sonin.mn
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7,8 хувиар өсчээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнд уул уурхайн салбарын эзлэх хувь хэмжээ 63 хувь харин хөдөө аж ахуйн салбар 21 хувь байна. Харин худалдааны салбарын эзлэх хувь харыдангуй буурчээ. Энэ нь импорт буурсантай холбоотой гэнэ. Импортын хэмжээ 89,8 сая доллаар буюу 26 хувиар буурсан байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд хамгийн өндөр хувь эзэлж байгаа уул уурхайн салбарын өсөлтийн задаргааг танилцуулбал аж үйлдвэрийн салбар өнгөрсөн сард 13 хувиар өсч, 48,7 тэрбум төгрөгийн олборлолт хийсэн байна. Цайр, алт, нүүрсний экспорт багагүй хэмжээгээр өсчээ.
 
Эх сурвалж: