sonin.mn

Монгол түмний эрхэм зорилго

1992 онд батлагдсан Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хууль, 1924 рноос мөрдөж ирсэн үндсэн хууль, засаглалыг үндсээр нь өөрчилж, тоталитар засаглалыг ардчилсан, Иргэний засаглалаар сольж, “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм” байгуулахыг эрхэм зорилго болгосноороо Хүннүгийн үеэс оршин тогтносон түүхэн үедээ боолчлол, дарангуйллын дор мянга мянган жил нухлагдан зовсон ч Даяар Монголын голомтыг сахиж, галыг бөхөөлгүй тэмцсээр ирсэн Монгол хүний гарт төрийн жолоог анх удаа атгуулснаараа ардчилсан Хувьсгалыг баталгаажуулсан түүхэн үйл явдал болсон юм.

Эрхэм зорилго “Нийгмийн аудит”-тай холбогдох нь Үндсэн хуульд Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх, ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, энэ эрхээ эдлэхдээ нийгмийн, өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураар эвлэлдэн Нэгдэж, нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх гэж заасан нь иргэдэд хуулийг биечлэн биелүүлэхээс гадна хууль хэрэгжүүлэн биелүүлэхийг бусдаас шаардах эрхийг олгож, төрийн бүх шатны байгууллагын албан тушаалтан иргэний аливаа банал, өргөдөл гомдлыг хүлээн авч, шиийдвэрлэж байхаар заасан зэрэг нь нийгмийн аудит бий болох эрх зүйн хөрс, зайлшгүй шаардлага юм.

Иргэний оролцоонд тулгуурласан нийгмийн аудит нь төр төвтэй засаглалаас иргэн төвтэй засаглалд шилжих, төрийн байгууллагын төсвийн төлөвлөлт, зарцуулалт, үр дүн, төрийн албан тушаалтны аливаа шийдвэрт иргэдийн оролцоо, хяналтыг тогтолцоо болгон Төлөвшүүлэх, төрийн байгууллага, албан хаагчдын бюрократ эрх мэдлийг тухайн газар нутгийн оршин суугчдад шилжүүлэх (Соmmunity empowerment) иргэний оролцоот засаглалын цоо шинэ соёлын тухай ойлголт бөгөөд Иргэний нийгмийн нэг үндсэн бүтэц юм.

Төрийн үйлчилгээний өнөөгийн байдал

Манайд төрийн захиргааны байгууллагууд, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг тэдний оролцоогүйгээр өөрсдөө тодорхойлж, үйл ажпаа төлөвлөн хэрэгжүүлж, үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг үнэлэх шалгуур үзүүлэлтээ ч өөрсдөө тодорхойлон дүгнэдэг хуучин тогтолцооны хоцрогдсон практик одоо хэр амь бөхтэй оршсоор байна.

Иргэд, үйлчлүүлэгчдээсээ ангид, тэдний хэрэгцээ, саналыг үл тоомсорлосон, төрийн байгууллагуудад хүнд суртал, хариуцлагагүй, ёс зүйгүй байдал ноёрхож, төсвийн хөрөнгийг эзэнгүйдүүлэх, үр ашиггүй зарцуулах, тодорхой хэсэг бүлгийн сонирхолд ашиглах бололцоо бүрдэж байдгийг өнөөгийн байдал нотлон харуулж байна.

Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд хаалттай, төрөөс тэдний оролцоог хангах, идэвхжүүлэх ажил огт хийхгүй байгаагаас иргэдийн идэвхи буурч, бюрократ, авторитар тогтолцоог өөгшүүлж, төрийн захиргааг үр ашиггүй, хяналтгүй болгож, улмаар хуулийн болон засаглалын хямралын суурь тавигдсаар байна.

Энэ байдал цаашид тогтношвол иргэд засгийн газартаа итгэх итгэл алдарч, төрийн албан хаагчид иргэдээ үл тоомсорлох, эрх мэдлээ хэтрүүлэх, авилгад автах, шан харамж авахын тулд хүнд суртал гарган чирэгдүүлэх, танил талдаа үйлчлэх байдал улам даамжрах болно.

Иргэний оролцооны асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулган, бодлогын баримт бичиг гаргаж, олон нийтийн зүгээс ихээхэн дэмжлэг хүлээж, гэгээрлийн, зохион байгуулалтын багагүй ажил хийж эхэлсэн ч Засгийн газар, УИХ эрх зүйн зохицуулалтуудыг бий болгох талаар шуурхай ажиллахгүй байгаагаас иргэд төрийн байгууллагын хооронд парадокс үүсэх байдал ч харагдаж байна.

Өнгөрсөн хаврын чуулганаар “Шилэн дансны хууль” хэлэлцэж байх үед бидний сонгож байгуулсан УИХ-ын гишүүд Иргэний нийгэм, иргэний оролцооны асуудалд ихээхэн хүйтэн хөндий хандаж, иргэд, сонгогчдоо үл тоосон байдлыг илэрхий харуулж байсан нь харамсахад багадмаар байлаа.

Үүнийг яаж арилгах вэ?

Үүнд нийгмийн аудит онцгой үүрэгтэй ба төрийн байгууллага, улс төрчид нийгмийн аудитыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх ёстой. Төрийн үйл ажиллагааны өнөөгийн тогтолцоо, удирдлагын арга барилаа өөрчлөхийг хүсэж л байгаа бол иргэд, олон нийтийн оролцоо, санаачлагыг бий болгох эрх зүйн болон удирдлагын механизмуудыг нэн даруй бий болгох ёстой.

Гэвч энэ нь асуудлын зөвхөн нэг тал нь юм. Шинэ арга зүйг эзэмших, хандлагаа өөрчлөх замаар шинэ арга зүйгээр ажиллах чадвартай шинэ бүтэц, зохион байгуулалтыг хөгжүүлэх, нөгөө талаар иргэдийн идэвхтэй, хариуцлагатай санаачлагатай оролцоо бий болсноор сайн засаглал, ухаалаг төр хөгжиж, төлөвшинө.

Төрийн захиргааны байгууллагын үр ашиг, чанарыг дээшлүүлэх асуудал нь гүйцэтгэ.птэй илүү холбоотой бол сайн засаглапыг хөгжүүлэх асуудал нийгмийн аудиттай нягт уялдаатай учир эдгээр ойлголтыг цогц байдлаар шийдэх замаар нийгмийн хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх нь зүйтэй. Төрийн байгууллагуудын хүргэж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийг үйлчилгээг хүлээн авч буй иргэдээс өөр хэн ч үнэн зөв үнэлэхгүй. Гэтэл манайд тухайн байгууллагын үйл ажиллагааг дээд байгууллага нь дүгнэдэг хачин гаж тогтолцоо амь бөхтэй байна.

Тухайн дэвсгэрийн төрийн үйлчилгээний байгууллага, албан тушаалтны ажлыг олон нийтээр үнэлүүлэх ажлыг зохион байгуулах, үнэлгээ, шинжилгээ хийх, тайлагнуулах, хэлэлцүүлэх зэрэг олон талт ажлыг Нийгмийн аудитын хүрээнд хийж болох ба үүнийг иргэд, ТББ-ууд хамгийн сайн хэрэгжүүлэх боломжтой.

Энэ үйл явц нь эрх зүйн аятай орчин бүрдүүлэхээс эхлээд төрийн албаны реформ хийж, иргэдийг чадваржуулах зэрэг хэд хэдэн үе шаттай хийх, багагүй цаг хугацаа шаардагдах бөгөөд бүхнийг бий болсны дараа хэрэгжинэ гэж алхайн суулгүй нэгэнт бий болсон эрх зүйн хүрээнд анхны алхмуудаа хийжэхлэхгүй бол төрийн албан хаагчдын хүнд суртал, ёс зүйгүй байдал хэвийн үзэгдэл, гаж тогтолцоо болон бэхжиж, засаглалд оролцох иргэний эрх хөсөр хаягдаж, үүнийг дахин засахын тулд илүү их цаг хугацаа зарцуулахад хүрнэ.

Нийгмийн аудит гэж юу вэ?

Ерөнхий утгаараа Аудит гэдэг нь ямар нэг үйл ажиллагаанд бие даасан, хараат бус байдлаар хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийх үйл ажиллагаа юм. Нийгмийн аудит нь, төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэхтэй холбоотой бэрхшээл, тулгамдсан асуудлыг илрүүлэхэд чиглэх ба тухайн төрийн байгууллагын үйл ажиллагааны олон нийт, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, төрийн албан хаагчдын ёс зүйг үнэлэх, дүн шинжилгээ хийх, харилцан мэдээлэл солилцох, удирдах арга зүй буюу нийгмийн үнэлгээ хийх үйл яац юм.

Нийгмийн аудит нь засаглалын удирдахуйн арга барилд цоо шинэ үйл ажиллагаа биш юм. 1950-иад онд Англи улсад уул уурхайн салбарын бизнес эрхлэгчид анх хэрэгжүүлснээр байгаль орчныг хамгаалах талаар иргэд олон нийттэй хамтран ажиллах шинэ арга замуудыг олж, амжилттай хэрэгжин, нийгмийн аудитын арга зүй хөгжих эхлэл болсон гэж үздэг.

Зах зээлийн харилцаа хөгжихийн хэрээр үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ажил, бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохын тулд нийгмийн аудитын аргыг Английн төрөөс урьтан бизнесийн байгууллагууд хэрэгжүүлж эхэлснээр ихээхэн үр дүнд хүрч байгааг анхаарч, түүнийг төрийн байгууллагад иргэд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, үр ашгийг сайжруулах хөшүүрэг болгон ашиглаж эхэлсэн түүхтэй.

Нийгмийн аудитын тогтолцоог Энэтхэг, Ботсван, Швед, Канад, Польш, Шинэ Зеланди зэрэг олон оронд амжилттай хэрэгжүүлж, багагүй үр дүнд хүрч байгааг судлаачид үнэлж, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газар, дэлхийн банк зэрэг байгууллагууд ийм эхлэл санаачлагыг ихээхэн дэмжиж байна. “Social audit" гэдэг үгийг миний хувьд “Нийгмийн аудит” гэж нэршүүлэн хэрэглэх нь зохистой гэж боддог ч нийтийн аудит, иргэдийн аудит, олон нийтийн аудит зэргээр аль болох олон нийтэд ойр дөт нэрлэж болно.

Нийгмийн аудитын тогтолцоо бий болгох эхлэлүүдийг тавьж амжилтанд хүрч байгаа улс орнуудын туршлагаас харахад тухайн улсын үндэсний ёс заншил, соёл, уламжлал, нийгэм эдийн засгийн түвшинд нийцсэн арга зүйн хэлбэрүүдийг хэрэглэсэн байх ба ингэснээр нийгмийн аудитын зарчим агуулга нь алдагдахгүй,. харин ч хэрэгжих порцесс нь илүү ойлгомжтой, уян хатан, олон талтай болсон нь ажиглагддаг.

Манайд ч өөрийн орны хөгжлийн төвшин, эрх зүйн орчин, иргэдийн чадавхид үндэслэсэн оновчтой арга зүйг боловсруулан хэрэглэж чадвал хөгжлийн нэгэн шинэ үүд хaалга нээгдэнэ.

Зохист-Орчин ТББ-ын шинжээч Цорас овогт Доноровын Хархүү