sonin.mn

Герман улсын Фульд хотын банкны ажилтан алдаа гаргаснаас нэгэн харил­цагчийн дансанд 3.7 сая евро шилжүүлсэн ту­хай “Bild” сонин мэдээлсэн байна.

Банкны харилцагч 22 настай бүсгүй дансанд нь их хэмжээний мөнгө орсныг хараад данснаасаа авсан аж. Гэвч удалгүй банкны ажилтны алдаагаар мөнгө шилжсэнийг түүнд хэлжээ. Ажлын өдрийн орой банкны ажил­тан ядарсан байсан бөгөөд дансны шилжүүлгийн тоог долоон оронтой болгон бичсэн гэнэ.

Харин хуульч Андреас Ланг “Банкнаас ажилтны алдааг хараагүй байсан ч харилцагч энэ талаар өөрөө мэдэгдэж, мөнгийг банкинд эргүүлэн өгөх ёстой” гэсэн байна.

Эх сурвалж: