Гар утсыг хоёр талт радио гэж нэрлэж болно. Гар утас нь өөрийн гэсэн бичил хүлээн авагчийн тусламжтайгаар утасгүй харилцааны сүлжээг бий болгож чаддаг тул өнөөгийн хүн төрөлхтний амьдралын салшгүй нэг хэсэг болж чаджээ. Таны амнаас гарсан яриа rap утсаар чинь дамжин радиогийн богино долгион болон хувирах бөгөөд дамжуулагч станцад хүртлээ тодорхой зайг туулдаг байна.

Харин станцад очсон хойноо дахин дууны авиа болон хувирч нөгөө талд ярилцагч этгээдийн сонорт хүрдэг. Энэхүү богино долгион нь хүний биенд сөрөг нөлөө үзүүлдэг байх асар өндөр магадлалтай байдаг. Дэлхийн олон орны эрдэмтэд энэ талаар байнгын судалгаа хийж байгаа хэдий ч гар утасны богино долгионы талаар олон зүйлс бүрхэг хэвээр үлдээд байна. Одоогоор бүрэн тодорхой болоогүй байгаа ч гэлээ та өөрийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс гар утасны талаарх доорх зөвлөгөөг дагавал сайн сан.



Хэрвээ та гар утсаараа олон цагаар ярих дуртай бол ярианыхаа уртад аль болох хязгаарлалт хийж, удаан хугацаагаар ярихгүй байхыг хичээ. Удаан хугацаагаар ярихад чих халуу оргиж, толгой бага зэрэг өвддөг нь ч үүнтэй холбоотой. Учир нь гар утасны богино долгионы нөлөөлөл удаан үйлчлэх тусмаа ихэсдэг гэнэ. Түүнчлэн гар утсаа болж өгвел өөрөөсөө хол зайнд барьж яривал зүгээр.

Дээр дурдсанчлан богино долгионы нөлөөлөл нь зайнаас хамааралтай байдаг тул чихэвч зүүх, чихнээсээ хол барьж нөлөөллийг нь бууруул. Хэрвээ та гар утсаа цоожлохгүй /lock/ орхидог юм уу, цүнхэндээ мартдаг бол энэ зуршлаасаа нэн даруй сал. Учир нь товчлуурууд ямар нэгэн зүйлд тээглэж, дарагдсанаас санамсаргүй дуудлагууд хийгддэг.

Энэ нь таны нэгжийг үрэх муу талтай. Нөгөөтэйгүүр цагдаа, гал команд, түргэний утсанд холбогдож албан хаагчдын цаг завыг хий дэмий үрдэг сөрөг нөлөөтэй. Ийм төрлийн утаснууд голцуу гурваас доош оронтой байдгаас гадна хүмүүсийн гap утасны нэрсийн жагсаалтанд байнга байх нь элбэг тул ийнхүү залгагдаад байдаг гэнэ. Зарим улсын онцгой байдлын албанд ийм төрлийн санамсаргүй дуудлагууд маш ихээр ирдгээс болж нилээд хүндрэл л үүсдэг аж.

Аюулд учирснаас болж ярьж чадахаа больсон хүмүүс эцсийнхээ хүчийг шавхан залгаад дуугарч чадахгүй байх нь элбэг тул аврах сүлжээнийхэн утсаар байршлыг нь тогтоогоод шууд очдог байна. Гэтэл хүмүүс ийнхүү хий дэмий залгах болсноор аль аль талдаа эвгүй байдалд орох нь ихэсчээ. Гар утас чинь халтартсан мэт санагдаж цэвэрлэмээр байгаа бол ус юм уу, шингэн төрлийн зүйлээр хэзээ ч цэвэрлэж болохгүй гэдгийг сайн санаарай.

Гар утасны гадаад корпуснаас илүү дотор нь илүү их бохирддог. Учир нь байнга гартаа барьж ярьснаас хүний гарны тослог, гуужсан арьс, гадны тоос, тоосонцор зэрэг зүйлс утасны дотор талд хуримтлагддаг ажээ. Гэхдээ энэ нь нилээд урт удаан хугацаа шаардагдах тул байнга цэвэрлэх гэж санаа зовсны хэрэггүй. Цэвэрлэхийн тулд гар утасны арын тагийг онгойлгож, батарейг аваад зөөлөн хөвөн даавуун материалаар арчиж цэвэрлэх хэрэгтэй.



Эх сурвалж: "Утга зохиол, урлаг"