sonin.mn

БАРСЕЛАНО. /NHK/. Ирэх сард болох Испанийн Каталонийн өөртөө засах мужийг тусгаар тогтнуулах олон нийтийн санал асуулгыг тус мужийн тэргүүн хойшлуулсан байна. Гэхдээ иргэдийн салан тусгаарлах эрмэлзэл ямар байгааг тодруулахаар албан ёсны бус санал асуулга явуулна гэж тэрбээр мэдэгдэв.

Тусгаар тогтнох эсэх талаар бүх нийтийн санал асуулгыг 11 дүгээр сарын 9-нд явуулах шийдвэрийг Каталони гаргасан юм. Гэвч есдүгээр сарын сүүлээр, Үндсэн хууль зөрчсөн хууль бус санал асуулга болохыг мэдэгдэхийг Үндсэн хуулийн шүүхээс Испанийн Засгийн газар шаардсан байна.

Уг хэргийг шүүн хэлэлцэхээс нааш санал хураалт явуулахгүй байх шийдвэрийг шүүх гаргажээ. Каталонийн тэргүүн Артур Мас тус мужийн нийслэл Барселона хотод болсон хэвлэл, мэдээллийн бага хурлын үеэр, Үндсэн хуулийн шүүхээс санал асуулгыг цуцлах шийдвэр гаргасан учир санал хураалт ойрын хугацаанд болохгүй байх гэжээ.

Гэхдээ тэрбээр ард түмний дуу хоолойг сонсох зорилгоор, санал асуулга явуулахаар товлосон өдрөө албан ёсны бус санал хураалт явуулахаа мэдэгджээ. Каталоны хууль тогтоох байгууллага дахь эрх баригч зарим намын гишүүд болон салан тусгаарлахыг дэмжигч гишүүд уг санал асуулга явуулахыг шаардаж байгаа ажээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: