Н.Алтанхуягийн танхимд асман сайд нэг бус бий. Тэдний нэг бол "Фортуна" Н.Батбаяр. Хундага тавилгүй сархад хүртэж, хуралдаа ирэхгүй байгаагаа "Дээд тэнгэрийн зарлиг" хэмээдэг энэ эрхмийн үед Монгол Улс ирээдүйгээ барьцаалж өр тавилаа. Монголчууд ОХУ-д төлөх их өрөө тэглүүлснээс хойш нэгэн аравны дараа "Чингис" бондын өрөнд орох нь тэр.
Их өрийн тоолуур ч хэдийнэ ажиллаж эхлэв. Яг энэ мөчид Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Чингис" бондын хүү бол өр биш" гэж мэдэгдэв. Монгол Улсын хувьд, сараар биш, өдөр, өдрөөр төлөх өр, түүний хүүнд барьцаалагдлаа. Зөвхөн "Фортуна" Н.Батбаярт л ашигтай, бас түүний ойр тойрныхонд л хүртээлтэй байж мэдэх бондын хүү монголчуудыг дарангуйлж байх зуур мань эр тив алгасан гал өрдөж явна.
Төрийн хойморт заларснаа умартаж, тэнгэртэй ярьдгаа ч гайхуулдаг дуулдана. Н.Алтанхуягт бараагаа харуулахаа больсон, Ардчилсан намынхныг өвдөг сөхрөхөөс нааш харьцахаа байсан ийм нэгэн "Бага хаан" энэ Засгийн газрын үед элдэв авираараа олныг гайхшруулах боллоо.
"Фортуна" Н.Батбаяр бүсгүй хүнийг галд ойртуулах дургүй. Төрийн түшээдийг ч энэ номлолдоо автуулж байсан удаатай. Харин одоо тэрбээр ард түмнийг байтугай Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ч төрийн мөнгөний санд ойртуулах дургүй байна. Учир нь Монгол төрийн мөнгөний авдар "Фортуна" Н.Батбаярт бий.
Эдийн засгийн хөгжлийн яам гэх их мөнгөний санг захиран зарцуулах эрхтэй учраас энэ Засгийн газрын хамгийн эрх ямбатай хүн нь яах аргагүй мань эр болчихоод байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2014 оны төсвийг УИХ-аар батлахын өмнөхөн танхимынх нь сайд нар түүний эрэлд гарчээ. Н.Алтанхуяг "Улсын төсвөөс хэдэн тэрбум төгрөгийг багцдаа тусгахаа та нар мэдэхгүй.
Ерөнхий сайд би ч бас мэдэхгүй. Харин "Фортуна" Н.Батбаяр мэднэ" гэж хэлсэн учраас Эдийн засгийн хөгжлийн сайдтай эртхэн тохироо хийх уралдаан сайд нарын дунд болсон нь тэр аж. Н.Батбаяр сайд "Төрийн ордонд морилох эсэхээ тэнгэрийн зарлигаар шийднэ. Улсын төсвийг батална уу, байна уу маньд юуны хамаа" хэмээн гэдийчихсэн учраас салбар хариуцсан зарим сайд өмнө нь бөхөлзөхөд хүрчээ.
Харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга түүний өрөөнд таяг тулан орж, төд удалгүй хөмсөг зангидан гарч ирсэн гэдэг. Тэр ч атугай Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Фортуна"-тай уулзах үедээ чи, би дээ тулж барьцалдаж авах шахсан ч гэх.
Энэ мэтчилэн элдэв адал явдал өрнөсний эцэст сайд нар санасандаа хүрч, Н.Батбаяр сархад хүртэнгээ тэнгэртэй ярьсаар үлдсэн билээ. Ардчилсан нам дахь хамгийн нөлөө бүхий фракци нь Н.Алтанхуяг тэргүүтэй "Алтангадас"-ынхан, Харин одоо мүднякуудын эрин үе эхлэв бололтой.
Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат намынхаа гишүүдтэй зөвшилцөлгүйгээр жижиг намуудыг татан буулгах тухай гоц мэдэгдэл хийсэн. "Давхар дээлтнүүд"-ийг дан дээлтэй болгох эсэхийг УИХ-аар хэлэлцэх үед "Манай нам тав хоног завсарлага авлаа" гэж төрийн ажлыг гацаасан нь ердөө түүний ганцаарчилсан тоглолт байж.
Бүлгийн гишүүдтэйгээ ч ярилцалгүйгээр хувийн тоглолтоо ийн хийсэн нь өдгөө Ардчилсан намынхны ярианы гол сэдэв болчихоод байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийг удирдах "бонус"-аар шагнуулсан Д.Эрдэнэбат хэмээх мүдняк дураар авирлах зуур Н.Алтанхуягийн Засгийн газрын хуралдаанд уриад ч ирдэггүй, өндөр эрх ямбатай хүн нь мөн л "МҮДН фракцийн толгойлогч" гэж өөрийгөө өргөмжилдөг .
"Фортуна" Н.Батбаяр. Толгойлогч нь их мөнгөний санг барьж байгаа учраас энэ Засгийн газарт мүднякууд хүчээ авсан нь оргүй зүйл биш юм. "МҮДН фракцийн" гэгдэх хоёр сайд ч "Фортуна"-д тал засч, тохойг нь түшиж яваа дуулдана.
"Ч.Улаан төсвөө мэддэг. Харин илүү гарснаар нь яаж туйлахаа Н.Батбаяр сайд мэднэ" гэх яриа улс төрийн хүрээнийхнээс хэдийнэ хальжээ. Ардчилсан нам болон МАХН-д данстай энэ хоёр сайд ёстой л тэнгис, далайг гатлан байж "Чингис" бондын автороор тодорсон. "Эдийн засаг хүнд байгаа үед их мөнгө олж ирлээ шүү" хэмээн Н.Алтанхуягт ч, ард түмэнд ч авралын од мэт үнэрхсэн сайд нарыг Монголд ирсний дараахан их өрийн тоолуур ажиллаж эхэлсэн юм.
Энэ үзэгдлээс зарим нь "Их өрийн хоёр дахь давалгаа эхэллээ" гэж болгоомжилсон. Харин бонд гаргасан нь бидэнд ашиггүй, Н.Батбаяр мэтийн эрх мэдэлтнүүдэд ашигтай болох нь хэсэгхэн хугацааны дараа тодорхой болсон билээ. "Чингис" бондын хөрөнгөөр "Гудамж" төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Нийт 200 сая ам.доллар захиран зарцуулах эрх бүхий энэ төслийн удирдагчаар Н.Батбаяр сайд Б.Батболд гэдэг найзаа ажиллуулж байгаа нь олон нийтэд нэгэнт ил болчихсон зүйл.
Ардчилсан нам дахь "дан дээлтнүүд" Н.Батбаяр тэргүүтэй "давхар дээлтэй" сайд нартаа таагүй хандах болжээ. "Манай нам эрх барих үед авлига улам цэцэглэж байна. Ард түмний татварын мөнгөөр туйлах нь хэрээс хэтэрлээ" гэх шүүмжлэлийг зарим нь ил тод хэлэх болов. Үнэхээр ч эрх баригч хүчнийхэн иртэй, бяртай байна.
Төрийн эрх мэдэл улс төрийн нэг хүчинд төвлөрсөн учраас Н.Алтанхуягийн тэргүүлж буй нам, Засгийн газрын гишүүд мөнгөтэй, нөлөөтэй байгаагаа гайхуулах нь ердийн үзэгдэл мэт. Тэд дэлхийн баячуудын дайтай тансаглаж "Монголд хэн нь баянаа үзэх үү" гэсэн шиг өөр хоорондоо өрсөлдөж байна. Н.Батбаяр гэдэг "Бага хаан"-ы баруун, зүүн гар ч энэ зуур тодрох нь тэр.
Тэд бол "Залуу лидер" клубын тэргүүн асан Э.Золбаяр, "Монсоник"-ийн Т.Баярхүү нар юм. Э.Золбаярын тухайд, УИХ-ын 2008 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших гээд чадаагүй. Тиймээс нэг хэсэг экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг бараадан гүйж, "Чингис медиа" групптэй болсон бол өдгөө Эдийн засгийн хөгжпийн сайд Н.Батбаярт барлаг мэт зүтгэж яваа сурагтай.
Өмнө, хойно нь орж өөрт нь үнэнч мэт царайлсныг өнөөх сайд үнэлсэн үү, яасан Алтанбулагаас Замын-Үүдийн чиглэлд хурдны зам барих ажлыг гүйцэтгэх эрхийг Э.Золбаярын компанийнханд өгүүлсэн нь 2013 он. Н.Батбаяр сайд өөрийгөө тэнгэрийн элч мэт үздэг бол түүний зүүн гар болох Э.Золбаяр "Би бол долларын тэрбумтан" хэмээн Ардчилсан намынханд ихэрхэх болжээ.
Ингэж ярихыг нь сонссон хүмүүс "Монголын эдийн засаг нэн хүндрэлтэй байхад энэ нөхөр долларын тэрбумтан болсон нь сэжигтэй биш үү" гэж хардсан ч гэх. "Хятадад тамхины бизнес эрхэлдэг" гэж өөрийгөө дөвийлгөдөг Э.Золбаярын тухайд ганц, хоёр лиценз арилжсанаас биш тамхины бизнес эрхэлдэг нь үнэн эсэх нь харин тодорхойгүй аж.
"Монсоник"-ийн Т.Баярхүү. Монголчуудад үдэш бүр мортгейжийг сурталчилдаг байсан тэрбээр "Гандирс"-ын дуулиан дэгдэх үед таг чиг алга болсон. Харин Ц.Нямдорж, О.Чулуунбат нарын хэрүүл намжмагц телевизийн нэвтрүүлэг хөтөлж, "Фортуна" Н.Батбаяраас ч дутахгүй "Тэнгэрийн хүн" болохоо зарлаж яваа.
Тэд хамтдаа тэнгэртэй ярилцаж, тэнд, эндгүй тулганы гал асааж, номлолдоо гүн автаж, нэг "хэтэвч"-тэй болсон нь нууц биш. Гэвч тэрбээр Ц.Нямдорж "Гандирс"-ын дуулианы талаар юу гэж хэлж байсныг өдгөө мартаа болов уу, яагаа бол.
Ямартай ч эрхэм гишүүн "Тухайн үед УИХ-ын даргын суудалтай зууралдаж, ард түмний 250 сая ам.доллар буюу 300 тэрбум төгрөгийг алдах хайран байсан. "Гандирсын хороолол" гэх тодотголтой тэрхүү луйврыг зогсоосноор би өөрийгөө гавьяа байгуулсан гэж хэлэх гэсэн юм биш. Зүгээр л ажлаа хийж, Монгол төрийг асар их хэмжээний алдагдлаас, энэ балиар луйварт оролцсон хүмүүсийг олон жилийн ял, ихээхэн төлөөс төлөхөөс аварч чадсан. Гэхдээ тэд үүнийг ойлгохгүй л дээ" хэмээн өгүүлж байв.
УИХ-ын чуулганы танхимд тэрбээр О.Чулуунбаттай халз тулж байсан нь өмнөх парламентын үеийн нэгэн түүх болон үлджээ. Монгол төрийн мөнгөний санг атгасан Н.Батбаяр сайд болон түүний эрх мэдэлд дөрөөлж хувь хүртэгчдийн тухайд өгүүлэхэд ийм байна.
Харин Н.Алтанхуягийн толгой дээр заларсан "Фортуна" хэмээх "Бага хаан" Ерөнхийлөгчийн зөвлөхөд тулга бэлэглэж, тэнгэртэй ярилцдаг тухай үлгэрээ ярьж өгсөн бололтой. Тэр ч байтугай "Бидний "давхар дээл"-ийг тайлах гээд байгаа хүмүүсийг тэнгэр гэсгээнэ дээ" гэж ширээгээ балбаж суугаа аж.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
СОГТУУ БӨӨ
Судасны хатуурал нарийссал /Атеросклероз/ нь хүний биеийн хаана ч /тархи, зүрх, бөөр г.м/ үүсч болох бөгөөд хөлийн судасны хатуурал нарийслын үед хөлийн цусан хангамж багасаж, хөл тэжээлгүй болсны улмаас хөлөө тайруулахад хүрдэг. Энэ бүх хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд та бүхнийг Ли Эр Кан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. Тус бүтээгдэхүүн нь: 1. Цус шингэлэх, 2. Цусан дахь холестрин бууруулах, 3. Судасны дотор ханан дахь өөхөн товруу /бляшка/-г хайлуулан судас цэвэрлэх үйлчилгээтэй. Ингэснээр тус бүтээгдэхүүн нь Судасны хатуурал нарийсалтай холбоотой /Даралт, хуян/ бүх эмгэгүүдийг эрүүлжүүлнэ. Эрүүл мэндийн зөвлөгөө, үнэ төлбөргүй Утас: 96665038
Судасны хатуурал нарийссал /Атеросклероз/ нь хүний биеийн хаана ч /тархи, зүрх, бөөр г.м/ үүсч болох бөгөөд хөлийн судасны хатуурал нарийслын үед хөлийн цусан хангамж багасаж, хөл тэжээлгүй болсны улмаас хөлөө тайруулахад хүрдэг. Энэ бүх хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд та бүхнийг Ли Эр Кан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. Тус бүтээгдэхүүн нь: 1. Цус шингэлэх, 2. Цусан дахь холестрин бууруулах, 3. Судасны дотор ханан дахь өөхөн товруу /бляшка/-г хайлуулан судас цэвэрлэх үйлчилгээтэй. Ингэснээр тус бүтээгдэхүүн нь Судасны хатуурал нарийсалтай холбоотой /Даралт, хуян/ бүх эмгэгүүдийг эрүүлжүүлнэ. Эрүүл мэндийн зөвлөгөө, үнэ төлбөргүй Утас: 96665038
МАНгарууд ингэж их муулж байгааг бодоход Батбаяр юм хийж бутээж л байгаа юм байна.
Xaxa, chi bas buu umuu, xaxaxa
эн нээрээ хаанхын хувилгаан бэ. Зүгээр монгол дээл ч өмсчиж чадахгүй. Төрийн ёслолыг гачин багт наадам болгож хувиргаад
iim humuuseer damjuulan gadniihan bodlogoo heregjuuldeg daanch uuniig harah hun mongold baihgui l dee. Ed nar eh oron setgelee gadniihand hudaldchihsan, bas baritsaalagdsan uchir said bolgoson huniihee utsan huuheldei ni boldog um daa
бонд түүний хүү бол өр биш гэж мэдэгдсэн хүн сайд байх эрхгүй. Бонд гэдэг бол зээл. Зээл зээлийн хүүтэйгээ өр биш тэгээд юу юм бэ? Огцроочээ.
Жинхэнэ дайчин эр хүн. Баабар мэтийн новшнууд атаархаад үхэх гээд байдаг. Баабар эх орноо худалдах ажилд оролцоогүй.
bondoor uldetstei uom xiisen bol bolo ter or bish gej xelj bolno. 21 myanga shig xoshnogo archaagui l bol bolo. zam barisan baix
Balai sogtuu yumnii tengertei yarina gej yu baidag yum.
Мөнх хөх тэнгэрийн ачаар би ч овоо л юмтай болоод авлаа. Энэ муусайн юмнууд атаархаад үхэх нв ээ. Үх, үх. Тэнгэр таалах хүнээ таалж, харж үзэхгүй хүнээ ниргэдэг номтой. Та нар намайг яаж ч чадахгүй. Би чинь тэнгэрийн элч, улаач хүн. Намайг тэнгэр ивээлдээ авсан юм чинь. Та нар шиг газрын бэтэгнүүдийг няц дарж бай гэж тэнгэр надад зарлигдсан. Олон юм яриад байвал чинь бүгдийг чинь тэнгэрийн оронд залчихна гэж мэдээрэй.
Өө бас бөөгийн дээл мөнгөний дээлийг нэмчих тэгээд тооны машиндаа боддоо!Гал түлж хажууд нь суугаад сархад ахиудхан хүртээд халаад ирхээрээ юун хурал хуй амиа яая л болдог байлгүйдээ чааваас!!!!Ийм үедээ Тайваны билүү нэг улс төрч бүсгүйгээр тулагныхаа галыг асаалгаж тухлаад л эгээтэй төрийн ордонд хуримлхаа алдаа биздээ?Юм үзээгүйн хар гай гэж.
Bi ongodtoi tengertei xun ***** xarin ene said bayarxuu xoer bol soliotoi xumuus bayarxuu Bol xortoi suu undaagaar Ard tumniig xorduulagch
ulaan kommunist gj bsan daa odoo ene ardchilsan namiin zahialgat bicheech nariig harahad ineed hureh ym. iim hun turiin gol yamnii said bgaag mongoliin emgenel gj l bodoj bna daa
Энэ бол ердөө галзуу маягийн эр биш үү