sonin.mn

ЖЕНЕВ. /Xinhua/. Цөмийн хөтөлбөрийн маргаанаа хэлэлцэхээр АНУ болон Ираны албаны хүмүүс хоёр талын уулзалт өчигдөр зохион байгуулжээ.

Бүрэн хэмжээний цөмийн гэрээ байгуулах сүүлийн хугацаа 11 дүгээр сарын 24-нд дууссан.

Даваа гарагийн уулзалт үдээс хойш эхэлсэн, хоёр талын уулзалт мягмар гарагт үргэлжилнэ гэж АНУ-ын төлөөлөгч мэдэгджээ.

Лхагва гарагт товлосон “5+1” /Хятад, Франц, Орос, Их Британи, АНУ + Герман/ бүлгийн Ирантай хийх шинэ шатны уулзалтын өмнөхөн уг хэлэлцээ боллоо.

АНУ-ын Төрийн департамент мэдэгдэлдээ, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн үүрэг гүйцэтгэгч Венди Р.Шерман болон АНУ-ын хэлэлцээний баг Ираны албаны хүмүүстэй Женев хотод даваа гарагт уулзалт хийнэ гэжээ.

Лхагва гарагт болох “5+1” бүлэг болон Ираны цөмийн хэлэлцээнд хоёр талын хэлэлцэн зөвшилцсөн асуудлыг оруулна. Мөн хоёр талын уулзалтад Европын Холбооны гадаад харилцааны албаны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Хельга Шмид оролцоно гэж мэдэгдэлд дурдсан байна.

Эдгээр уулзалтын дараа Шерман лхагва гарагийн хэлэлцээнд оролцох ажээ.

Ираны төлөөлөгчдийг Гадаад хэргийн сайдын хоёр орлогч Аббас Аракчи болон Маджид Тахт-е Раванчи нар тэргүүлнэ гэж тус улсын “IRNA” хэвлэл мэдээлэв.

Д.Нямтулга

Эх сурвалж: