"Содон аялгуу" тоглолтоо хийх гэж буй "Харанга" хамтлагийн хөгжимчин Ц.Чулуунбат, багын л гитар тоглон, дуулж охидын шүтээн болдог байжээ. Одоогийнхоор бол од гэсэн үг.
 
Хөгжимчин болох гэж 16 настайдаа сургуулиа хаясан тэрбээр хөгжмийн нот мэдэхгүй хэмээн хотын театр, чуулгуудад гологдож явсан ч аз болж, Сэлэнгэ аймгийн Соёлын ордонд орж чадсан азтан.
 
Гэхдээ мань хүн тус аймагт очоод сургуулиа үргэжлүүлж басхүү театртаа контр басс хөгжим тоглож, жүжигт дүр бүтээж, бүжиглэж, найрал дуунд дуулж, цэвэрлэгээ хүртэл хийж явсан гэдэг.
 
Дашрамд сонирхуулахад түүнийг найзууд нь цэргийн хүү гэдэг юм билээ. Учир нь Чука маань цэргийн ахмад цолтой төдийгүй амьдралынхаа 10-аад жилийг цэрэгт өнгөрүүлсэн гэнэ лээ.
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин