sonin.mn

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 сарын 8-нд болсон хуралдаанаар нийслэлийн үе үеийн Засаг дарга нарт хүндэтгэл үзүүлж , дурсгадаг  “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г  Улаанбаатар хотын Захиаргч Э.Бат-үүлд гардуулах тухай асуудлыг хэлэлцлээ.  2004 оны 12-р сарын 01-ний өдрийн 14-р тогтоолоор “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г анх бий болгосон юм. Уг тогтоолд зааснаар “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ” нь төрт ёсны уламжлалт утга билэгдлийг агуулсан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн эрх дарх, цог хийморь, үүрэг хариуцлагын цогц илэрхийлэл гэж заасаг бөгөөд уг “Гэрэгэ” нь тэнгэрийн гүн хөх, үл хувирагч алтан шаргал хосолмол өнгөтэй, Улаанбаатар хотын тухай товч мэдээлэл агуулсан байна гэж тусгасан байдаг. Уг тогтоолын дагуу 2004 оноос эхлэн “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар сонгогдон ажиллаж байсан хотын дарга нарт 001 дугаартайгаас эхлэн гардуулж сонгуулийн жил дууссаны дараа өөрт нь дурсгал болгодог уламжлалтай. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Эрдэний Бат-Үүлд “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ” дугаар тавыг бүтээж гардуулах асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцэн санал нэгтэйгээр баталж, тогтоол гаргалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.