sonin.mn

СӨҮЛ. /Yonhap/. АНУ болон бусад улстай харилцаагаа сайжруулахын тулд Кубын жишгийг дагахыг Умард Солонгост Өмнөд Солонгос өнөөдөр уриаллаа.

Хүйтэн дайны 50 жилийн дайсагналдаа цэг тавьж, дипломат харилцаагаа сэргээхээр шийдсэнээ АНУ болон Куба улс энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм.

Ингэснээр Умард Солонгос нь дипломат харилцааны хувьд тусгаарлагдсан дэлхий дээрх цорын ганц улс болсон.

Сөүлийн ГХЯ-ны мэдэгдэлд “Зөв сонголт хийх замаар Кубын адил Умард Солонгос олон улсын хамтын нийгэмлэгийн өөрчлөлтийн чиг хандлагад идэвхтэй нэгдэнэ гэдэгт бид найдаж байна” гэжээ.

Харин АНУ болон Кубын гэнэтийн шийдвэртэй холбогдуулан Умард Солонгос ямар нэг мэдэгдэл хийлгүй, чимээгүй хэвээр байна.

Г.Доржханд

Эх сурвалж: