sonin.mn

ВЕНА. /NHK/. Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээний сүүлийн хугацааг долоон сараар сунгах шийдвэрийг Иран болон дэлхийн зургаан орны сайд нар гаргажээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын болон Германы сайд нар Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зарифтай Австрийн нийслэл Вена хотод өчигдөр хэлэлцээ хийв.

Ираны уран баяжуулах ажиллагааг зэвсгийн материал үйлдвэрлэхэд ашиглаж болзошгүй талаар тэд маргаантай хэвээр байсан юм. Мөн тэд нарийвчилсан хэлэлцээг хойшлуулж, гол асуудлыг эхний ээлжид хэлэлцэх боломжийг олгох Ираны цөмийн хөтөлбөрийн ерөнхий хэлэлцээр байгуулж чадахгүй байсан билээ.

Хэлэлцээ бүрэн зогсохоос зайлсхийхийн тулд сайд нар ерөнхий хэлэлцээрийг гуравдугаар сард байгуулахаар шийдэж, эцсийн гэрээг дараа нь байгуулах зорилготой байна.

Хуралдааны дараа Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф болон ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн асан Кэтрин Эштон нар хамтарсан мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд, гэрээг зургадугаар сарын 30-нд эцэслэн байгуулна гэжээ.

Ираныг бүрэн цөмийн зэвсэггүй болгоход их хугацаа орно. Сайд нар хэлэлцээг үргэлжлүүлснээр дэлхий илүү аюулгүй болж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгджээ.

Хуралдааны үеэр шинэ санал дэвшүүлсэн байсныг Зариф тэмдэглээд, бүрэн хэмжээний шийдвэрт хүрэх зам байж болох уг саналыг судалж буйгаа хэлсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: