sonin.mn

Өнөөдөр буюу 2014 оны 10 сарын 17-нд 2 дугаар ээлжийн цэрэг татлага орон даяар эхэлж байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн цэрэг татлагын нээлтийн үйл ажиллагаа дүүргийн 34-р сургууль дээр 09:00 цагт боллоо. Үйл ажиллагааг нээж ХУД-ын Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд цэрэг татлагын товчооны дарга ноён Л.Үнэнбат үг хэллээ.

2 дугаар ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаанд ХУД-ын Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны орлогч дарга, хурандаа Ч.Батхүрэн, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг, дүүргийн ЭМН-ын дарга Т.Пүрэвчулуун, дүүргийн хороодын Засаг дарга нар оролцон ажиллаж байна.

Цэрэг татлага 34-р сургууль дээр 10-р сарын 17-19 өдрүүдэд үргэлжлэн явагдах аж. Цэрэг татлагад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт харъяалагдах 18-25 насны залуучуудыг хамруулан эрүүл мэндийн үзлэгээр оруулах юм.

Зарлан дуудах хуудсаа авсан залуучууд  цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих ёстой.

Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр нь олон улсын шаардлага, орчин нөхцөлийг хангасан бүх талбайг камержуулсан, богино холбооны хэрэгслээр иж бүрэн тоноглосон, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх байраар ханган ажиллаж байна.

Мөн дүүргийн Цэрэг татлагын товчоо 2014 онд цэрэг татлагын байрны дэргэд “Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх" нэг цэгийн үйлчилгээний байр гарган иргэдэд дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Боловсролын хэлтээс, Цэргийн штаб, Албан бус-Насан туршийн боловсролын төвүүд нь үйл ажиллагаагаа сурталчлах, оюутан сурагчдыг бүртгэх, батлан хамгаалах хууль тогтоомжийг танилцуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

ХУД ЗДТГ