sonin.mn
Манай хойд хөрш ОХУ нефтийн бүтээгдэхүүн импортлогчдодоо ирж буй онд нэгэн "бэлэг" барьж байгаа нь газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвараа тонн тутамд 9.1 ам.доллараар нэмэгдүүлж буй явдал юм.
 
Тус улсын Сангийн яамны мониторингийн мэдээллээр арваннэгдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 14-ний хооронд дэлхийн зах зээл дээр "Urals" маркийн нефтийн үнэ нэг баррель нь 109.89 ам.доллар болоод байгаа аж,
 
Тиймээс ОХУ газрын тосны бүтээгдэхүүний "60-60-90" гэсэн татварын журмынхаа дагуу ирэх оны эхний өдрөөс экспортын татвараа одоогийн 385.7 ам.доллараас тонн тутамд 9.1 ам.доллараар нэмэгдүүлж,, 394.8 ам.доллар болгохоо мэдэгдээд байна.
 
Ингэснээр манай улсын импортын гол бүтээгдэхүүн болох шатахууны экспортын татвар одоогийн 347.1 ам.доллараас нэмэгдэж 355.3 ам.доллар болох юм. 
 
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин