sonin.mn

УИХ-ын гишүүдэд “Эмгэнэлийн хуудас" тараажээ. Энэхүү тараах материалд “Бидний итгэж байсан Ардчилал хоёр нам дамжсан авлигачдын гарт 25-хан насандаа таалал төгсч, бидэнд хүнд гарз тохиолдлоо. “Хүсэл зорилгоо нэгтгэе" үндэсний хөдөлгөөн” хэмээн бичсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн твиттер хуудсандаа жиргэсэн бөгөөд “Хэн өгснийг нь мэдээгүй” болохоо онцолжээ. Харин энэхүү эмгэнэлийг тараасан “Хүсэл зорилгоо нэгтгэе" хөдөлгөөний дарга Х.Бат-Ялалтаас энэ талаар тодруулахад “Бид энэ эмгэнэлийн хуудсыг тав хоногийн өмнө Төрийн шууданд хийсэн.

Өчигдрөөс /уржигдар/ гишүүдэд хүрсэн юм байна. УИХ-ын бүх гишүүнд явуулсан. Ер нь бидний хүссэн ардчилал алга болчихлоо. Ардчиллын үнэт зүйл болох хууль сахиулах, хүнлэг байх гэх мэт зарчим үндсэндээ хэрэгжихээ больж, ардчилал хөл дор гишгэгдэж байгаа учраас бид энэ эмгэнэлийн хуудсыг илгээсэн" гэв.

М.Өлзий

Эх сурвалж: