sonin.mn

Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлуудаас иргэдэд хамгийн их таалагдсан нь зам, уулзваруудыг өргөтгөсөн явдал гэхэд болно. Харин одоо Улаанбаатар хотын төвд өргөтгөх зам байхгүй болсон гэдгийг хэлдэг боллоо.

Энэ нь шинээр автомашин нэмэгдээд байвал одоо байгаа зам дээрээ л шавааралдана гэсэн уг. Хэдийгээр дугаарын хязгаарлалт хийж, зам, уулзвар өргөтгөснөөр замын хөдөлгөөний ачаалал багассан ч түгжрэл асуудал хэвээр байгаа.

Ялангуяа өглөө, орой ажил эхлэх, тарах үеэр таг зогсдог газрууд нэлээд бий. Замын түгжрэл гэдэг асар их зүйлийгөөртөө шингээжхөгжлийгхойш нь угзарч байдаг зүйл. Т иймээс ч “зам дагаж хөгжил” гэдэг үг үнэн сонсогддог болов уу.

Үнэхээр ч өдрийн хоёр цаг зам дээр нийтээрээ түгжрэх нь улс орондоо зүтгэх ёстой хүмүүсийн ажлын бүтээмжийг хойш нь татаж байгаа хэрэг. За тэгээд тэнд дэмий шатааж байгаа шатахуун гээд ярих юм бол бензин, түлшээ валютаар авдаг манай орны хувьд алдагдал болно.

Адаглаад л хүний амьдрал гэртээ биш зам дээр өнгөрөх нь эмгэнэлтэй шүү дээ.

Ийм үед зарим ажлууд дээр зарчмын хатуу байр суурьтай болох ёстой. Байшин объект барьчихсан иргэдийнхээ газрыг булаагаад зам тавих нь өнөөгийн нийгмийн онолд таарахгүй асуудал.

Харин замын хөдөлгөөнд оролцох автомашинууд дээр хяналт тавих хэрэгтэй. Хүн хувийн өмчтэй байж болох ч нийтийн эрх ашигт хохиролтой байх ёсгүй. Яг үнэндээ жил бүр автотээврийн улсын үзлэг явуулдаг боловч хуучин, утаа их ялгаруулдаг шаардлага хангахгүй тээврийн хэрэгслүүд яаж ийгээд зам дээр байсаар байна.

Тиймээс автомашиныг оноор нь ялгаварлаж байхгүй бол Япон, Солонгосын хаягдал манай замын ихэнхийг таглачихлаа. Мөн тээврийн хэрэгслийн татварыг өндөрсгөж, нийтийн тээврийг сайжруулах хэрэгцээ тулгарч байна. Иргэд нь аль болох алхдаг, дугуй унадаг болбол эко хот болох зам руу ч орох биш үү.

Ж.Энх

Эх сурвалж: