sonin.mn

Эрүүл мэдийн яамнаас жил бүрийн 10 дугаар сарыг "Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар" болгон зарласан. Мөн манай улс Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жил дэлхий нийтээр “Чадавхийг бэхжүүлэх нь бүх цаг үеийн үйл хэрэг” сэдвийн хүрээнд тэмдэглэж байгаа бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв, Төв аймгийн Онцгой байдал болон Эрүүл мэндийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын МОН-13 төсөл, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хамтран “Өндөр настай иргэдийн гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэгийг дээшлүүлэх, тэмцэх чадварыг төлөвшүүлэх” уриатай өдөрлөгийг Төв аймгийн Батсүмбэр суман дахь Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвд энэ сарын 13 – ны өдөр зохион байгуулав.

 Өдөрлөгийн үеэр зохион байгуулагч байгууллагуудаас гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бүрдэл, галын хор, орц, гарц, чиглэл заасан тэмдэглэгээ, анхны тусламжийн иж бүрдэл, хүзүүний бэхэлгээ, дулаан хувцас, том хүний живх, гарын бэлгийг тус төвийн ахмадуудад өгч, сэтгэлийн дэм үзүүлсэн байна.  

 Мөн ахмадуудад галын хорыг хэрхэн ашиглах талаах заавар зөвлөгөө өгсний зэрэгцээ нийт 118 өндөр настан, 6 ажилтанд үзлэг хийж, 4 настанд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, 89 хүнд зүрхний цахилгаан бичлэг хйисэн бол 87 хүнийг чанд авиан оношилгоонд хамруулж, зөвлөгөө өгчээ.

 Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвөөс энэхүү арга хэмжээнд хамтран ажилласанд Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлсэн байна.