Хятадын дөрвөн том банкны нэг болох "Bank of China" Монголд төлөөлөгчийн газраа нээх тухай мэдээлэл цацагдах болсон билээ. Үүнтэй холбоотойгоор тус банкны тухай зарим мэдээллийг толилуулж байна.
Энэ банкийг анх 1912 онд хуучин Та Ching Government Bank хэмээх банкийг шинэчлэх замаар байгуулжээ. "Bank of China" нь 1912-1942 оны хооронд тухай үеийн дөрвөн том банктай хамт Засгийн газрын нэрийн өмнөөс гүйлгээнд бэлэн мөнгө гаргах үүрэг хүлээж байсан. Гэхдээ төв банкны үүргийг Хятадын төв банк (Central Bank of China) болон Хятадын Ардын банкинд аажмаар шилжүүлсэн байна.
"Bank of China" нь 1942 оноос Хятадын Засгийн газрын эрх ашгийн үүднээс гадаад зах зээлд зонхилон ажиллаж эхэлжээ. "Bank of China"-ийн хувьцааны 67.72 хувь буюу хяналтын багцийг Хятадын Засгийн газар эзэмшдэг. Түүнчлэн томоохон хөрөнгийн оруулагчдынх нь тоонд Хятадын "Чалко", "Шинхуа" групп, The Bank of Tokyo-Mitsubish, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллага ордог юм.
Хятаддаа хэмжээгээрээ эхний дөрөвт орох тус банк 2006 онд Хонконгийн Хөрөнгийн бирж дээр IPO хийж, үүнээсээ найман тэрбум евротой тэнцэх хөрөнгө босгосон. "Форбес" сэтгүүлээс гаргадаг томоохон компаниудын жагсаалтад "Bank of China" 2013 онд 11-рт эрэмбэлэгдэж байв.
Дашрамд өгүүлэхэд, манай урд хөршийн төрийн мэдлийн дөрвөн компани уг жагсаалтад нэлээд дээгүүр байр эзэлжээ. Тухайлбал, Хятадын аж үйлдвэр худалдааны банк (ICBC) тэргүүлж, China Construction Bank хоёрдугаарт, Хятадын Хөдөө аж ахуйн банк наймдугаарт, "Петрочайна" 10-т эрэмбэлэгдсэн байна.
Уг жагсаалтын тайлбарт өгүүлснээр "Bank of China"-ийн борлуулалтын орлого болон ашиг хоёр оронтой тоогоор өссөн нь тус жагсаалтад 10 байр ахиж, 11-т орууллаа" гэжээ. Дээрх жагсаалтад тэргүүлсэн Хятадын банкууд бүгд орлого, ашгаа хоёр оронтой тоогоор өсгөж, уг жагсаалт дахь байр сууриа нэлээд ахиулсан аж.
Түүнчлэн "The banker" сэтгүүлээс жил бүр гаргадаг банкуудын рейтингэд Хятадын гурван банк тэргүүлж, "Bank of China" гуравдугаарт орсон байна. Уг чансааг тогтоохдоо тухайн байгууллагын хөрөнгө, актив, ашгийн хэмжээ гэсэн олон үзүүлэлтийг харгалздаг байна.
"Bank of China" нь сүүлийн жилүүдэд Хятадын бусад томоохон банкны адил Хонконгийн хөрөнгийн бирж болон бусад нээлттэй зах зээл дээр хувьцаагаа борлуулах замаар хөрөнгийнхөө хэмжээг өсгөж иржээ. Гэхдээ банкны Ерөнхийлөгчөөсөө эхлээд томоохон албан тушаалтнууд нь авлигын хэрэгт холбогдож байсан боловч барагтаа шийтгэл хүлээж байгаагүй.
Энэ банк барагдуулаагүй их хэмжээний өр хуримтлуулж, төрийн их хэмжээний хөрөнгийг үрэгдүүлснээс 2006-2007 оны үед дампуурахдаа тулсан гэж ажиглагчид үзэж байсан. Ер нь Хятадын банкуудад төрөөс шууд тусалдаггүй тул тэд IPO хийх замаар эрсдэлийнхээ тодорхой хэсгийг гадаадын хөрөнгө оруулагчдад үүрүүлэхийг зорьдог болоод уджээ.
"Bank of China" өнгөрсөн нэгдүгээр улиралд нийт 45.4 тэрбум юань буюу 7.3 тэрбум ам.доллартай дүйцэх цэвэр ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар өссөн байна. Хятадын бусад томоохон банкийн нэгэн адил тус банк ийн гадаад зээл олгосныхоо хүчинд ашиг орлогоо нэмэгдүүлж чаджээ.
"Юанийн хөрвөх чадвар нэмэгдсэн нь "Bank of China''-д гадаад орнуудад зээл олгоход ихээхэн тусаллаа. Дээр нь дэлхийн эдийн засаг сэргэж эхэлсэн болохоор Хятадын банкууд гадаадад салбараа улам олноор байгуулж байна" хэмээн Guotai Junan Securities компанийн шинжээч энэ амжилтыг тайлбарласан байна.
"Bank of China''-ий ашиг орлогын тухай энэхүү мэдээ гарсны дараа Хонконгийн Хөрөнгийн бирж дэх хувьцааных нь ханш өчигдөр 0.9 хувиар өсч, 3.42 хонконг доллар болжээ. Энэ бол оны эхнээс хойш "Bank of China''-ий хувьцааны ханш 4.2 хувь унасан үзүүлэлт болохыг Блүүмберг мэдээлсэн юм.
Түүнчлэн банкнаас гаргасан албан ёсны баримтаас үзэхэд, өнгөрсөн гуравдугаар сарын 31-ий байдлаар хугацаа хэтэрсэн зээлийнх нь хэмжээ өнгөрсөн оны эцсээс 7.2 хувиар өссөн байна. Хятадын эрх барипчид хэт их зээл олгон эдийн засаг халж, зарим салбарт нь үйлдвэрлэлийн хүчин чадал хэт илүүдсэнийг хазаарлах бодлого явуулж эхэлсэн.
Энэ ажлын хүрээнд гадаад зах зээлд зээл эрчимтэй олгож эхэлсэн. Тиймээс "Bank of China''-ийг Ерөнхийлөгч Чен Сикин өнгөрсөн сарын ашиг орлогын өсөлт, нэн ялангуяа гадаад зээлийн өсөлтөд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь аргагүй юм.
Зээлийг хумих шинэ бодлогын хүрээнд Хятадад шинээр олгосон зээлийн хэмжээ өнгөрсөн оны гуравдугаар сартай харьцуулахад нь 19 хувиар буурсан байна. Гэсэн хэдий ч "Bank of China''-ийн муу зээлийн хэмжээ гуравдугаар сарын 31-ий байдлаар 73.3 тэрбум юаньд хүрч, нийт зээлд эзлэх хувь хэмжээ нь өнгөрсөн оны эцсийн дүнтэй харьцуулахад 0.96-аас 0.98 болж өссөнийг мэдээлжээ. Гэхдээ Хятадын зарим статистик тоон үзүүлэлтэд итгэхэд хэцүү болохыг барууны шинжээчид байнга өгүүлдэг юм.
Хятадын банкуудтай холбоотой зарим дуулиан
Хятадын барилгын COVEC хэмээх төрийн өмчийн корпораци Польшийн нийслэл Варшав хотыг Германы хилтэй холбох үүрэгтэй А2 хэмээх хурдны зам барих ажил авч чадаагүйгээс компани болон "Bank of China" тус улсын төрийн агентлагт баталгааны мөнгөө төлж чадаагүй. Шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн мөнгийг "Bank of China" болон Хятадын экспорт импортын банк (Exim Bank of China) хоёр энэ нөхөн төлбөрийг барагдуулахаас татгалзсан бол Deutsche Bank тодорхой хувийг нь шилжүүлсэн байна.
АНУ-ын иргэн Дэниэл Вульц хэмээх хүү 2006 онд Израильд халдлагад өртсөн. Түүний эцэг эх 2008 онд Вашингтон хотноо шүүхэд зарга мэдүүлж, ХАМАС бүлэглэлд санхүүгийн үйлчилгээ үзүүлж, мөнгө шилжүүлж өгсөн "Bank of China"-г yг хэрэгт буруутгасан юм. Уг хэргийн хүрээнд Израилийн эрх баригчид гэрчийн мэдүүлэг өгөх ёстой байсан.
Гэвч Израилийн эрх баригчид гол холбоотон нь болох АНУ-ын нөмөр нөөлгөөс илүүтэйгээр хүч, нөлөө нь өдөр ирэх тусам нэмэгдэж буй Хятадын банк, Хятадын эрх баригчидтай муудалцахгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Дээрхтэй төстэй заргыг 2008 онд Израилийн Иерусалим хотноо амь насаа алдсан найман хүний гэр бүлийнхэн гаргасан.
Тэр үед "Bank of China''-ийн удирдлага алан хядагчдад тусалж, мөнгөн шилжүүлэг хийдгээ үгүйсгэсэн аж. Банкны удирдлагууд "Bank of China" нь НҮБ-аас баталсан мөнгө угаах, алан хядлагыг санхүүжүүлэхгүй зэрэг бүхий журмуудыг ёсчлон биелүүдэг тухайгаа мэдэгдэж байв.
"Bank of China" нь 2013 оны тавдугаар сард Умард Солонгостой тогтоосон харилцаагаа тасалснаа мэдэгдсэн билээ. Учир нь АНУ-ын тал өмнө нь тус банкийг "Умардын цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд оролцдог" хэмээн буруутгасан юм.
Хятадын төрийн өмчийн банкууд гадаад зах зээлд IPO хийсэн боловч тэдний тайлан мэдээнд барууны шинжээчид итгэх нь бага аж. Тэд тус улсын банкны систем дэх зээлийн тэн хагас нь найдваргүй зээл байх магадлалтай гэж үздэг байна. Дээр нь Хятадын эдийн засгийн өсөлт буурч байгааг харгалзан үзвэл зээлээ эргэн төлөх чадваргүй зээлдэгч цаашид ч нэмэгдэж болзошгүй.
Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын Жиансу мужид "Хөдөөгийн арилжааны банк (Rural Commercial Bank) нэг дор 200 мянган юань гаргаж чадахгүй байна" гэсэн цуу гарч, энэ сургаар хадгаламж эзэмшигчид нь мөнгөө их хэмжээгээр татаж эхэлснээс эрх баригчид шуурхай арга хэмжээ авч, иргэдийг тайвшруулахад хүрсэн байна.
Хятадын төв банкны төлөөлөл болон "Bank of China''-ийн удирдпага тус мужид ирж "Та бүгдийн хадгаламж хуулиар хамгаалагдсан" гэж байж ард иргэдийн уур бухимдлыг намжаасан аж. Гэвч Хятадад хуулиар хамгаалагдсан гэдэг нь бусад орны жишгээс нэлээд ондоо ажээ.
Тухайлбал, 1998 онд Хайнаны хөгжлийн банк дампуурахад иргэдийн хадгаламжийг Хятадын дөрвөн том банкны нэг ICBC рүү шилжүүлсэн. Гэтэл ирээдүйд яах вэ. Бээжингийн эрх баригчид өнгөрсөн оны 12 дугаар сард хадгаламжийг даатгах тухай төлөвлөгөө боловсруулсан боловч одоог хүртэл олон нийтэд танилцуулаагүй.
Энэ нь банкны салбарынхаа бодит байдлыг иргэдэд мэдрүүлж, тэднийг цочроохгүй хэмээн сэрэмжилсэн хэрэг гэж үзэж болно. Хятад дэлхийд хамгийн их хэмжээний алт, валютын нөөцтэй ч банкууд нь дампуурч эхэлвэл тэр нөөцөөсөө бусдын бодож байгаа шиг их хэмжээгээр зарцуулах боломжгүйг "Форбес"-ын шинжээч өгүүлжээ.
Д.Мөнхболд
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Orood irehgui bailguidee. Irvelch demiidee demii.
Сайн л биз. Тэр Орсын Чингис банкнаас л дээр бх нь тодорхой. Ичих үгүй Чиингис гээд нэрэлцэн бгааа юм да муусайн Орсууд.
Энэ банкны оффис 13-р хороололд байдаг шуу дээ монголд хэрэгжих ураны тослийг санхуужуулнэ байх
... Монголчууд Хятадтай ойртоод хорт хавдар, хоол хүнсэнд хордон хүнд өвчнөөр үхэгсдийн тоо геометрийн прогрессээр өсөж байгаа . Монголд сүүлийн 20 иод жилд гуйлгачид , биеэ үнэлэгчид борооны дараах мөөг шиг олширсон . Монголын гэгээтэй гэсэн бүгдийг Хятадууд өөрсдийн ах дүү ардчилсан хужаануудын гараар устгаж байгаа нь нууц биш болсон . Улаанбаатарт ургаа модыг хүртэл тайрч өөрсдийн сэтгэл шигээ арзайсан тахир дутуу мэт болгосон нь олон түмний нүдний өмнө ил байна . ... Хятад бол хар хор шингэсэн бузар булайгийн үүр уурхай мөн .
... Түүхийн аль ч цаг үед урвагчид бүгд нохойн үхлээр мөхөж устдаг . Доторхи хорон санаагаа улам бүр сайн илчлээд бай . !!! ... 1921 онд Ардын хувьсгалаар олсон ололт Монголчуудын тусгаар тогтнолыг устгаж Монголыг Хятадын мэдэлд оруулах гэж ихэд яарч байх шив. Монголд Хятадын нэг ч банк ажиллахгүй , Хятадын нэг ч цахилгаан станц баригдахгүй , Хятадын нэг ч үйлдвэр баригдахгүй , Хятадын нэг ч км нарийн төмөр зам баригдахгүй . !!! ... Харин чи хань хамсаатнуудынхаа хамт урвалтынхаа шийтгэлийг хүлээн авах болно
1921 онд орсын колоон болж харин ч тусгаар тогнолоо алдсан бх шүү улаантан минь
... Хятадыг дагаж хөгжил ирдэг гэж хэлэх гээд байна уу. Бүү худал ярь . Харин ч Хар Хятадыг дагаж өлсгөлөн гуйланчлал, өвчин зовлон , үхэл хагацал, авилгал хээл хахууль , урвалт , завхайрал хар хорон муу бүхний цуглуулга дагаж орж ирдэг юм. ... Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол . ...
Unen har hyatadiig dagasan uls hogjoogui um
хятадын хүчинд өдий зэрэгтээ явн шүү дэ эцсийн эцэст. Хятад гэж агуу том зах зээл бас Шинэ дэвшилтэт тэхнологийн хүчинд монголчуудын амьдрал маш дээшилсэн. одоо тэр хужаа мужаа, тэнгэрлэг монгол зонгол гдг хийрхэлээ больцгоо. эрээнээр амьдралаа залгуулдаг бум буман монгол бна
YAMAR SURTEI NERTEI BANK VE,YADAJ BARCLAYS,CITIBANK,UNION BANK,PREMIER BANK ENEE TEREE GEHGUI
Bank of CHINA end neegdeed 2 jil garan bolj baina sh dee.gol ni mongoliin tov banknaas l erhee avaagui bolhoos bish heden hujaanuud baigaas h dee.ene teruugeer uulzaltuud l geed yavj baigaa bailgui dee.toriin tomchuud ih holbootoi doo.
Ediin zasgiig suiruulne,udahgui uih chin toloologchoo suulgana gene dee,yamar aimaar um ve.
Бусад банк зээл олгодоггүй аль болохгүй бүхнийг дэмжин өөгшүүлж өндөр хүүтэй зээл олгоод байвал ч АШИГ ӨНДӨР гарах байх шүү!!Бохир мөнгө угаах гэх мэт өндөр ашигтай санхүүгийн үйл ажиллагаа олон байх уу? ер нь аа юү гэнээ?Үндэсний мөнгөн тэмдэгт янз бүрийн хэлбэрээр харийнхны гарт хэт их очих,харийн банкинд хэт олон хүн "хугацаа хэтэрсэн зээлтэй"болох нөхцөл зэрэг тааварлашгүй олон байхдаа тиймээ?Банкны мэргэжилтнүүд юү гэж үздэг юм бол мэдэх хүн хэн буй?
daashinxyygiin pyysnii tyyxiig sanana biz dee.xyygees xyy turuulj bsan gex.uuriiguu xaan geed nerlesen bankiig xar urgun masshtabaar tonoj malchinii gert ch orchixson chumgiig ni sorj bna.
монголд байгаа банкны тогтоосон дэлхийд байхгүй өндөр хүүг ашиглаж монголчуудыг шулах гэсэн арга манжийн хараанд байх үед хятадуудын монголд хэрэглэж байсан арга шүүдээ. эдийн засгийн эрх мэдлээ хятадад өгөх гэсэн хүиүүс л үүнийг хийх нь ойлгомжтой бишүү
"Bank of China"л гэх юм манай банкнаас муу байв гэж банк манк гээд ч яахав хэдэн ломбард шүү дэ манайд 20 гаруй жилийн 120% -20% хүртэл хүүтэй зээл гаргадаг банк нэртэй мөнгө хүүлэгч нар шүү дэ.Юм хийж үзсэн хүмүүс мартаагүй л байгаа байх 90-д онд бид нар сарын 10хувийн хүүтэй мөнгө гуйж ажилтануудад нь 10хувийн авилга өгч л байлаа.Олон улсад жилийн 20 хувь гэдэг бол дээрэм гэж үздэг гэсэн. Гэтэл манай хамгийн багадаа л 20 хувь ба түүнээс дээш хүүтэй зээлтэй үйлдвэрлэл хөгжүүлнэ гээд лоозондоод л сууцгааж байна Ганзагын наймаанд мөнгөгүй хүмүүст болж л байсан байх Гэтэл одоо энэ мөнгөөр эрээнэс бараа зөөх боломжгүй болсон.Юун үйлдвэр уул уурхай онигоо л байхагүй юу да
"Bank of China"л гэх юм манай банкнаас муу байв гэж банк манк гээд ч яахав хэдэн ломбард шүү дэ манайд 20 гаруй жилийн 120% -20% хүртэл хүүтэй зээл гаргадаг банк нэртэй мөнгө хүүлэгч нар шүү дэ.Юм хийж үзсэн хүмүүс мартаагүй л байгаа байх 90-д онд бид нар сарын 10хувийн хүүтэй мөнгө гуйж ажилтануудад нь 10хувийн авилга өгч л байлаа.Олон улсад жилийн 20 хувь гэдэг бол дээрэм гэж үздэг гэсэн. Гэтэл манай хамгийн багадаа л 20 хувь ба түүнээс дээш хүүтэй зээлтэй үйлдвэрлэл хөгжүүлнэ гээд лоозондоод л сууцгааж байна Ганзагын наймаанд мөнгөгүй хүмүүст болж л байсан байх Гэтэл одоо энэ мөнгөөр эрээнэс бараа зөөх боломжгүй болсон.Юун үйлдвэр уул уурхай онигоо л байхагүй юу да