sonin.mn

Хууль сахиулахын их сургуулийн 80 жилийн ойг тохиолдуулан Төрийн ордонд 10 дугаар сарын 08-ны өдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, Хууль сахиулахын их сургууль, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Нээлттэй нийгэм форум хамтран “Хууль сахиулахуйн инноваци” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.

Эрдэм шинжилгээний хуралдгадаадын 30 гаруй орны төлөөлөл, Монгол Улсын төрийн байгууллага, яам, агентлаг, их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны зэрэг 110 гаруй байгууллагын 750 орчим төлөөлөгч оролцлоо.

Уг олон улсын хуралд ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Нямгомбо “ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНЫ ҮР НӨЛӨӨГ ИННОВАЦИД ТУЛГУУРЛАН ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗАМ” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.

Хурлын хүрээнд улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын хил хамгаалах, гамшгаас авран хамгаалах, хууль сахиулах байгууллагын практик үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт амжилт, инновацийг нэвтрүүлэх чиглэлээр 60 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Мөн хурлаас гарсан тодорхой санал,  илтгэл, зөвлөмжийг нэгтгэсэн эмхэтгэл гаргах аж.