sonin.mn

ТОКИО. /NHK/. Японы нутаг дэвсгэрийн уснаас хууль бусаар шүр цуглуулсан Хятадын загас агнуурын хоёр усан онгоцны ахмадыг Японы эргийн хамгаалалтын албаны хүмүүс баривчилжээ.

Албаны хүмүүс агаарын эргүүл хийж байгаад Хятадын далбаатай хоёр усан онгоц байхыг илрүүлсэн байна. Усан онгоцууд Японы баруун өмнөд нутгийн Кагошима мужийн Нома хошуунаас баруун урагш 33 км зайтай байжээ.

Усан онгоцон дээрх хүмүүс загас агнуурын төхөөрөмж ашиглаж байхыг албаны хүмүүс харсан аж. Эргийн хамгаалалт эргүүлийн усан онгоц илгээж, Хятадын хоёр усан онгоцыг шалгахад онгоцны ахмадууд шүр цуглуулж байснаа хүлээжээ. Үүнийг Японы эзэмшлээс хууль бусаар шүр цуглуулсан хэмээн үзэж тэднийг баривчилсан байна.

Усан онгоцны ахмад болон багийн гишүүдийг мөрдөн шалгахаар Кагошима дахь боомт руу шилжүүлжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: