sonin.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн, “Хорека Улаанбаатар-2015” үзэсгэлэн зохион байгуулах тухай А/133 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн, зочид буудал, зоогийн газрын “Хорека Улаанбаатар-2015” үзэсгэлэнг 2015 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахыг Аялал жуулчлалын газарт даалгалаа. Олон улсын тэмцээн зохион байгуулахад шаардагдах төсвийг баталж, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.