Нойрноос суудлаа өгөх дээрээ тулаад байгаа Ц.Нямдорж сайд суурин дээрээ хэд эргэв. Унтаж байгаад Н.Энхбаярын баривчилгааг мэдээгүй, еглөө нь л чимээ авсан гэж байсан сайд мэдэхээр барахгүй, бэртээлгүй бүрэн бүтэн бариад явчихыг үүрэгдээд унтсан болж таарлаа. Оройн 21.30 цагт ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир генерал Н.Энхбаярын баривчилгааг утсаар мэдээлсэн тухай огцрохдоо тулсан сайд мэдэгдээд байна.

Д.Загджавтай маргалдаж байхдаа санаандгүй унагасан үгнээсээ болоод унтсан ялд унасан Ц.Нямдоржийнхоор бол хэвлэлийнхэн үгийг нь хасч дамжуулсан болоод явчихав. Олон түмний ил дол харж сонссоноор М.Энхсайхан ч Хууль зүйн сайд руу утас цохиход мэдээгүй байсан гэж ярьсан. Сайд ч өөрөө маргааш өглөө нь төрийн ордны коридорт "Би өглөө мэдсэн" гэж барим тавин хэлсэн санагдана.

Одоо асуудал УИХ-д яригдаад ирэхээр мэдэхийн дээдээр мэдээд нойрссон, өглөө нь бүрэн бүтэнд нь санаа тавьсан. Хууль биелүүлэгч шударга сайд болов. Юуг ч яаж ч тайлбарлаж, нялзаж булзахдаа гарамгай Ц.Нямдорж сайд "Намайг барж идэхгүй" гэж таахалзах нь ч аргагүй үнэн юм.

Эх сурвалж: "Монголын нэг өдөр"