sonin.mn

Үндэсний их баяр наадмаар Монголын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын наадам”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Хүй долоон худгийг зорин очих залууст зориулсан “Залуусын наадам”-аар нээлт энэ сарын 11-ний 13.00 цагт болох бөгөөд арга хэмжээнд фэйсбүүкчид, твиттерчид, улс төр, бизнесийн салбарын эрхмүүд, урлаг спортын одууд, залуу яруу найрагчид, залуучуудын байгууллагын төлөөлөл, МЗХ-ны залуучуудын хороодын тэргүүлэгч гишүүд болон хэвлэл мэдээллийн байгууллагынхныг урилгаар оролцуулах юм байна.

Мөн “Залуусын наадам”-ын үеэр улс, тив дэлхийн аварга, салбар салбарын тэргүүний, манлайлагч, шилдэг залуучуудыг МЗХ-ны медалиар шагнаж урамшуулах аж. "Залуусын наадам"-ын асарт МЗХ урьсан зочид, ирсэн гийчдээ наадмын хуушуур, айргаар дайлж, урлагийн номер тоглолтоор бэлэг барих бөгөөд орой нь шоу арга хэмжээ зохион байгуулах юм байна.

Н.Туяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг