Нийгмийг цочирдуулсан хүчин, хүний наймаа, ажлын байран дахь бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг гэмт хэргийн хохирогчид нь хүүхэд, эмэгтэйчүүд байдаг. Цагдаагийн байгууллага болон Хүний эрхийн үндэсний комиссоос 2012 онд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг дээрх гэмт хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, олныг түгшээх болсон байна.
Тухайлбал, цагдаагийн байгууллагын гаргасан судалгаанаас үзэхэд 2010-2012 онд гэр бүлийн хүчирхийлэлд нийт 1238 эмэгтэй өртжээ. 2010 онд 284, 2011 онд 420, 2012 онд 534 эмэгтэй цагдаагийн байгууллагад хандсан бол цаана нь мэдэгдээгүй хичнээн эмэгтэй зодуур, дарамтан дор амьдарч байгаа нь тодорхойгүй.
Далд үйлдэгддэг энэ төрлийн гэмт хэрэг нийгмийн бүхий л давхаргын гэр бүлд гардаг ч хохирогчид тэр бүр цагдаагийн байгууллагад ханддаггүй. Харин хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад хандан тусламж, хамгаалалт хүсдэг байна.
Мөн зохион байгуулалттай, хил дамнан үйлдэгддэг хүний наймааны гэмт хэрэгтэй тусгай аргаар тэмцэхгүй бол нөхцөл байдал нэлээд хүндэрсэн гэдгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нэг бус удаа онцолж байсан. Мөн нийгмийг сэртхийлгэж байгаа хүчингийн гэмт хэрэгтэй ч тусгайлан тэмцэх шаардлагатай болсныг сүүлийн үед гарсан аймшигт хэргүүд харуулж байна.
Тиймээс Хууль зүйн яам эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг дээрх гэмт хэргүүдэд анхаарлаа хандуулан, үүний хүрээнд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан аян өрнүүлж байна. Аяны хүрээнд “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл” өргөн хүрээний уулзалт, хэлэлцүүлэг,
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх бодлого” зөвлөлдөх уулзалт, “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хохирогчийн эрхийн хамгаалал, үйлчилгээ” дугуй ширээний уулзалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д зохион байгуулна.
Гэхдээ эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх ажиллагаа зөвхөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр хязгаарлагдахгүй, Хууль зүйн яам цаашид төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран энэ асуудалд анхаарал хандуулан ажиллах болно.
Хууль зүйн яам
Сэтгэгдэл0
Социализмын үед ийм зүйл огт байхгүй эмэгтэй хүнд гар хүрдэг ТМС-ийн сурагч ч байдаггүй цэвэр ёс суртахуунтай байсан Ардчилал эрх чөлөө гэдэг энэ байхгүй юу
Çààâàë ýõíýð õ¿¿õäèéíõ íü ìýäýýëýë ãîìäëîîð õ¿÷èðõèéëýã÷äýä àðãà õýìæýý àâàõ áóñ õºðø èðãýä,õîðîî çàõèðãààíû ìýäýýëëèéã ¿íäýñëýí òýäýíä àðãà õýìæýý àâäàã áîëîõ õýðýãòýé.Õàðèí àðãà õýìæýý àâ÷ áàéãàà íýðýýð òýäíèéã ººãø¿¿ëæ,õººðõèé á¿ñã¿éã ãóäàìæèíä îëíû í¿äýí äýýð õºíººëãºñºí øèã ¿éëäýë ãàðãóóëàõã¿éí òóëä õóóëèéã ñàéæðóóëàõ ¸ñòîé.Íèéãýìä ¸ñ ç¿éòýé èðãýä òºëºâø¿¿ëýõýä òºðèéí áîäëîãî õýðýãòýé áàéíà.Îäîî áîë ¸ñ ç¿éòýé èðãýí áóñ õàðèí ìºíãèéã ÿìàð ÷ õàìààã¿é àðãààð îëñîí ãýìò õýðýãòí¿¿ä "ýëèò" ãýãäýýä ÿâæ áàéãàà þì áèø ¿¿.Ìóó õ¿ì¿¿ñ òºð áàðüæ áàéãàà öàãò ìóó õ¿ì¿¿ñ äàâàðäàã þì.