sonin.mn

УИХ-аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн тө­сөөллийн тухай хуульд өөрч­лөлт оруулах тухай хуу­лийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед УИХ дахь сөрөг хүчин МАН-ын бүл­гээс Ч.Хүрэлбаатар ги­шүүн бусдыгаа манлайлан орол­цож, Ерөнхий сайд, Төс­вийн байнгын хорооны дарга нарт чангахан асуулт тавин хөөрхөн тэвдүүлсээр байгаа.

ОХУ-ын Ленинград хо­тын Санхүү, эдийн зас­гийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төг­сөж Австралийн Сид­нейн их сургуульд эдийн зас­гийн ухааны магистр хам­гаалс­ны хувьд, УИХ-ын Төс­в­ийн байнгын хорооны дарга, ЗГХЭГ-ийн даргаар ажил­лаж байсны хувьд ч тэрээр бус­дыгаа бодвол эдийн засаг, төсөв санхүүгийн хувьд арга­гүй л толгой өндөр мэд­лэгтэй.

Тийм­дээ ч Төс­­вийн байнгын хо­роо­ны хуралдаанд хам­гийн идэвх­тэй оролцдог нэ­гэн билээ. Ямар сайндаа л ги­шүүдийн дунд “Төсвийн та­­лаар Хүрэл­­баатараас асуу” гэдэг наргиа үг гарсан байх вэ.

Эх сурвалж: