sonin.mn

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ Монгол Улсад айлчлал хийж байна.

Тэрээр өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийх юм. Яриа хэлэлцээний үеэр Монгол Улс, БНСУ-ын Иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд зорчих нөхцлийг улам бүр хөнгөвчлөх, Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн өнөөгийн байдлын талаарх Монгол Улсын байр суурийг нотолж, ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ хийх санаачилга болон БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дэвшүүлсэн Евроазийн хамтын ажиллагааны санаачилгын хүрээнд хамтран ажиллах, Монгол Улс АПЕК-ийн гишүүн, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох зорилтыг хэрэгжүүлэхэд БНСУ-ын дэмжлэгийг авч хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцох юм байна.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг