч ажиллуулдаг ардчилсан хужаа луйварчидын шинэчилсэн засгийн бодлоготой чиний бичиж байгаа зүйлс тун адилхан санагдаж байна.
Ene hun yaj ingej hudlaa yarij chadaj bna ve?Myataviin Damdinsuren gedeg ene hun Sots-iin ued Tov aimgiin Zaamar-iin altnii ord-iig uhaj ehlesen hun.Mongol orniig suitgehed, mergejliinhee davuu talaa shiglaj huvidaa asar ih byajasan, 1990-eed onii ued alt hotolboriig heregjuulehed ,jinhene gardan zovlogch ni bj bsan, hamgiin oodgui nohor shuu dee.Mongoliin gazar nutgiin byalagiig hen ni yu bolgood ,daraa ni hen ni yu geed hudlaa yariaad, uls orniig iim bolgoj bgaag medej bgaa ard tumen zondoo bgaa shuu.Chiv chimeegui bj bsanaa genet amilsan yum shig garch ireed l hudlaa yaridagaa bolih heregtei.Ene Damdinsuren gedeg nohor bayajuulaltiin enjener,Hovsgol aimgiin hun bgaa. sots -iin ued Erdenet -iin uuliin bayajuulah uildvertei mash oirhon ajillaj bsan hun.Sayhan onii omno OUY-TOLGOI-n neelt deer ooriin bieree ochchihson OUY-TOLGOI -g magtaad ,ireedui ih sain bna geed yarij bsan hun chini ,onoodor yamar nuureeree iim yum yariaad 2 uzuurtei zuu shig yavj chadaj bna ve?.Mongol ornii zaluu hoich ueiinhen heniig hen gedgiig medehgui gej bodson bol,ooriig chini sain medeh humuus bugd amid seruun bj bgaa gedgiig medmeer yum daa.Uls eh orond hohiroltoi yum hiij yavdag iimerhuu humuusiig tanij meddeg humuus ni ilchleed l ogno shuu dee.Eh oron,gazar shoroo,baigaliin bayalag, ard tumniihee toloo ,jinhene ongo mongonii uzelgui olon saihan mongol humuus bdag gedgiig iim muuhai bertegchin humuus medej bh yostoi. 70 garui naslachihaad,sots-iin ued eh oron ard tumnii horongoor surch,amidarchihaad iim muuhai setgeltei yavj bgaa humuusiin jinhene nuurnii bag ni udahgui huulagdaj unen dur torh ni ilchlegdeh ,saihan tsag ue uls orond irchiheed bgaa shuu.Mongol eh oroniig mini ezengui yum shig uzej bsan humuusiin togsgol irj bgaa gedgiig iim humuus medej avah yostoi.
Чам шиг хорон муу хүмүүс эх орныхоо төлөө зүтгэсэн хүмүүсийг үл ялих бүхнээр доромжилж гүтгэхэд чинь харийин хүмүүсийн төлсөн бузар мөнгө чамд болон чиний эргэн тойронд хэр их ач тусаа өгөх бол. Хоолойгийг чинь боож , зүрхийг чинь базуулахгүй байна уу. Гэхдээ чи хужаа бол чамд зүрх сэтгэл гэж байхгүй зөвхөн мөнгөний төлөөх гэсэн шунал байгаа. Хорон амьтан минь энэ хүмүүс алдсан ч гэсэн Тэнгэр тэднийг уучлах болно. Ойлгов уу . Харин чам шиг юмнууд тамын ёроолд Ц Элбэгдорж З Энхболд Алтанхуяг нартайгаа цуг бие биенээ матаад муулаад татаж чангаагаад сууж байх болно. Ардчилсан хужаа та нарын ганц чадах зүйл бол Монгол улсын төлөө зүтгэж буй жинхэнэ Монголчуудыг муулж тэдний зүрх сэтгэлийг шархлуулах . Гэвч тэдэнд Монгол улсын сайн сайхан ирээдүйд өөрийн гэсэн хүндтэй орон зайд амьдрах тавилан байгаа . Харин хорон муу хужаа тэдний гар хөл болсон урвагчид луйварчид та бүхэнд түүхийн хогын савд багтаж тамын тогоо руу хаягдах тавилан байгаа. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ногоорно гэдэг монгол цэцэн үгийн утгыг үлдсэн амьдралаараа яс махандаа мэдэрч ойлгох болно
монголд ОЮУТОЛГОЙ, ТАВАН ТОЛГОЙН ОРДЫН ТАЛААР ОЙЛГОДОГ МЭДДЭГ ИНЖЕНЕРҮҮД ОЛОН БИЙ М,Дамдинсүрэн эрдэнэтийг байгуулсан дадлага туршлагтай хүн Оюутолгойг барьж байгуулахад уул уурхайн цогцолбор барих дэлхий нийтэд тогтсон журам , технологийн горим,улс хоорондын харилцан ашигтай байх зарчим алдагдсан юм тор засагийн удирдсан хүмүүс мэрэгжлийн хүмүүсийг огт орлцуулалгүй гэрээ гэгч зүйлийг харанхуйгаар хийсэн учраас эх орныхоо баялагийг гадныханд дурсган оглоо гэсэн үг ИЙМ байдал бүсад холимог метал дорнодын улааны, цавын, баруун уртын цайрын орд дээрч харагддаг даа улс торийн аргаар уул уурхайн ажлыг удирдаж байгаагийн тод жишээ энэ эрх ашгийн сонирхол улс оронп давамгайлжээ
монгол оронд ардчилал тогтоох нэрийн дор 20гаруй жил нарийн мэрэгжлийн / уул уурхайн 30гаруй торол бусад салбарын инженерүүдийг гадаадад бэлтгэх ажлыг орхигдуулан тэр залуусыг гудамжинд гарч жагсах, хараал ,зүхэл,эх ороноо үзэн ядаж гадаадынханд дулдууддаг үзэлд сургасан гол алдааг ардчилсан намынхан хүлээх естой МАХН,МАН-ыг устгах улс торжих ажилд залуучуудаа дуудсан болохоос баялаг бүтээх үйлдвэр барих ажлыг энэ хугацаанд хийгээгүй шуу ийм л байдлаар монгол орны хогжил ухарсан оюутолгойн далд болон илуурхайн ажлыг монголчууд гадаадынхаас дутахааргүй аваад явчих инженерүүд байсан одоо Харин тэд залуучуудаасаа 20гаруй жилийн ахмадууд л байгаа
AN ch orno sh dee mangaraa chi bitgii namchirhaad zolbintood odoo naad nam nerted chini huurtdag hun oldohoo baisan za
оюутолголйн метал авалт эрдэнэтээс 1 хувь доогуур байна гэдэг хаядалаа ихсэгэж 30-470 жилийн дараа тэдний хаягдал дээр ажиллана л гэсэн үг одоогийг 10 гаруй насныхан тэр үед л тэнэг юм хийжээ гэж хараах байх
Тэгээд манай Оюу толгой чинь Эрдэнэтээс их баялагтай мөртлөө Эрдэнэтээс баг ашиг өгөх юм уу сонин юмаа
эхчүүдийн их хурал болох дуулдах юм. урьд ямар хүү төрүүлснээ эцэг эх минь хараарай ямар хүнээр мануулснаа эх орон минь хараарай гэдэгсэн тэгвэл өнөөдөр ямар луйварчин төрүүлснээ эхчүүд харж ямар алуурчны гар хөл бологчоор эх орноо удирдуулсанаа ард түмэн харж нэгийг бодох биз
Энэ уул уурхайнхан гэж арчаагүй амьтад юм. Эрдэнэтийн мөнгөөр худалдаж авсан олон арван докторууд Оюу толгой мэтийг ашиглахад оролцохгүй юугаа хийфгээд байгаа юм бэ? Яамны сайд нь гэхэд хятад хэлний орчуулагч байсан, одоо нэхмэлийн мэргэжилтэн. Эрдэнэтийн захирал морь уяач, Оюутолгойн туз гишүүн нь зүйр үг цуглуулагч. Монгол мэргэжилтнүүдэд амаа хөдөлгөхөөс өөр чадэх юм байхгүй гэж Алгаа хэмээх сахалт үнэн хэлж байна билээ. ха ха
металлын гарц бага байгаа тухай гайхширсан байх юм. энэ чинь алуурчдын заль ийм гарц бага байхад юун ашиг байхав гэсэн санааг өгөх гэсэн оролдлого. нэгэнт ашиг өгөхгүй юм бол луйвардуулахаар газар доороо л хэвтэж л байг. ард түмэн ашиг олохгүй юм бол хойт үеэсээ хулгайлахаа больё.алуурчинг хөөж гаргаад бусадыг өрсөлддүүлье. зэс, алт, мөнгө, бусад ховор металлын хэрэгцээ, үнэ өсөн нэмэгдэж байгаа үед алуурчинг хөөх хэхэгтэй. гэвч ганцхан энэ луйварчин өгөх гээд байгаа нь нэг юм хэлээд байгаа юм бишүү